ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлал өндөрлөв


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.

 

   Уулзалтаар Ерөнхий сайд Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсанд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хөтөлбөрийг талууд цаг алдалгүй хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахын чухлыг онцолж, хөтөлбөрийг байгуулснаар хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа өргөжих шинэ боломж бий болж байгааг тэмдэглэв. Уулзалтаар гол төлөв хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, чингэхдээ хоёр улсын Төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп-хэлцэл хийх, хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой байгааг Ерөнхий сайд дурдав. Мөн “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны 6 дугаар сард Ташкент хотноо болох Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтын үеэр байгуулахыг Ерөнхий сайд санал болгож, оросын тал дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

 

   ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсаны дараа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд ОХУ-ын Зүүн Хойд Ази дахь гадаад бодлого сэдвээр лекц уншив. Уг лекцид Монгол Улсын төр, засаг, судалгааны байгууллагуудыг төлөөлж 100 гаруй хүн оролцов. 

Тэрбээр илтгэл тавьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв, Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх боломж бололцооны талаар санал солилцсоноор ОХУ-ынГадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.

2016.04.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Ж.Мөнхбат: Гурван сая ам.доллар дансаар нь орж ирсэн баримт нь байна. Энэ ямар учиртай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.11.02

Тоосжилт арилгах төхөөрөмжийг амжилттай туршлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Шатахуун дутуу шахсан гэх мэдээллийн дагуу шалгажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.17

Сайд Д.Оюунхорол “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.29

Ж.Энхбаяр: Б.Чойжилсүрэн сайдад хатуу сануулъя. МАН энэ хүний асуудлыг ярих ёстой

...

Дэлгэрэнгүй » 2016.10.28

Монголын улс төрийн тогтолцоо мухардалд орсон уу

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Автобус, таксины зогсоолд зогсохгүй байхыг анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.29

Арабын баячууд яагаад Монголд хөрөнгөө төвлөрүүлэх болов !!!

...

Дэлгэрэнгүй » 2015.12.07