Ерөнхийлөгч Лавровыг гэртээ урьж, хөөрөг зөрүүлэв

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа. Дотнын найз, найрсаг андын хувьд түүнийг ийнхүү гэр өргөөндөө хүлээн авч, халуун дотноор ярилцаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд зочноо хүндэлдэг монгол заншлаар хөөрөг барин мэнд мэдэв.

 

 

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд айлчлан ирсэнд нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлээд монголчууд хойд хөрштэйгээ эртнээс найрсаг сайн харилцаатай явж ирснийг тэмдэглэлээ.

 

Энэ онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаа. Монголд хойд хөршийн анхны консул суусны 400 жилийн ой мөн тохиож буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдсан юм.

 

Тэрыээр “Өнөөдөр таны айлчлалын үеэр Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсанд баяртай байна. Энэ баримт бичиг бол шинэ зуунд, шинэ нөхцөл байдалд манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үндэс, суурь юм. Энэ нь хоёр орны харилцааг эдийн засаг, санхүү, хууль, эрх зүй болон бусад салбарт цаашид хөгжүүлэх нэмэлт боломжуудыг нээх болно. Оросын ард түмэн хэзээ ямагт бидэнтэй хамт байсан. Та манай оронд айлчилж, миний өргөөнд зочилж байгаад гүнээ талархаж байна” гэлээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хариу хэлэхдээ “Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөө гэртээ хүндлэн зочлуулж байгаа нь гүн хүндэтгэл хэмээн хүлээж авч байна. Өнөөдөр бид Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгууллаа. Манай хоёр орны хооронд өнө эртнээс тогтсон найрсаг, халуун дотно, уламжлалт харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ баримт бичиг чухал үүрэгтэй.

 

Бидний харилцаа эртний түүхэн харилцаа юм. Монголын ард түмэн Эх орны аугаа их дайны жилүүдэд ЗХУ-ын ард түмэнд тал бүрээр тусалж, ямагт нэг тал болонтэмцэж явсныг мартахгүй.тэмцэж явсныг мартахгүй.

 

 


 

Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаагаас гадна сансрын хамтарсан нислэгийн 35 жилийн ой болж байна. Эрдэнэт хот байгуулагдаад 40 жил болж байна. Оросын анхны консулын газар Монголд 1616 онд байгуулагдаж байсан. Ийм эрт цагаас бид найрамдалт харилцаатай явж ирсэн. Энэ харилцаа өнөөдөр ч үр бүтээлтэй үргэлжилж байна” гэв.

 

Энэ 2016 оны 6 дугаар сард Узбекстаны нийслэл Ташкент хотод ШХАБ-ын ээлжит уулзалт болно. Энэ үеэр ОХУ-ын Уфа хотноо 2015 онд болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтаар яригдсан 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай саналыг батлан ажил хэрэг болгох байх хэмээн найдаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсанд талархал илэрхийлж, хөрш 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулахаар санал болгосныг дэмжиж буйгаа илэрхийлэв.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Гадаад хэргийн яаманд уншсан “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдэвт лекцдээ “Бүс нутгийн болон ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын дээд хэмжээний уулзалт эдийн засаг, тээврийн коридор байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг сайшаан дэмжиж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн билээ.

 

2016.04.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Татварын Ерөнхий газар шилдэг 99 татвар төлөгчийг тодрууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.03

“Эрх чөлөөт” иргэдийн хяналтгүй үйлдлийн золиос болсоор байх уу ?

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Ч.Энхбат: Ноолуурын үйлдвэрлэл, экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

“Приус” машин хулгайлж, улсын дугаар, өнгө үзэмжийг нь өөрчилж зардаг бүлэг залуусыг илрүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.30

Олимпын “Алтан-Очир” одонг аварга Г.Эрхэмбаярт олголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Баянхонгор аймгийн Засаг даргыг зохион байгуулалттай гүтгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Н.Энхбаярт "барьцаалагдсан" Шударга ёсынхон

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23