Нийслэлийн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

2010-2014 онуудад Монгол Улсад Улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй тул 2015 оны 03 дугаар сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Улаанбурхан өвчнийг тууштай бууруулсан” гэсэн батламжийг авч байсан. Гэвч 2015 оны 03 сарын 18-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Улаанбурханы анхны тохиолдол мэдээлэгдсэн. Тус өвчин нь БНХАУ, ОХУ болон дэлхийн 110 гаруй оронд бүртгэгдээд байна.

Өвчлөлийн шалтгаан нь БНХАУ, ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирснээс гадна дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа нь суларсан хүмүүсийн бүлэг бий болсонтой шууд холбоотой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 2015 оны 05 дугаар сарын сүүлээс 6 сартайгаас 6 нас хүртэлх 156322 хүүхдийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулсны дараа өвчлөл буурч эхэлсэн. Харин 2016 оны 02 дугаар сараас 15-29 насны оюутан залуучуудын дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртасгах, Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгийг шийдвэрлэж орчин үеийн идэвхтэй халдваргүйжүүлэлтийн бодисыг нийслэлийн харъяа ЭМБ-уудад хуваарилжээ. Голомтын идэвхтэй хэсэгт багтаж буй их, дээд сургууль, ЕБС-ийн ахлах анги, албан байгууллагын 27331 иргэнийг вакцинжуулсан байна. Цаашид 2016 оны 05 дугаар сараас эхлэн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуралдааны үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх иргэдийн тоо буурахгүй, өвчлөгчдийн нас залуужиж 13-14 насны өсвөр насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдэж байгаа талаар нэмэлт мэдээлэл өглөө.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар мэдээллийн дагуу дархалт ихтэй байгаа өвчний тархалтыг бууруулах асуудлаар онцгой анхаарч, бэлгийн замын халдварт өвчний асуудлаар тусгай арга хэмжээ авч холбогдох газруудтай хамтран ажиллах үүргийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2016.04.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Н.Алтанхуяг: Ууланд авирахыг хориглох биш хөгжүүлэх шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2017.10.31

Бяцхан эзнээ аварсан ухаант нохойд хөшөө босгожээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Х.Батжаргал: Нөхөрлөлүүд өөрсдийн хүчээр байгалиа хамгаалж чадаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19

Сангийн сайд Б.Болор хуулийн төслүүд өргөн барилаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Виктория Райдосын лекцийн “нууцаас”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.19

Н.Энхбаяр СЕХ-нд бичиг баримтаа хүргэж өглөө

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

Э.Сумъяа допингийн шинжилгээнд бүдэрч Олимпын эрхээ алдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.12

Асашёорюү Д.Дагвадорж Улаанбурхан өвчний эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15