Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ


                                                             


        Өсвөрийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн эх оронд минь зохиогдож байгаа энэ өдрүүдэд Монголын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч "Говийн өв” Группын захирал Г.Эрдэнэбаяртай уулзаж ярилцлаа.

 

Л.Алтангэрэл: Сайн байна уу? Тэмцээний талаарх асуултаар ярилцлага эхлэх үү?

 

Г.Эрдэнэбаяр: Сайн сайн байна уу? Монгол улсад анх удаа зохиогдож буй Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний үеэр ярилцаж байгаадаа таатай байна.Тус тэмцээнд Ази тивийн 18 орны 470 гаруй өсвөрийн тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. 2016 .04.05-15 хооронд МҮЭСТО-нд болж байна.

 

Л.Алтангэрэл: Энэ жилийн шилдэг спортын холбоогоор шатрын холбоо шалгарлаа. Танай байгууллага хамт олон, мөн энэ спортын дэмжигч, сонирхогч, хичээлгэгч олны амжилтын үнэлгээ байх.

 

Г.Эрдэнэбаяр: Энэ жилийн шилдэг холбоогоор МШХ шалгарсан нь маш олон хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Тухайлбал МШХ –ны ерөнхийлөгчийн ажлыг аваад удаагүй байгаа Олон улсын шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сайнбаяр,гүйцэтгэх захирал Ц.Цогтбаяр болон МШХ-ны нийт ажилтан,шатарчдын маань ажлын үр дүн юм.

 

Л.Алтангэрэл: Сүүлийн үеийн гаднын томоохон тэмцээн уралдаануудад манай тамирчид нэлээн амжилттай оролцож байна.

 

Г.Эрдэнэбаяр: Сүүлийн жилүүдэд Монголын шатар тэр дундаа өсвөрийн шатарчдын амжилт үсрэнгүй ахиж байна. Жишээ нь: Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Номин-эрдэнэ, Д.Мөнхзул нар алтан медаль, Е.Төгстөмөр, Б.Мөнгөнзул нар мөнгөн медаль хүртсэн.Мөн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 төрөлд 3 мөнгө,8 хүрэл медаль хүртсэн.Ц.Амартүвшин сурагчдын дэлхийн аварга цол хүртсэнээр харагдаж байгаа юм.

 

Мөн Өсвөрийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн  3 төрлөөр явагдаж байна. Эхний төрөл болох түргэн (Блиц) тэмцээнд Монголын баг 4 алтан, 4 мөнгө, 7 хүрэл нийт 15 медаль нэгдугаар байр эзэллээ.

 

Л.Алтангэрэл: Таны хэлдгээр ёстой л "Үсрэнгүй Амжилт” нийт шатарчдаа баяр хүргэе. 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын багийг ахлан явсны хувьд сэтгэгдлээ хэлнэ үү?

 

Г.Эрдэнэбаяр: Ази тивд төдийгүй дэлхийд Монголын өсвөрийн шатарчид цахиур хагалан 1.5 тэрбум хүнтэй Хятад,1.3 тэрбум хүнтэй Энэтхэг, Иран, Вьетнам зэрэг орны шатарчидтай өрсөлдөгч болж гарч ирсэн.

 

 

Л.Алтангэрэл: Мөн таны хувийн ажил бизнес энэ ажлуудтай яаж холбогддог. Шатраар хэзээнээс эхэлж хичээллэв. Өөрийнхөө амжилтын тухай хуваалцаач.

 

Г.Эрдэнэбаяр: Би шатрын спортод элэгтэй, 2002 оноос сонирхож эхэлсэн.Тэр цагаас хойш шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор улс,бүсийн чанартай маш олон тэмцээнийг ивээн тэтгэж, хамтарч ажиллаж байна.

 

Л.Алтангэрэл: Монголд баригдах гэж байгаа шатрын ордны талаар бидэнтэй хуваалцаач ажил ямар шатандаа байгаа вэ?

 

Г.Эрдэнэбаяр: 2015 оны 08 сард МУ-д анх удаа зохиогдсон 16 хүртэл насны олимпиадын үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов хүрэлцэн ирж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,Улаанбаатар хотын удирдлагуудтай шатрын ордон барих газрын асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрсэн. Сүүлийн 20-иод жил Дэлхийн шатрын холбоог удирдаж буй Халимаг улсын анхны ерөнхийлөгч К.Илюмжинов гуайн хувьд Монгол гаралтай дэлхийн хүмүүсийн нэг. Өөрийн зүрх сэтгэлээрээ Монголд шатрын ордон барих ажлыг эхлүүлсэн.Удахгүй Монгол улсад шатрын ордон баригдана гэдэгт итгэж байна.

 

 

Л.Алтангэрэл:  Энэ ордон Эх оронд минь тун удахгүй сүндэрлэнэ гэдэгт би ч итгэлтэй байгаа. Цаашид ордны талаар МШХ-той  хамтарч мэдээллийг цаг алдалгүй хүргэх  болно гэдгээ давхар илэрхийлье. Оюуны спорт болох шатрыг төр засгаас хэрхэн дэмжиж байна вэ?

 

Г.Эрдэнэбаяр: Ер нь топ спортын төрлүүдийг бодвол харьцангуй бага байдаг. Манай өсвөрийн шатарчид Олон улсын тэмцээн уралдаанд хувийн зардлаар явж амжилт гарган Монгол улсаа сурталчилдаг. Гэхдээ Эрүүл мэнд спортын яам, УИХ-н гишүүн Я.Санжмятав, Гадаад хэргийн яамны сайд асан Г.Занданшатар, УИХ-н гишүүн Ц.Лүндээжанцан зэрэг олон хүмүүс дэмжиж тусалдаг.

 

 

Л.Алтангэрэл: Цаашид энэ оюуны спортод хувь нэмрээ оруулах хаана хүргэчих юмсан гэсэн залуу хүний мөрөөдөл байдаг да. Нэг тийм оргил цэг хаана вэ? Энэ асуултаар ярилцлага өндөрлөе. 

 

Г.Эрдэнэбаяр: Ирээдүйн зорилго бол дэлхийн хэмжээний супер их мастер цаашлаад дэлхийн аварга олон олон тамирчин бэлдэх юм. Үүний тулд дэлхийн хэмжээний дасгалжуулагчдыг бэлтгэх, өсвөрийн шатарчдыг системтэй бэлдэх нь чухал юм. 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт тамирчиддаа хувиасаа болон МШХ-ны нэрийн өмнөөс амжилт хүсье.

 

Ярилцсанд баярлалаа

 


2016.04.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

“Эрдэнэс-Таван толгой” компанийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлана

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Хаягдал ус бол саарал алт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

Зүрхний бяцхан Сувд нэртэй хандивийн тоглолт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

НИТХ: АН, МАН, МАХН-ын нэр дэвшигчид

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

С.Баяр ба уран

...

Дэлгэрэнгүй » 2018.03.20

Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгож, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаараачээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.13

Хаврын тариалалтад нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Оффшор бүсэд Монголын улс төрчийн нэр байгааг мэдээлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.23

С.Янжмаа: Нарны харшил нь арьс цайрах өвчин, хорт хавдрын эхлэл болох аюултай

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07