УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжилд хүргэх зам 2016” үзэсгэлэнг сонирхов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.11/ хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн оролцсон “Хөгжилд хүргэх зам 2016” үзэсгэлэнг үзэж сонирхлоо. 

 

Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 60 гаруй компани оролцон, бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, өндөр технологийн суурь аж үйлдвэрийн салбарыг шинжлэх ухааны тооцоо судалгаа, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгууран хөгжүүлэх зорилтыг үндэсний үйлдвэрлэгчид дэвшүүлэн ажиллаж байгаа талаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 

Улсын Их Хурлын дарга, Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохируулан монгол инженерийн зохион бүтээсэн загвараар Герман, БНХАУ-ын хамтарсан үйлдвэрт тусгай захиалгаар үйлдвэрлэгддэг амортизатор болон автомашины бусад сэлбэгийг дотоодын зах зээлд нийлүүлж буй “Сэйф трэк” компанийн бүтээгдэхүүнүүдийг үзэж танилцаад, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцав.

Мөн импортын шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь орлуулах зорилготой шил боловсруулах “Макс Шил” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо. Плазма технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологиор төмрийн хүдрээс цэвэр ган боловсруулах үйлдвэр байгуулахаар судалгаа хийж буй “Монголын плазма технологийн үндэсний төв”-ийн хамт олон Улсын Их Хурлын даргад төслийнхөө талаар болон судалгаа, туршилтынхаа үр дүнг танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Мөн төрөл бүрийн ган, ширэм хайлуулж, автомшин хүнд машин механизмийн сэлбэг үйлдвэрлэж буй үндэсний металлургийн “Хөтөлган” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож, үйлдвэрлэл эрхлэгчидтэй ярилцав.

Энэ үеэр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагууд, уул уурхайн хүнд машин механизмийн сэлбэг хэрэгслийн дотоодын хэрэгцээг "Хөтөлган" үйлдвэр хангах юм бол үйл ажиллагаагаа тогтмол явуулж, олон хүнийг ажлын байраар хангах бололцоотой талаар хэлж байв. Энэ үеэр “Бэрэн” групп үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд, хэтийн төлөвийнхөө талаар танилцуулж, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн цогцолборын төслийг Улсын Их Хурлын даргад танилцуулан, ярилцлаа. 

Улсын Их Хурлын дарга “Хөгжилд хүргэх зам 2016” үзэсгэлэнд оролцсон автомашины резинэн сэлбэг хэрэгсэл, төмөр замын бетон дэрний жийрэг резин, уул уурхайн хүнд машин механизмийн резинэн эдлэл зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Резинэн эдлэлийн үйлдвэр, унадаг дугуй үйлдвэрлэж буй "Никель Ганбаа" компани, Монгол Улсад машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр үйл ажиллагаа явуулж буй “Эклогбус” компани, нарны зайн үйлдвэрлэл явуулж буй “Санко Соолар Монголиа” компани, нийтийн хоол, хүнсний зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлж буй “Чиглэл” компани зэрэг үзэсгэлэнд оролцож буй 60 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнүүдийг үзэж, сонирхон, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж ярилцсан юм. 

Энэ үеэр үйлдвэрлэгчид “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлагдан, өндөр технологийн суурь аж үйлдвэр дээр түшиглэсэн хөгжлийн цоо шинэ загварчлал бий болгох төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай эхэлж байгааг хэлж байв.

Улсын Их Хурлын дарга “Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулсан, өнгөрсөн хугацаанд тус яам олон ажил хийснийг Та бид харж байна. 2015 онд Улсын Их Хурал “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” болон Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг баталсан. Төр засгаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хуулиар хориглосон. Мөн дотоодод үйлдвэрлэж буй 370 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 5-20 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгосон. Одоо үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого дараагийн үе шат руу шилжиж байна” гэлээ. 

Үзэсгэлэнд оролцогчид төрөөс аж үйлдвэрийн салбарыг хамгаалах, дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх саналаа Улсын Их Хурлын даргад хэлж байлаа. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэж буй сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн хэрэглэж буй түүхий эд, угсралтын эд анги, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа юм байна. Мөн аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг үе шаттай, зөв дараалалтайгаар явуулж бүс нутгийн зах зээл рүү аж үйлдвэр, технологи, санхүү эдийн засгаар үр ашигтай нэгдэх төлөвлөлтийн ажлыг төр засгаас зохион байгуулах шаардлагатай болохыг үзэсгэлэнд оролцогчид хэлж байв. 

Улсын Их Хурлын дарга, салбарын яамнаас үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байгааг үйлдвэрлэл эрхлэгчдэд дуулгасан юм. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон албаны бусад хүмүүс ажиллавхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

2016.04.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Д.Өнөрболор ашиг сонирхолын зөрчилгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.07.25

Түрээсийн орон сууцны мкв-ыг 6500 төгрөгөөр тооцно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.14

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Мөнхбаяр: Наранд таниагүй нөхдийн чанарыг тэнд л мэдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Эрүүл мэндийн сайд эмч нарын шаардлагад хариу өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.25

С.Чинзориг: Монголбанкны бодлогын маш том алдаа эдийн засгийн хямрал үүсгэсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.05.29

Уул уурхайн сайд зодолдсон дарга нараа ажлаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03