Засгийн газраас мэдэгдэл гаргалаа

 

        Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Саусгоби Сэндс” ХХК-ийн барагдуулах татварын өртэй холбогдуулан “С.Баярцогт шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрхтэй юү” нэртэй материал нийтлэгдэж, “С.Баярцогт нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон гадны компаниас шүүхээр шийдвэрлэн тогтоосон хөрөнгийг нэн даруй нэхэн авч, барагдуулахын оронд төлбөрийг хойшлуулах, аажимдаа мартагнуулах, займчуулах төлөв рүү шилжүүлэн оруулахыг санаархаж байж мэдэх шинж байдал  ажиглагдаж эхэллээ” гэж бичжээ. 

 

“Саусгоби Сэндс” ХХК-иас татварын өр барагдуулах тухай саналаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/544 тоот албан бичгээр ирүүлсэнтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцаад уг асуудлыг Сангийн сайдад шилжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Б.Болорт өр барагдуулах хуваарийг гарган, саналаа Засгийн газарт танилцуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/2200 тоот албан бичгээр хүргүүлжээ. Дээрх албан бичигт хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр дурдагдсан "Саусгоби сэндс" хэмээх гадны хөрөнгө оруулалттай компанийн Монгол Улсад төлөх ёстой хэмээн шүүхээр шийдвэрлэсэн 35,2 тэрбум төгрөгийн төлөх хугацааг хойшлуулах, мөнгөөр бус эд зүйлс, хувьцаагаар орлуулах тухай байхгүй байна.  

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсөвт төлөх татварын өрийн талаар авах арга хэмжээний тухай Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.  Үүнтэй холбогдуулан “Саусгоби Сэндс” ХХК-иас улсын төсөвт төлөх төлбөрөөс бэлнээр төлөхөөр санал болгож байгаа дүнг зөвшөөрч, үлдсэн хэсгийн төлбөрийн барагдуулах хуваарийг судлан үзэж, боломжит хувилбарын талаарх санал, шаардлагатай гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан шийдвэр гаргасан болно.

 

 

Засгийн газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 


2016.04.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Эмэгтэйг зодсон цагдааг ажлаас нь халж, цолыг нь хураалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.19

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт суурьшсан Завхан, Төв аймгийн төлөөлөлтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил БОАЖЯ-тай салшгүй холбоотой

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

МАН, МАХН-ын үл ойлголцлын цаана...

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Неймар мэргэн буучдын жасгаалтыг тэргүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

"HERO"-гийнхан "МУУ" хүмүүс үү?

...

Дэлгэрэнгүй » 2016.01.12

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Бүү март! Шинэ зүйл бол мартагдсан хуучин

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25