Дуучин Нарантуяа өнөөдөр ХӨСҮТ дээр өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцлаа


 

        Дуучин Нарантуяа өнөөдөр ХӨСҮТ дээр өөрийн биеэр очиж нөхцөл байдалтайн танилцжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү сэтгэгдэлээ илэрхийлжээ. 

 

"Хүүхдээ хамгаалж чадахгүй ‪#‎Төр‬ байгаад яах юм?

Дайнгүй, энх амгалан орны минь жаргалант ирээдүй дайны хөлд нэрвэгдсэн бүсээс илүүтэйгээр амиа алдсаар...

Сая ХӨСҮТ ороод ирлээ. Үнэхээр зүрх шимширмээр. Өчигдөр 3 нярай өөд болсон гэж байна... Эцэг эхчүүдийн цөхрөл, урсах нулимс, эмнэлгийн хашааг нэвтэлж Засгийн газрын сонорт хүрсэн ч оройтчихжээ...
Одсон амийг бид яаж авчирах вэ? Гэм зэмгүй хөөрхий үрсийн амийг хэнээс нэхэх вэ?
Энэ төр хэзээнээс “Амьдарч байгаа царай чинь энэ хохь чинь, заяа чинь энэ” гэж хандахаа болих бол...

Мал сүргээ төрийн хамгаалалтад авсан ч хүнээ төр нь хамгаалдаггүй арчаагүй Төр... Азгүй иргэд...
Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн эцэг эхчүүд бурханаас гуйж эмчид найдахаас өөр аргагүй байгаагаа хэллээ. Харин эмч нарыгаа тоног төхөөрөмжийн нэн хомсдолтой нөхцөлд ямар их ачаалалтай ажиллаж хүүхдүүдийг аврах гэж хичээж байгааг ч талархан ярьж байна. 1 эмч бүр нэгэн хүүхдийг амьдруулах гэж гараараа 48н цаг зүрхэнд нь даралт өгч илж байх бүхнээ зориулж байна гэнэ.
Эцэг эхчүүдийн хамгийн гомдолтой байгаа зүйл нь өрхийн эмнэлэгт Корыг нь оношилж чадалгүй 20 гаруй хоног элдэв эмнэлэгээр тойроод эцэст нь ХӨСҮТ-д ирцгээж байна гэнэ. ХӨСҮТ-д ирсэн үед огцом хүндрээгүй бол сүйдтэй оновчтой үр дүн бүхий эмчилгээ хийхгүй хэд хонож хүндэрснийх нь дараа сэхээний тасагт шилжүүлж, сэхээний тасагт нь байдаг апарат нь хүрэлцэхгүй 30 гаруй хүхүдийн дунд 3хан апарат байдаг нь эцэг эхчүүдийг хамгийн ихээр түгшээж байгаа асуудал байна. Түүнчлэн сэхээн амьдруулах нэг тасаг 4н ор байдагт нь нярай хүүхдүүдээ 2:2-р нь хэвтүүлж байгаа гэнэ. Эмч нарын ачаалал дэндүү их байгаагаас гадна сувилагч нарын хүний нөөц дэндүү дутмаг 9н нялхсын дунд 1 сувилагч ноогдож байгааг сонсоход ачаалал хэрээс хэтэрсэн нь илт.

Гэтэл сая ЭМСЯ-аас Вакцины чанарын талаар асуусан асуултаа хүргүүлэхэд “Чи юу чив дээ? Хар хүний өмнөөс шар хүн? Шоудаад байгаарай?” гэсэн хандлага ирсээр...
Хүүхэдтэй эх болгон нярайн өвчний талаар сонссод тайван сууж чаддаггүй юм. Таны хүүхэд өвдөөгүй байгаа ч маргааш энэ өвчин бүүр их газар авбал бид яах вэ?

Уйлаад л дуусах уу?
Энэ төрд байгаа хүнээ боддогүүй, амбицандаа солиорсон, амьдралаас тасарсан дуракуудад бидний эцэг эх амьдралаараа тоглууллаа, би ирээдүйгээрээ тоглууллаа, одоо үр хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглуулах уу?
ТА НАРЫГ СОНГОСОН СОНГОЛТЫН МИНЬ ТӨЛӨӨС ХҮҮХДИЙН АМИАР ХЭМЖИГДЭХ ЮМ УУ???
Бидний хүүхдүүдийн ирээдүйн төлөө бид санаа зовно. Шийдвэр гаргах түвшинд хүрч байж л энэ бүх дампуурлыг эцэслэж чадна. Бүгдээрээ шийдвэр гаргадаг болцгооё...." гэжээ.

 

 

Б.Цэцэг


2016.04.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Гурван хүний аминд хүрсэн П.Батбаяр хэргээ хүлээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Д.Энхсайхан: Нохой устгалын ажилд жилдээ 800 сая төгрөг зарцуулдаг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Гэрээ яндангүй байшингаар солих хүсэлтэй иргэдэд ногоон санхүүжилт олгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Ц.Янжинлхам -Ямар ч байгууллага ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой

...

Дэлгэрэнгүй » 2016.11.15

У.Хүрэлсүх: Эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.28

Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

М.Энхболдын санаачлагаар төв талбай 100 жилийн настай болсон

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Монгол банк “Төсөвчин” аппликэйшн гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Амт бол чанар биш

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10