Төсвийн тэрбумыг бидон болгосон түшээд

 

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймгийн сонгогчдодоо бидон тараажээ. Тэр нутгийнхнаа хуванцар савнаас үүсдэг хорт хавдраас сэргийлэхийн тулд Алдарт эхийн I, II одонг дагалдуулж, бидон тарааснаа хэвлэлд учирласан. Үнэндээ бидон тараасан нь бол хуучирсан мэдээ. Харин шинэ мэдээ нь эрхэм гишүүн өөрийн бус төсвийн мөнгөөр бидон авч, сонгогчдодоо тараажээ.

 

Тэрбээр Чингэлтэй дүүргийн гишүүн Г.Баярсайхантай нийлж, төсөл хэрэгжүүлсэн байна. Тэр төсөл нь Баянхонгор аймаг болон Чингэлтэй дүүрэгт ажлын байр шинээр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн сонгогчдын амьдрах орчныг сайжруулах зорилгыг ч мартаагүй. Энэ бүх зорилгын үүднээс иргэдэд 20-40 литрын багтаамжтай төмөр бидон тараасан гэнэ. Баянхонгор аймаг, Чингэлтэй дүүргийн нэг өрхөд нэг бидон тараагаад ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого нэмэгдсэн нь юу л бол. Бас бидоны ачаар амьдрах орчин сайжирсан гэдэгт ч эргэлзэж байна.

 

Одоо хамгийн чухал нь, бидоны санхүүжилт нь нэг тэрбум төгрөг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров тушаал гаргаж, хөдөлмөрийн салбарын төвлөрсөн хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Д.Ганбат, Г.Баярсайхан нарт өгчээ. Тэгэхээр Д.Ганбат, Г.Баярсайхан нар нэг тэрбум төгрөгийн өртөгтэй бидоныг Чингэлтэй дүүрэг болон Баянхонгор аймгийн иргэдэд тараасан уу гэсэн асуулт урган гарна.

 

Д.Ганбат гишүүн бол бидоныг дуулиан шуугиантай тараасан. Харин сэмээрхэн тараалт хийсэн хүн нь Г.Баярсайхан. Эрхэм гишүүн дүүргийнхээ сонгогчидтой уулзахаар зар тараасан ч иргэд цуглаагүй гэнэ. Тиймээс зарандаа “бидон тараана” гэсэн нэмэгдэл хийж, “ирц” бүрдүүлсэн гэх мэдээлэл цахим хуудсанд байна. Хэлсэн ёсоороо бидоноо ч тарааж, иргэд нь их л сэтгэл хангалуун буцсан тухай мэдээнд дурджээ.

 

Г.Баярсайхан гишүүн бидон тараасан тухайгаа ам ангайгаагүй. Мөн Д.Ганбат хэдэн өрхөд хичнээн бидон тарааснаа тодорхой хэлээгүй. Тэд төсвийн сангаас авсан нэг тэрбум төгрөгөө бүгдийг нь сав суулганд зарцуулаагүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэрбум төгрөгийн “хөөрхөн” хувь нь гишүүдийн  хувийн хэтэвчинд орсон байж болзошгүй. Учир нь тэд хөдөлмөрийн салбарын төвлөрсөн хөрөнгөөс авсан нэг тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулсан тухайгаа тайлагнаагүй. Төсвийн хөрөнгөөр хийсэн бүх ажил ил тод нээлттэй, зарцуулалт нь тодорхой байх хуультай. Гэхдээ энэ асуудлыг хуулийнхан шалгаж, нягтлах сураг бий. Өөрөөр хэлбэл,Г.Баярсайхан, Д.Ганбат нар төсвийн нэг тэрбум төгрөгөөр төмөр бидон авч, сонгогчдодоо тараасан уу эсвэл хувьдаа завшсан уу гэдгийг хуулийнхан тодорхой болгохоор ажиллаж эхэлжээ.

 

Өөр нэг асуудал нь Д.Ганбат, Г.Баярсайхан нарын төслийг хэрэгжүүлэгчдийг сонгон шалгаруулаагүй. Төсвийн нэг тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэгчдийг сонгож шалгаагүй гэсэн үг. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбатын санал болгосон “Өсөх үе”,  “Ти Ай Ложистик”, “Мебат”, “Хан Теч” ХХК, “Техник импорт” ХК-тай шууд гэрээ байгуулан, хэрэгжүүлсэн нь эрх мэдлээр далайлгасны илрэл бололтой. Дээр нь хэрэгжүүлэгч нар нь ямар нэг асуудал үүсгэвэл Д.Ганбат гишүүн өөрийн биеэр бүрэн хариуцана гэдгээ Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн удирдлагад албан бичгээр илэрхийлсэн байна.

 

Тэгэхээр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат нарын сонгогчдынхоо эрүүл мэндийг бодож, ажлын байр бий болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэж тараасан бидоны ард цөөнгүй “но” байж мэдэх нь. Хамгийн наад зах нь төсвийн мөнгийг зориулалтын бус зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэхчлэнгээр хууль бус үйлдлийн сэжүүр харагдаж байна. Энэ бүхэн хуульд нийцэх, үл нийцэхийг хууль хяналтынхан тун удахгүй тогтооно.

 

УИХ-ын гишүүд ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэж бидон тараасан нь үнэндээ бол инээдтэй хэрэг. Г.Баярсайхан, Д.Ганбат нарын бидон иргэдийг ажилтай, мөнгөтэй, эрүүл болгоно гэдэг ёстой л нөгөө “лөлө” биз дээ. Иргэд сонгогчоо бодсон төрийн түшээ бус төсвийн мөнгөөс идсэн ядруу сэтгэлгээтэй хумслагчид л харагдаж байна.

 

 

В.Хэрлэн


Эх сурвалж: SHUUD.mn  http://www.shuud.mn/content/read/466722.htm

2016.04.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147