JCI залуусын оролцоог дэмжиж, идэвхжүүлэхээр чуулж байна

 

        “Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо чуулган” болж байна JCI Монгол байгууллагаас санаачлан зохион байгуулж буй “Бүсийн хөгжил-залуучуудын оролцоо” чуулган яг одоо Блү Скай зочид буудалд болж байна. Тус чуулганаар 21 аймгийн 120 орчим бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус бүс нутгийнхаа өрсөлдөх чадвар, хөгжлийн боломж, давуу ба сул талыг тодорхойлон, хэлэлцэж хөгжих боломжийг эрэлхийлэхээр хүрэлцэн ирээд байгаа юм. Дэлхийн олон оронд салбартай JCI байгууллагын Монгол дахь салбар 1992 онд анх байгуулагдаж байв.Өдгөө 25 жилийн хугацаанд Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг тодорхойлж буй зуу, зуун манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэж, нийгэмдээ хариуцлагатай, бүтээлч хандлагатай байхыг эрхэмлэн 100 гаруй төслийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. JCI байгууллагын 13 салбар, хамтран зохион байгуулж буй энэхүү чуулганд судлаач, нийтлэлч De Facto Жаргалсайхан, Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн төслийн удирдагч Н.Батгэрэл зэрэг бизнес, нийгэм, улс төрийн томоохон төлөөллүүд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэхээр хүрэлцэн ирээд байна. Ийнхүү нийгмийн идэвхтэй давхаргын төлөөлөл болох залуустай тухайн орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцэж, тэдэнд шаардлагатай судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн Олон улсын жишгийг санал болгох Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо чуулган амжилттай үргэлжилсээр байна. Сургалт: 1. “Cluster хөгжил” МҮХТөв CEO Ц.Одонгэрэл 2. “Бүс нутгийн брэндинг” BSP ХХК CEO Г.Баярхүү 3. “Амжилтанд хүргэх ур чадвар” Dale Carnegie Сургалтын төв захирал, сургагч багш Э.Чинзориг Судалгаа: 1. Smiling Mongolia төсөл JCI Mонгол. Найрсаг байдлын индeкс 21 аймаг/5 бүсээр судалсан судалгаа. MMCG ХХК судлаач Б.Хангал 2.Өрсөлдөх чадварын судалгаа 21 аймаг/5 бүс. ЭЗБ, ӨЧСТөв Төвийн м eнeжeр н.Одончимэг Workshop: 5 бүсээр хувааж оюун санааг уудалж ажиллана. “Бүс нутгийн брэнд бүтээгдэхүүн, бизнeс модeль ямар байх вэ?” Moderator: Голомт банкны Eрөнхийлөгч Ө.Ганзориг Хэлэлцүүлэг: Moderator: DE Facto Жаргалсайхан Panelists: 1. JCI Mонгол 2015 ҮE Г.Баярхүү 2. ЭЗБӨЧСТөв захирал Б.Лакшми 3.МТХХГ дарга Ц.Жадамба 4.Голомт банк Eрөнхийлөгч Ө.Ганзориг 5. МҮХТөв ТУЗ дарга Р.Батгэрэл V.I.P Уулзалт Орон нутагт ЖДҮ-г хөгжүүлэх арга зам, боломж Зочин: МХАҮТ Eрөнхийлөгч Б.Лхагважав Бүс нутгийн манлайлагч залуус чуулж байна Аливаа улс орны баялаг, ирээдүйн гол түлхүүр залуучууд байдаг. Тэднийг бие даасан, эерэг бодолтой, хариуцлагатай иргэд болгон төлөвшүүлж, чадавхжуулах, боловсруулах нь улс орны ирээдүйд туйлын ач холбогдолтой.Тэгвэл залуусын оролцоог дэмжиж, тэднийг идэвхжүүлэх “Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо чуулган” яг одоо Блү Скай зочид буудалд зохион байгуулагдаж байна.НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд JCI Монгол байгууллага нь “Хүний хөгжлөөс Бүсийн хөгжилд” концепцыг гарган ажиллаж байгаа.Үүний хүрээнд ч тус чуулганыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэхээр ажиллаж байгаа нь энэ юм. Чуулганд Монгол улсын бүсийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлж, энэ сэдвийн хүрээнд санал бодлоо солилцон, хэлэлцэхээр 21 аймгийн төлөөлөл болсон 120 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус хүрэлцэн ирээд байна. Ийнхүү өнөөдрийн арга хэмжээний үеэр 5 бүсийн хөгжлийг харьцуулан, өрсөлдөх чадварыг тодорхойлж танилцуулах бөгөөд бүс нутгийн брэндинг, кластер хөгжил, хувь хүний хөгжил-манлайлал зэрэг сэдвээр сургалтууд явагдаж, чөлөөт уулзалт, ярилцлага болох юм. Тухайлбал, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэлийн хөгжил, орчин үеийн дэлхийн чиг хандлага, нээлтүүд”, Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн төслийн удирдагч н.Батгэрэл “ Сluster” сэдвээр илтгэл тавих бөгөөд “Дэйл Карнеги” төвөөс Манлайллын чиглэлээр ярилцлагыг тус тус хийх ажээ. Түүнчлэн аймаг орон нутгийн нийгмийн идэвхтэй давхаргын төлөөлөл болох залуучуудтай хамтран тухай тухайн орон нутгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн олон улсын жишгүүдээс санал болгох, тэдэнд шаардлагатай тодорхой сургалтууд явуулах, уулзалт зохион байгуулах, цаашлаад тухайн орон нутагт хэрэгжүүлэх боломжтой тодорхой төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах зэрэг хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэж санал зөвлөмж гаргах юм.


2016.04.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

“ДЮЦ” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж нэг хүний амь нас эрсэдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.16

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцлах бололтой

...

Дэлгэрэнгүй » 2018.01.16

Яг түүн шиг шоу- Амархүү Долгор-Эр хүн

...

Дэлгэрэнгүй » 2016.06.20

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл ингэж шийтгүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Ц.Баасандорж: Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол Л.Гансүх өлсгөлөн зарлана

...

Дэлгэрэнгүй » 2015.09.08

Өнөөдрийн зурхай

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26