Н.Анхбаяр: БНСУ “хараар” амьдардаг Монголчуудыг албадан гаргахаа мэдэгдсэн

 ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.Анхбаяраас цөөнасуултад хариулт авлаа.

 

-Гадаадад оршин суугаа иргэдийн сонгуульд оролцох асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нийт таван мянга гаруй иргэн оролцож, санал өгсөн байдаг. Энэ жил сонгуулийн өдрөөс хоёр долоо хоногийн өмнө санал авах ажлыг зохион байгуулна. Мөн сонгууль болохоос нэг сарын өмнө гадаадад байгаа иргэдийн бүртгэл явна. Энэ жилийн сонгуульд хэчнээн иргэн оролцох нарийн тоо хэлэх боломжгүй байна. Консул болон дипломат төлөөлөгчийн газартай 40 гаруй улс бий. Эдгээр улсад оршин сууж буй сонгуулийн насны иргэд сонгууль өгөх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсын 12 мянган иргэн гадаадад амьдарч байна.

 

-Иргэдийг идэвхтэй оролцуулахын тулд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

 

-СЕХ болон ГХЯ-наас ажлын хэсэг гаран ажиллаж байна. Бүртгэл болон сонгууль өгөх тал дээр холбогдох байгууллагууд дор бүрт нь мэдээлэл хүргэж байгаа. Мөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сургалт зохион байгуулсан. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрууд ажиллаж, амьдарч буй иргэдийг мэдээллээр тогтмол хангана.

 

-БНСУ-д “хараар” ажиллаж буй иргэдийг албадан гаргахаар болсон. Ямар журмаар гэдгээ манай талд мэдэгдсэн үү?

 

-БНСУ-д 2014 онд 57 мянга, 2015 онд 74 мянган иргэн зорчсон байдаг. БНСУ-д хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд албадан гаргахаар болсон. Заасан хугацаанд гараагүй тохиолдолд тав хүртэлх жилээр тус улсад зорчих эрхийг хязгаарлах бөгөөд хууль бусаар ажиллуулсан компанийг торгох хүртэл арга хэмжээ авна.

 

-Европын орнууд цагаачдыг эх орон руу нь буцааж байна. Үүнтэй холбогдуулан манай улсад албан бичгээ ирүүлсэн улс бий юү?

 

-Европын орнууд цагаачдаа багасгах ажил өрнүүлж байна. Одоогийн байдлаар Австри улсад хууль бусаар амьдарч байгаа монгол иргэдийг нутаг буцахыг албан ёсоор мэдэгдсэн. Тус улсад 2500 гаруй монгол иргэн амьдардгаас 500 гаруй нь суралцдаг, 1000 гаруй нь манайхны хэлдгээр “хараар” амьдардаг.

 

Д.Нэргүй


2016.04.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Эрчим хүчээ нэмье

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Б.Батбаяр: Улс орныхоо эдийн засагт дэмжлэг болох төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хангаж яваа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Хөгжлийн банкны хөгжил

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Х.Мандахцэцэг: Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспорт үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Хайчлуулсан засаг

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Малчдын улсын зөвлөгөөн бэлчээрийн асуудлыг шийдэхэд чиглэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булгантай уулзжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

АМГТГ-ын “МонГеоКат” геологийн мэдээллийн католаг систем нь “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ийн 2018 оны шилдгээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.26

ХҮН тээвэрлэгчид егүүтгэгчид боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.12.02

Далай, тэнгисийн усанд жил бүр 5-13 сая тонн хуванцар хог хаяж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.02

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.21

Хятадын киноны сүпер од Асашёорюүтэй оройн хоол идэв

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

25-ныг хүртэл орон нутаг руу явахгүй байхыг анхааруулав

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21