Иргэдийнхээ эрүүл мэндээр улс төр хийхээ хэзээ болих вэ Ерөнхий сайд аа !!!

ЭМС-ын яам сайдгүй дөрвөн сарын нүүр үзлээ. Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын бүрэн эрх хоёр сар хүрэхгүй хугацааны дараа дуусгавар болох гэж байна. Гэтэл өдийг хүртэл хамгийн чухал яамныхаа удирдлагуудыг томилж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Тус яам нь арваннэгдүгээр сараас хойш сайд ч үгүй, Төрийн нарийн бичгийн дарга ч байхгүй өдийг хүрлээ. Ерөнхий сайд энэ ажлыг Шадар сайдад ацаглачихсан. Шадар сайд нь өмнөх ажлаа дийлэхгүй байхад нь хоёр ч том салбарыг нэгтгэсэн яамны ажлыг давхар хариуцуулж байгаа нь туйлын хариуцлагагүйн шинж. Сайдын эзгүйд ажлаа авч явах хүн нь Төрийн нарийн бичгийн дарга байдаг. Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл хамт АТГ-т шалгагдаж, хоригдож байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ "гардуулсан" талаар албаны эх сурвалжууд мэдээлдэг. Төрийн нарийн нь ч гэсэн мөн адил авилгын хэргээр хоригдсон.

Удирдлагууд нь хэрэгт холбогдож явах зуур тус салбарын ажил навс уналаа. Улаанбурхан өвчний тохиолдол 2015 онд 19.427, 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэв. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн орны хүрэлцээ 100 гаруйгаар хэтэрч, хүүхдийн Сэхээн амьдруулах тасагт 10 орон дээр 16 хүүхэд хэвтэж байна. Энэ өвчнөөр он гарснаас хойш 3000 гаруй хүн өвчилсөн байгаа бол тэдний 50 гаруй хувь нь хүүхэд, тэр дундаа нярай хүүхдүүд Улаанбурханаар өвчилж, хүндрээд байгаа аж. Тухайлбал он гарснаас хойш уг өвчний вирусээр арван хүүхэд нас барсан тоо байна. Тэд 5-8 хүртэлх сартай хүүхдүүд бөгөөд 9 сартай вакцинаа хийлгэж амжаагүй байхдаа өвчилж, биеийн байдал нь хүндэрч нас барсан. Одоо ч эмчилгээгүй гэсэн оноштой хүүхдүүд бий. Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн нөхцөл байдал юм. Хоёрхон ширхэг аппараттай. Үүнд нь хүүхдүүд оочерлож байж эмчилгээндээ орно. Нэг орон дээр хоёр, хоёроороо хэвтэн эмчлүүлж байна. Сахиурууд нь гадаа үүдэнд, коридорт өдөр хоногийг өнгөрүүлж байна. Улаанбурхан өвчнөөс урьдчилсан сэргийлдэг болохоос өвдсөн хойно нь дарж авна гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байгаа юм. Сэрэмжилж, сэргийлэх ажлын яамны зүгээс бодлогоор хийдэг. Гэвч тэрхүү ажлыг хийх хүн нь өнөөдөр байхгүй байна.

Мөн эрүүл мэндийн салбарыг тойрсон дараагийн нэг хар мэдээ нь хорт хавдар юм. Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж буйгаар 2015 онд 5777 хүн хорт хавдраар өвчилж, жилд 3999 хүн, сард 300 гаруй, өдөрт 10 гаруй хүн ийм аюулт өвчлөлөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай тоо байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад Ерөнхий сайд сандал ширээнийхээ учрыг олохгүй төдийгөөс өдий хүргэлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц тохироо хийж, түүнийхээ хариуд Шадар сайд болгож өгнө гэж хулхидсаар таван сар өнгөрөв. Адаг сүүлд нь Н.Энхбаяр ялтай гэдэг бичгээ "бариад" Солонгос руу эмчилгээнд явна хэмээн зугтсан. Харин МАХН-ынхан Ц.Лхагвасүрэн гэх эмнэлгийн салбарт олон жил ажилласан эрхмийг нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бас л хөдөлж өгөхгүй байна.

Ийнхүү ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалдаг хамгийн чухал салбараа дампууруулж, улс төрийн зорилгоор ашиглах нь хэр зөв бэ. Бүр хүн олдохгүй байгаа бол сайдын ажлыг нь АН-ын гишүүдээсээ томилох шаардлагатай. Саяхан эмэгтэй гишүүдийн нэгийг тус салбарт томилох нь гэсэн сураг гарч байсан ч бас л таг боллоо. Бүр болдоггүй юм бол дэд сайдаар нь ажиллаж байсан Ж.Амарсанааг томилчих хэрэгтэй шүү дээ. Ж.Амарсанаа нь дэд сайд байхаасаа л элгэний С вирусын үндэсний хөтөлбөрийг санаачилж байсан. Улмаар ажлыг өгсөн хойноо ч трансс тос, элэгний С вирусын эмийг оруулж ирэх гэх зэрэг олон ажлуудыг хийгээд л явж байна. Айлаас ирэхээр авдараа уудал гэдэг биз дээ. Энэ салбар бол Ерөнхий сайд таны бүхний улс төрийн тоглоомны салбар биш. Олон зуун хүний амь насыг хариуцсан чухал салбар. Энэ байдлаараа ЭМС-ын сайдаар улс төр хийсээр байвал эрүүл мэндийн салбар чинь дампуурч, юун эрүүл аюулгүй Монгол хүн болох нь байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ улам хурцадвал эрхэм Ерөнхий сайд та хариуцлагыг нь хүлээх болно шүү. Тиймээс нэн яаралтай ЭМС-ын яамыг сайдыг нь томилохыг шаардаж байна. Жалганы улс төрөө түр хойш нь тавьж "Сэхээнд" орсон Эрүүл мэндийн салбарыг авраач Ерөнхий сайдаа.

Г.Бат

2016.04.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Н.Цэрэнбат: 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

УИХ-ын гурван гишүүний эзэмшдэг компани "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан"-гаас зээл авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Элдэв зараар мэргэжлийн бус хүнээр гоо сайхны эмчилгээ хийлгэхгүй байхыг анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Жүжигчин Т.Бархүүгийн анхны дуу олны хүртээл боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

"Улсын Их Дэлгүүр" ХК болон "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

МАН-ын бүлгээс утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хасжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Г.Занданшатар: Нүүрсний хулгайчдад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдын хэрэг юу болов

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

УИХ-ын гурван гишүүний эзэмшдэг компани "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан"-гаас зээл авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Н.Цэрэнбат: 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Говийн бүсгүйн мөрөөдөл-Sakura garden

...

Дэлгэрэнгүй » 2017.05.19

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Телевизүүдийн эздийн ихэнх нь улстөрчид

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Зүрхний бяцхан Сувд нэртэй хандивийн тоглолт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Д.Ганбаяр: Надад их бахдам, баярлам, бардамнам сэтгэгдэл төрж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02