Өлгийнхний хандлагыг үнэлж бодууштай



        Өлгийнхөн өндөр дээд ёсоо хүндэтгэдэг уламжлалтай наурызын баяраа тэмдэглээд удаагүй байна. Казах зон хаврын энэ баярынхаа дараа шинэ ажил бүтээл, шинэ үйлсийнхээ тухай,  угтаж ирэх цаг ирээдүйнхээ төлөө нухацтай ярилцан зөв шийдвэрт хүрдэг нэг сайхан ухаалаг заншилтай. Тэр ярианы нэг сэдэв нь энэ жилийн улс төрийн өнгө юм. Энэ бүхэн дунд ардчиллыг дэмжигч олон түмэн идэвхитэй яриа өрнүүлж байна. Тэд ахас дээдсийнхээ үгийг сайн авдаг, ахмад туршлагатай хүмүүсээ хүндэтгэж чаддаг. Тийм болохоор Өлгийн ахмад настан болоод өргөн олны ам сайн байгаа улс төрийн хүчин болоод зарим нэг хүний талаар энд дурьдах гэсэн юм. АН-д тэд итгэж байгаа аж. Мөн түүн лүгээ адилаар аймагтаа бүтээн байгуулалтаараа хувь нэмэр оруулсан нэгэн хүнийг олонхи нь онцолж байх шигээ. Тэр нь Дакейн Мурат эрхэм билээ. Баян –Өлгий аймгийн “Жана Өмир” сонины СХ-ийн төлөө хэвлэх үйлдвэрийн ажилтан байсан тэр үеийг нь би мэдэх юм. Харин хожим бизнесээ ёстой тэгээс эхлэн цөхрөлтгүй хөдөлмөрлөн амжилтад хүрч байгаа гэж олон хүн хэлсэн. Өлгийд очоод үзэхэд олны үг ортой байв. Ортой төдийгүй түүний ололт амжилт нь нүднээ бэлээхэн харагдаж байсан. Энэ удаад Өлгийн нөхдийнхөө үгнээс өлгөж аваад тэр хүнийг энд жаахан тодотгож байна. Анх аймгийнхаа Дулааны станцыг хувьчилж худалдаж авахад нь амар байгаагүй. Яагаад гэвэл өрсөлдөгчид нь ёстой акулууд байсан.Тийм байвч Д.Мурат тендерт ороод ялсан. Тухайн үед тийнхүү  авахад нь зарим хүн “Энэ ч хэцүү юмтай туллаа. Өвөл Өлгийг хөлдөөгөөд өөрөө шоронд явж мэдэх юм “гэж атаа хорон үг унагаж байсан. Гэсэнч тэдний хэлж ярьж байсан шиг юм болоогүй. Өлгий хот харин ч зутаралгүй өвлийг давдаг болсон. Удалгүй Баян-Өлгий аймгийн Увс аймагтай хил залгадаг нутагт нэг нүүрсний уурхайтай болж авсан. Тэндээсээ түлшээ хангадаг байна. “Эрчим” компанийхны эрчимтэй хөдөлмөрөөр Өлгийн албан газар, орон сууцны айл өрхүүд бүгд өвөлдөө дулааны доголдолгүй байдаг болсон. Арван хэдэн жилийн  жигд сайн тогтвортой үйл ажиллагаагаар нь Өлгийн ард түмэн тэднийг сайн мэддэг бас бүрэн итгэдэг болсон гэцгээж байна. Аймгийнхаа дулааны хангамжийн байгууллагын эзэн дулаахан сэтгэлтэй энэ эр бас аймгийнхаа урлаг соёлын арга хэмжээг дэмжин тэтгэдэг оюунлаг нэгэн аж. Мөн түүнчлэн нийгмийн халамжийн ажлыг хийлцэн ядарч зүдэрсэн хүмүүст тусламжийн гараа сунгадаг нь багагүй гэж Баян-Өлгийнхөн батлан ярьж байна. АН-ын төлөөлөл болж аймгийнхаа ИТХ-д суудалтай Д.Мурат улс төрийн боловсрол сайтай, нийгэм-эдийн засгийн өргөн хүрээний мэдлэгтэй, тулхтай нэгэн болохыг урьд өмнө хэдэнтэй уулзахад анзаарагдаж байсан. Нөгөө талаасаа казах эрс бусдынхаа итгэлийг даавал даасан шиг даадаг өвөрмөц онцлогтой. Д.Мурат аймгийнхаа ард зоны итгэлийг даасан шиг дааж яваа. Хамт олон бусад нөхдийнхөө итгэлийг даах түүний сайн чанар нь эр цэргийн албанд байхад нь тод байсныг хилийн цэргийн ахмад зүтгэлтэн , бэлтгэл офицер нэгэн ярьж байсан нь миний санаанд байна. Сэлэнгийн Алтанбулагт алба хаан хилийн цэргийн хугацаат он жилээ үдэхдээ ёстой онц байжээ. Хугацааны түрүүч Д.Мурат нь гадаад барааны харуулын даргын үүргийг жинхэнэ найдвартайгаар биелүүлж байсныг зэргийн нөхөд нь цэргийн ангийн түүх нь санаж байгаа нь лавтай. Тийнхүү бага залуугаасаа хариуцлагатай байх гэгчийг үлгэрлэсэн болохоор одоо компанийн хариуцлага, бүтээн байгуулалтын өндөр чанар гэдгийг яахин орхигдуулах билээ. Тэгээд ч өндөр настай аавынхаа, Өлгийн олон түмнийхээ өмнө сайн сайханд мэдлэг оюун хөдөлмөрөө  зориулах үүрэг л түүнд байгаа.Энэ үүрэгтээ үнэнч яваагийн нэг жишээ нь аймагтаа өөрийнхөө хөрөнгөөр найман давхар орон сууц босгосон байв. Тийм ч хялбар ажил биш биз дээ. Хүний зүтгэл гэдэг энэ. Бас нутгийн нэр нүүр гэж байна. Тухайлбал Дэлүүн сумынхнаа Баян-Өлгийчүүд магтдаг. Учир нь тэндээс оюунлаг, манлайлагч хүмүүс төрөн гарсан нь тохиолдлын биш гэлцэнэ. М.Хурманхан, С.Харжаубай, Р.Сураган, Т.Бодаухан гээд улс орон даяараа танина. Эд бол Дэлүүнийхэн. Тийм болохоор аймаг,улсдаа үлгэрлэгч нутгийнхаа хүмүүсийн жишгийг бүр өргөх нь Д.Муратын үүрэг. Тэрхүү үүргээ сайн биелүүлж байгаа болохоор Өлгийнхөн түүнийг төрд төлөөлөгчөө болгох талаар шинэ хаврынхаа эхэн энэ үед ярьцгааж байна билээ. Эдний аймгийн ард зоны хувьд аливаа үйл хэргийг угтуулж эртээс ярилцан сайтар нягталж байж, хамтын бодлогоо цагийг нь тулгалгүй эртхэн цэгцэлдэг дадалтай юм билээ. Ардынх нь сайхан уламжлал байх аа. 2004 оны хавар эртээ бас улс төрийн  нэг ийм цэгцтэй бодлогынхоо талаар “Сейжи принт” үйлдвэрийн дэргэд И.Хуатай тэргүүтэн ярьж байсан. Яг тухайн агшинд нь би И.Хуатай агсныхаа үг ярианд эргэлзэж л байлаа. Гэтэл тэр зуны улс төрийн сонголт нь яг тэдний хэлсний дагуу болж байсан юм. Ээ дээ энэ казах зон маань том асуудалд  ёстой нягт няхуур  зөв тооцож , бодитойгоор ханддаг юм билээ. Тийм болохоор ардчиллыг цаашид улам хөгжүүлэх үүрэгтэй АН Өлгийн тойрогт ард зоных нь амыг сайн анзаараарай даа. Баян-Өлгий УИХ-ын сонгуульд хоёр мандаттай тойрогтой бас ч “баян” аймаг, улс төрийн том талбар. Гэхдээ АН-ын хувьд А.Бакей ,Х.Ержан нарынхаа нэгийг нь тойрог руу нь нөгөө нь жагсаалтад гэвэл боломж байх шүү. Яагаад гэвэл аймгийнх нь ард зоны ялангуяа ахмад нь зонхилон нэг чиг гаргасан байхад түүнийг нь сайн судалж тунгаавал дээр байх аа. Баян –Өлгийн зон олны итгэлийг даагч, бас баялаг бүтээгч, ноён нуруутай, бүтээлч сэтгэлгээтэй, хууль ёсыг дээдлэгч Дакейн Муратаа ард түмнийхээ төлөөлөгч болгох санаагаа ахмадаас залуусаа хүртэл ярьж дэлгэж байна билээ шүү.

 

   Б.Цогзаяабаатар


2016.04.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

НАМЗХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Хуульчгүй парламент ба Үндсэн хууль зөрчсөн шинэ рекорд

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

Мөнхбаясгалангаас Нара буюу Мөнхтөрийн Нарантуяад зориулав

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Амьтанд ээлтэй хүүхдээр Ховд аймгийн "Бөхөн" клубын ахлагч шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Зайсангийн уугуул 16 иргэнд газрын гэрчилгээг нь гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

Бяцхан эзнээ аварсан ухаант нохойд хөшөө босгожээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Үндэсний мөнгөн тэмдэгт болох “төгрөг”-тэй зүй ёсоор харьцъя

...

Дэлгэрэнгүй » 2017.05.30

Шатахууны хараат байдлаас гарах шийдлийн эрэлд

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчидтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.27