Д.Отгондалай: Намайг шүүмжилж, хурцалсан хүмүүст баярлалаа


Саяхан болсон олимпын эрх олгох Ази номхон далайн орнуудын бүсийн тэмцээнээс “Рио-2016”-д оролцох “тийзээ” захиалсан Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, УАШТ-ий найман түрүүт, ОУХМ Доржнямбуугийн Отгондалайтай ярилцлаа.

-Юуны өмнө “Рио-2016” олимпод оролцох эрх авсан танд баяр хүргэе. 
-Баярлалаа. Анхны олимпдоо оролцох эрх авсандаа баяртай байна. 

-Олимпын эрхээ өвөртөлж, дэвжээн дээр ёсолж байхад юу бодогдож байв?
-Их сайхан юм билээ. Хүн аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж, хоёргүй сэтгэлээр уйгагүй зүтгэвэл хэзээ нэгэн цагт үр шимийг нь заавал хүртдэгийг мэдэрлээ. Хэрвээ ялбал олимпын эрх авна гэж бодохоор их догдолдог юм байна. Тэр хэрээр өөрийгөө аль болох тайвшруулж, алдаа гаргахгүйн төлөө хичээлээ. Олимпын эрх авна гэдэгтээ итгэлтэй байсан. Багийнхандаа “Бэлтгэл хийж байгаа юм шиг тоглоё. Гурван раунд спарринг хийчихээд ирье” гэж тоглоом, наргиан хийж байлаа. 
Энэ нь миний сэтгэл санаа тайван байсны илрэл байх. Би урагш зүтгэж тоглодог. Харин мөнгөн медалийн төлөө Японы Д.Нарүмитэй хийсэн тоглолтод зөвхөн урагш зүтгэлгүйгээр аль болох зайнаас, мэдэрч тоглох төлөвлөгөө боловсруулсан. 

-Өнгөрсөн жил Индо­не­­зийн Ерөнхийлөг­чийн нэ­рэмжит тэмцээнд түүнд дийлдсэн билүү?
-Тэгсэн. Би тэр тэмцээнд 2:1-ээр ялагдсан. Харин энэ удаа түүнийг олон улсын бус олимпын эрх олгох тэмцээнд ялж, хариугаа авлаа. Өмнө нь тоглож байсан болохоор Д.Нарүмигийн тоглолтын арга барилыг би сайн мэднэ. Зайнаас тоглож, өөрийн тоглолтын хэв маягаа өөрчилсөн нь түүнд гэнэтийн бэлэг болсон байх. 

-Аваргын төлөөх тоглолтод Филиппиний Ч.Суарезийг 2:1-ээр ялж, олимпын эрхээ баталгаажуулсан нь танд бүр сайхан санагдаж байгаа нь дамжиггүй?
-Энэ тэмцээний өмнө бид хоёр бие биенээ тус бүр нэг ялсан байсан юм. Сайхан тоглож, хайнаагаа хагаллаа. 

-Хамгийн хүнд, хүч шавхсан тулаан аль нь байв?
-Амар тулаан байгаагүй ээ. Өрсөлдөгч бүр эн тэнцүү, ширүүн өрсөлдөөн үзүүлсэн. Ялангуяа шигшээ наймд шалгарсны дараа хийсэн тоглолтууд хамгийн хүнд боллоо.

-Тэмцээний өмнө хатгаа туссан гэсэн. Тоглолтод чинь нөлөөлсөн үү?
-Тэгсэн. Бээжинд бэлтгэл хийж байхдаа ханиад хүрч, хатгаа туссан юм. Гурван өдрийн турш халуурч, бие нэлээд сульдсан. Гэхдээ тэр бүхнийг бэлтгэлээ сайн базаасны хүчээр давлаа. Тоглолтоос тоглолтод бие сэргэж, ядрахаа больчихсон.

-Энэ тэмцээнд таны анхны багш Ё.Төмөрбатаа хамт явсан. Танд их нөмөр нөөлөг, түшиг тулгуур болсон нь мэдээж.
-Тэгэлгүй яах вэ. Би залуучуудын шигшээ багт тоглож байсан үеэс хойш багштайгаа олон улсын тэмцээнд хамт оролцолгүй олон жил болжээ. Энэ тэмцээний аваргын төлөөх тоглолтод багштайгаа хамт рингэд гарсан. Их сайхан байсан шүү. Миний өнөөгийн гаргаж буй амжилт Ё.Төмөрбатаа багштай салшгүй холбоотой. Багш маань 2006 оноос хойш олон улсын тэмцээнд дасгалжуулагчаар оролцоогүй. Тийм болоод ч тэр үү, зарим орны залуу дасгалжуулагч танихгүй байна билээ. Энэ удаагийн тэмцээнд надтай хамт рингэд гарахад нэг тамирчин “Аав чинь юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тийм ээ, миний аав” гэж хариулсан. Тэр “Аавтайгаа хамт тэмцээнд оролцоод ямар гоё юм бэ” гэж байсан.  

-Түрүүн Ё.Төмөрбатаа багштай уулзахад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш гэртээ харьж амжаагүй явна гэнэ билээ.
-Багш энэ жилийн УАШТ-д оролцохоор шавь нартайгаа хамт хотод ирсэн юм. Тэрнээс хойш шигшээ багийнхны бэлтгэл, цугларалт, олимпын эрхийн тэмцээн гэсээр гэртээ харьж амжаагүй яваа. 

-Энэ тэмцээний өмнө болсон “Химийн цом”-д эхний тойрогт хожигдож, тэмцээнээ дуусгасан. Тэр ялагдлын дараа “Олимпын эрх авч чадах болов уу” гэх эргэлзээ төрсөн үү?
-Тийм бодол огт төрөөгүй ээ. Тэр ялагдлаа хурдан мартаж, олимпын эрхийн тэмцээнд л төвлөрч, өөрийгөө дайчиллаа. “Химийн цом”-д оролцоод ирсний дараа зарим хүнээс нэлээд шүүмжлэл ирсэн. Олон улсын тэмцээнд түрүүлж чадахгүй, эхний тойрогт ялагдаж байж юун олимпын эрх авах энэ тэр гээд л. Мэдээж надад урам өгч, тамирчин хүнд ялж, ялагдах үе байлгүй яах вэ гэж урам өгсөн хүн ч чамгүй олон бий. Намайг шүүмжилж хурцалсан хүмүүст баярлалаа /инээв/. Медалийн тавцанд зогсч, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж байхад 2014 оны Азийн наадамд түрүүлэхэд төрсөн яг тэр мэдрэмжийг мэдэрлээ.

-Аваргын төлөөх тоглолтод манайхнаас ганцаараа үлдэж, Монголын үе үеийн боксчид 66 жил чилийтэл хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирсан үеийг одоо ч гэсэн манай уншигчид тод санаж байгаа нь дамжиггүй.
-Надад ч бас яг л өчигдөр болсон мэт сэтгэлд тод бууж, санаанаас ер гардаггүй. Азийн наадамд оролцсон манай тамирчид бүгдээрээ тэмцээнээ өндөрлүүлж, шигшээд ганцаараа үлдэх надад их хэцүү байсан. Гэхдээ л хэцүү бүхнийг, өөрийгөө ялж байж л аварга болдог гэдэг шиг надад ухрах зам байгаагүй. Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны боксчин болоход их сайхан байсан шүү. Аливаа зүйлд анхдагч байх сайхан. 

-Н.Төгсцогт булхайтай шүүлтээс болж БНСУ-ын тамирчинд ялагдаж, Б.Чинзориг, Н.Шинэбаяр нар хөмсөг нь задарснаас болж тэмцээнээ өндөрлүүлсэн. Таны ч бас хөмсөг задрах үед юу бодогдсон бэ?
-Японы тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглож байхдаа хөмсгөө бэртээчихсэн юм. Надад ч бас хөмсгөө задлаад тэмцээнээ үргэлжлүүлж чадахаа байчих вий гэх айдас байсан. Мөн хөмсгөндөө хэт их анхаарлаа хандуулж байгаад тоглолтоо бүрэн гаргаж чадахгүй байх вий гэж бас эмээж байлаа. 

-Таны тоглолтын арга барилаас шалтгаалаад ч тэр үү, хөмсгөндөө амархан гэмтэл авдаг. Үүнээс болж өнгөрсөн жил “Монгол туургатан”-ы шигшээ тоглолтод ч бас өрсөлдөж чадаагүй. 
-Энэ миний том алдаа байсан. Урагш зүтгэж тоглохдоо өрсөлдөгчөө санамсаргүй мөргөчихдөг байсан юм. “Монгол туургатан”-ы дараа энэ алдаагаа нэлээн мэдэрч, шигшээ багийн хамт олон, дасгалжуулагч нараасаа чамгүй их зөвлөгөө авлаа. Энэ маань ямар ч байсан үр дүнгээ өгч байна. 

-Ё.Төмөрбатаа багшийн шавь болж, энэ спортод анх хөл тавьсан Дорнодынхон өнөөдөр ч боксоор улсдаа толгой цохиж л байна?
-Би энэ агуу хүнээр боксын спортын “А” үсэг заалгаснаараа бахархаж явдаг. Багш маань Банди багшийн шавь. Тэд сайн найзууд. Би Ё.Төмөрбатаа багшийн шавь болж, 2003 оноос хойш боксын спортоор хичээллэж байна. Дорнод аймгаас багш маань Улаанбаатарт чамгүй хол зам туулж ирдэг. Багштай холбоотой санаанаас гардаггүй олон сайхан дурсамж бий. 2004 оны УАШТ-д оролцохын тулд УАЗ-469  машинд 18-уулаа шахцалдан сууж явлаа. Гэтэл замд машин эвдэрчихдэг байгаа. Ашгүй нэг портер ирэхээр нь гуйж суугаад, дээгүүрээ эсгий нөмрөөд сууцгаасан юм. Тэмцээн эхлэх хугацаа тулчихсан тул нөгөө портертойгоо явсаар байгаад тэмцээн болох газраа үсэрч буугаад л оролцож байлаа. 

-2011 оны ДАШТ таны сэтгэлд хар мөр үлдээсэн гэдэг. Хэрвээ ганцхан ялсан бол дэлхийн аваргын хүрэл медаль, олимпын эрх авах байсан. Тэр үед яг юу болсон юм бэ?
-Би тэр тэмцээнд БНСУ, Армены тамирчдыг ялж, олимпын эрх, хүрэл медалийн төлөө Ирландын боксчин Жон Жое Невинтэй тоглосон юм. Би түүнийг тоглолтын турш илүүрхэж, бүр хоёр ч удаа хүнд цохилтод оруулан, тоолуулсан юм. Гэтэл бид хоёрын оноо 18:18-аар тэнцэж, шүүгчийн саналаар тэр ялсан. Би тэмцээн болсон ордноос уйлсаар гарч, хажуу дахь зүлгэн дээр нь дээшээ харан хэвтэж билээ. Ингэж тоглочихоод хожил авч чадахгүй юм бол бокс тоглохоо больё гэж хүртэл бодогдож байлаа. Гэтэл өнөөх тамирчин Лондонгийн олимпод финалдан, мөнгөн медаль авахад нь бүр их харамссан. Би чадахгүй, хүчрэхгүйдээ ялагдаагүй, хэрвээ би олимпод оролцсон бол медаль авах байж гэх бодол санаанаас ер гарахгүй байсан. Ер нь, сүүлийн жилүүдэд булхайтай шүүлт тамирчдын амжилтад их нөлөөлж байна. Би ДАШТ-д гурван удаа оролцоод байна. Мэдээж хамаг буруугаа шүүлтэд чихэж болохгүй. Манай эхнэр “Хэрвээ боксын тоглолтыг шударга шүүдэг байсан бол нөхөр маань өнөөдөр дэлхийд гурван удаа түрүүлэх байлаа” гэж фэйсбүүк хаягаараа дамжуулан бичиж байсан. Энэ бол яах аргагүй үнэн л дээ. Үүнийг спорт сонирхдог хүн бүр мэднэ дээ. 

-Өнгөрсөн жилийн ДАШТ-д гаргасан таны амжилтад ч бас булхайтай шүүлт нөлөөлсөн үү?
-Хаашдаа өнгөрсөн зүйлийг ярих дэмий байх. Ирээдүйг харж, алсын зорилгодоо л төвлөрөхийг хүсч байна. 

-Өнөөдөр /өчигдөр/ төрсөн нутаг руугаа явах гэж байгаа гэл үү?
-Дорнод нутагтаа очиж, хэд хоног сайхан амрангаа уул ус, овоондоо мөргөчихөөд ирэх төлөвлөгөөтэй байна. Тэгээд л олимпын бэлтгэлээ базаана даа. 

-Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх зорилготой байгаа нь мэдээж. “Рио-2016”-г хэрхэн төсөөлж байна вэ?
-Мэдээж их гэгээлгээр төсөөлж байна. Тамирчин бүхний хүсэл мөрөөдөл болсон олимпод оролцож, оргилд нь гарахыг хүсч байна. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг ЭМСЯ, БТСХТ, Спортын анагаах ухааны алба, Монголын боксын холбоо, “Хил хамгаалах ерөнхий газар”, “Хилчин” спорт хороо, 0168 дугаар анги, “АПУ”, “Хийморьлог эрчүүдийн хүч” компанийн хамт олон, гэр бүл, найз нөхөддөө маш их баярлаж явдгаа илэрхийлье.
Эх сурвалж: www.assa.mn

2016.04.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

“Эрдэнэс-Таван толгой” компанийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлана

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Хаягдал ус бол саарал алт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

Хорт хавдрын цацраг ялгаруулдаг гар утаснуудыг нэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Н.Тэгшбаяр Геологийн төв лабораторийг удирдахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.28

Хаврын хамгийн том үзэсгэлэн худалдаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Хүүхдүүд “хордуулсан” Моносын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Эмгэнэл

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Зуны хуваарьт шилжсэнээр гарах давуу ба дутагдалтай талууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Эхнэртэйгээ маргалдаж, гэрээ шатаажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

ОХУ, БНСУ руу зорчих иргэдийн урсгал нэмэгдсэнээс гадаад паспортын эрэлт ихэсчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03