Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

        “Этүгэн” анагаахын лицей сургуулийн захирал Б.Мөнгөнчулуунтай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сургуулийнхаа талаар танилцуулахгүй юу?

 

-Манай “Этүгэн” бүрэн дунд  сургууль 2009 онд “Хүлэг” нэртэйгээр Этүгэн Их сургуулийн дэргэд үүсгэн байгуулагдсан. Хими, биологи гэсэн чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа энэ хугацаанд 80 гаруй төгсөгчийг төгсгөсөн байна. Жилдээ 1 анги элсүүлж авдаг. Хүүхдүүд маань хими, биологоороо Анагаахын ШУ-ны Их сургууль, Германы анагаах ухааны сургууль, Солонгосын Анагаах ухааны сургуулиас гадна Этүгэн их сургуулийнхаа Монголын уламжлалт анагаах ухаан, эм зүй, био анагаах, сувилахуй зэрэг ангиудад суралцаж байна. Бид өнгөрсөн хичээлийн жилээс эхлүүлэн тусгай анагаахын лицей сургуулийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэ хөтөлбөрт маань хамрагдсан сурагчид суралцаж байх хугацаандаа Этүгэн их сургуулиас заагдсан кредиттэй хичээлийг магистр, доктор зэрэгтэй багш нараар заалгадаг бөгөөд төгсөж гарахдаа мэргэжлийн дүйцүүлэх сертификат авдаг.

 

-Танай сургуулийн онцлог, давуу тал?

 

-Манай сургууль нь анагаахын лицейгээрээ мэргэшсэн цорын ганц хувийн дунд сургууль юм. Этүгэн их сургууль бидний бааз суурь болдог. Манай сургуульд Анагаахын лицейгээр суралцаж байгаа сурагчид давхар дугуйлан, секцинд хамрагддаг. Эмч дугуйлан, сагсан бөмбөгийн секц, усан спортоор хичээллэдэг бассейны сургалт, бүжгийн дугуйлан, Этүгэн арт урлалын дугуйлан энэ бүгдэд суралцаж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. 11 дугаар ангидаа ерөнхий эрдмийн бүх хичээлээ үзээд 12 дугаар ангидаа зөвхөн ЕШ-дээ анхаарлаа хандуулах, мэргэшүүлэх хичээлээ үзэх цаг боломжийг нь олгодогоороо давуу талтай. Мөн Этүгэн их сургуультай нэг номын сантай учир номын фонд маш арвинтай байна.

 

-Одоогоор хичнээн тооны сурагчид суралцаж байна вэ?

 

-Манайх нэгээс 12 гээд 12 бүлэгтэй, анги дүүргэлт 15-20, бага ангидаа 15, дунд ангидаа 20, ахлах ангидаа 25 сурагчид элсүүлдэг. Энэ хичээлийн жилд 11 бүлэгт 150 сурагч хамран суралцаж байна.

 

-Боловсролын салбарын хичээлийн хөтөлбөрийн дагуу ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна вэ?

 

-Яам болон Нийслэлийн боловсролын газраас гаргасан бүх стандарт хичээлүүдийг заадаг. Мэргэжлийн олимпиад сургалт тэмцээнд хүүхдүүдээ хамруулна. Гол нь бид лицей ангийн тусгай хөтөлбөртөө улсаас хэрэгжүүлж буй стандарт хичээлүүдийг нэмж заадаг.

 

-Төгсөгчдийнхөө амжилтаас дурьдвал?

 

-Бид 2009 онд хамгийн анх элсэлтээ аваад 2010 онд төгсөлт хийсэн учир Анагаахийн үндэсний их сургуульд сурч байгаа манай төгсөгчид хараахан төгсөж амжаагүй байна. Эмчилгээний 5, 6 дугаар курсэд манлайлан суралцаж байна.

 

-Танай сургуулийн болоод сургалтын цаашдын зорилго?

 

-Манай сургууль өнгөрсөн оноос эхлээд БНХАУ-ын Баяннуурын дунд сургууль, энэ хичээлийн жилээс БНХАУ-ын Ордосын сургууль, ОХУ-ын Буриадын дунд сургууль, Солонгосын Чон Жүгийн ахлах сургуулиудтай хамтран ажлын гэрээ байгуулсан байгаа учраас сурагчид маань сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаад хагас жил нь Монголд, хагас жилд нь Хятадад сураад үргэлжлүүлээд Солонгос зэрэг улсуудад анагаахын чиглэлээрээ суралцах үүд хаалга нээгдэж байгаа.

 

-Сургуулийнхаа талаар өөр нэмэлт мэдээллийг хүргэхгүй юу?

 

-Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийн бэлтгэнэ гэдэг эрхэм зорилготой. Эрүүл байх хүрээндээ бид улирал бүр хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх болон Европ анагаах ухааны үзлэгт хамруулдаг. Ёс зүйн хичээлийг Этүгэн их сургуулийн ёс зүйн хөтөлбөрөөр явуулдаг. Чадварлаг байх үүднээс 10-аад нэр төрлийн дугуйлан секцийг хүүхдүүдийн сонголтоор хичээлүүлдэг. Сургалтын төлбөр маань  2 сая 500 мянган төгрөг. Бүртгүүлсэн сурагчдаасаа найман сард уралдаант шалгалт авдаг. Уралдаант шалгалтад амжилттай оролцсон сурагчид 10-50 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт авдаг. Мөн хичээлдээ сайн боловч хагас өнчин, бүтэн өнчин хүүхдүүдэд төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг. Олимпиад, уралдаан тэмцээний медальтай хүүхдүүд болон нэг гэр бүлээс 2 ба түүнээс дээш хүүхэд сурах юм бол хүүхэд тус бүрт төлбөрийн хөнгөлөлт олгодог.

 

"Этүгэн" анагаахын лицей сургууль, Холбоо барих утас: 99116594, 88819100, 99118802

                                                       Вэб: www.etugen.edu.mn

                                                       Facebook: Этүгэн - Хүлэг ЕБС

 

 

О.Түвшинзаяа


2016.04.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Л.Нямгэрэл: Урьдчилан сэргийлэх гэдэг хоёрхон үгний цаана...

...

Дэлгэрэнгүй » 2016.11.11

Топ Одгэрэлийн шинэхэн дүр

...

Дэлгэрэнгүй » 2015.08.17

Амь бүхний төлөөс ба бидний энх тайван

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Сэрэмжлүүлэг:Нүүрсний утаанд угаартсан гурван хүүхдийн нэг нь нас баржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

Монгол улс дампуурлаа, яах вэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Төгрөгийн албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.08.30

Хүүхэддээ ном уншиж өгөхийн ашиг тусууд

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Гол мөрөн ширгэвэл, ухсан алтаараа ус экспортлох уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14