Зам дээр зодолдсон жолоочид танхайн хэргээр эрүү үүсгэжээ

Өнгөрсөн сарын эхээр олон нийтийн цахим хуудас болон зарим мэдээллийн сайтаар "Хоёр хүүхдээ дагуулаад зам гарч явсан аав зам тавьж өгөөгүй машиныг өшиглөсөн, улмаар уг машины жолооч тухайн явган зорчигчийг зодсон" гэх мэдээлэл гарсан билээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 09-ний өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд суух 38 настай, эрэгтэй М-ийг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй Х нь зам дээр зодож танхайрсаныг таслан зогсоосон байдаг. Иргэн М гарцгүй газраар зам хөндлөн гарч, зам тавьж өгөөгүй жолооч Х-ийн автомашиныг өшиглөж, маргаан үүсгэсний улмаас уг хэрэг үүджээ.

-ЗАМ ГАРЧ ЯВСАН ИРГЭН ХОХИРОГЧООР ТОГТООГДЖЭЭ-

Тухайн үед энэхүү хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан бол хэрэг нь хүндэрч, эрүүгийн хэрэг үүссэн талаар албаны эх сурвалж мэдээллэв. Тодруулбал, иргэн М-ийг зодсон 9494ӨВА улсын дугаартай автомашинтай иргэн Х-д Эрүүгийн хуулийн 181.1 буюу танхайрах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт үргэлжилж буй юм байна. Харин зодуулсан иргэн М-ийн хувьд хохирогчоор тогтоогджээ. Тэрбээр тухайн үед хоёр хүүхдээ дагуулан зам гарч явсан байдаг.

Эрүүгийн хуулийн 181.1-д “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Хохирогчоор тогтоогдсон иргэн М нь тухайн үед гарцгүй газраар зам гарч яваад, бусдын машиныг өшиглөснөөс энэхүү хэрэг үйлдэгдсэн боловч иргэн Х-ийн машинд гэмтэл тогтоогдоогүй тул ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр өнгөрөхөөр болжээ. Энэ хэргийн талаар бид ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад, Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Ё.ЛХАГВАСҮРЭН: УРДУУР НЬ ДАЙРЛАА ГЭЖ НАСТАЙ ИРГЭНИЙГ ЗОДОЖ, 
АМИНД НЬ ХҮРСЭН ХЭРЭГ ГАРЧ БАЙСАН

-Танхайрах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр их бүртгэгдэж байна вэ?

-Олон нийтийн газар танхайрах, нийтийн хэв журам зөрчих үйлдэл нэгдүгээрт, иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгдэж байна. Хоёрдугаарт, иргэд хоорондын харьцаа хандлага, ямарваа нэг асуудлыг хүч хэрэглэх замаар шийдэх гэж оролддогоос үүдэг. Ингэснээр нэг нь эрүүгийн гэмт хэрэгтэн, нэг нь хохирогч болох тохиолдол олон. Тийм учраас иргэд харьцааны асуудалдаа анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Бусдын бие махбодид гэмтэл учруулсан төрлөөр цагдаагийн байгууллагад хоногтоо 4-5 гэмт хэрэг бүртгэгддэг. Өнгөрсөн шөнийн байдлаар гэхэд танхайрах төрлийн гэмт хэрэг гурав бүртгэгдлээ.

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон явган зорчигч болон жолооч хоорондын зодооны хэрэг мөн л харьцаанаас үүдэлтэй юу?

-Тийм ээ. Нэг нь зам тавьж өгсөнгүй гэж, нөгөөх нь явган хүн машиныг нь өшиглөлөө гэж зодоон хийж, нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулсан байгаа юм. Эрүүгийн хэрэг үүсгээд, шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна. Хэрвээ тухайн үед жолооч Х түргэн зан гаргалгүй машиныг нь өшиглөсөн иргэн М-ийн хууль зөрчсөн үйлдлийг хууль ёсны дагуу цагдаагийн байгууллагад мэдээллэсэн бол өнөөдөр өөрөө ингээд эрүүгийн хэрэгтэн болоод сууж байхгүй байлаа. Гэтэл уур бухимдал, аливааг хүчээр шийдэх гэсэн бодлоосоо болж, өөрөө хариуцлага хүлээхээр болж байгаа нь энэ. Бүх зүйл хууль журмын дагуу шийдвэрлэгддэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Энэ мэт иргэд хоорондын харьцаанаас болж, танхайрсны улмаас хүний амь нас хохирч байсан тохиолдол бий юу?

-Яг иймэрхүү харьцаанаас болж бусдын амь насанд халдсан тохиолдол 2012 онд цагдаагийн байгуулагад бүртгэгдэж байсан. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх колонк дээр бензин аваад зогсож байсан залуу урдуур нь дайрч зогслоо гэж 56 настай иргэнийг зодож танхайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарч байсан. Мөн хорооллын замд зам тавьж өгсөнгүй, урдуур гарлаа гэх шалтгаанаар зам хөндлөн гарч байсан иргэнийг зодож, биед нь гэмтэл учруулсан зөрчил бүртгэгдэж байсныг олон нийт санаж байгаа байх. Хамгийн гол нь иргэд харьцаандаа анхаараач ээ. Ямарваа нэг асуудлыг хүч хэрэглэх замаар шийднэ гэж байхгүй. Хэрвээ хэн нэгэн зүй бус авирласан, олон нийтийн газар хуулиар хориглосон ааш гаргасан тохиолдолд тухайн асуудлыг нь хуулийн дагуу шийдвэрлүүлэхээс биш хүчээр зодож нүдэж шийднэ гэдэг нь өөрөө Эрүүгийн хуулиар хориглосон зүйл гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Мэдээ.mn 


2016.04.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлт гаргахаар зэхэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Украин улс Оросын хийг худалдаж авахаа зогсоолоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.02

Маргаашнаас цахим картаар зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.07.23

Татвар төлөгчдийн мөнгийг урамшуулал нэрээр авах гэж улайрч буй НИТХ-ийн төлөөлөгч Ц.Одонтунгалаг

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцлийн хариуг өгөв

...

Дэлгэрэнгүй » 2015.08.06

“Бойнг-737” онгоцны нэг дугуйд гэмтэл гарч, техникийн буулт хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Төрийн банк: Шинэ оны мэнд хүргэе!

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

JCI залуусын оролцоог дэмжиж, идэвхжүүлэхээр чуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15