УИХ-ын дарга З.Энхболд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум”-ын нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн хамтран зохион байгуулж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форумын нээлтэд оролцов. 

Үндэсний форумыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга, Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд нар, салхи, ус, газрын гүний дулааны нөөцөө ашиглан 2.6 тера ваттын чадалтай эх үүсвэр байгуулах боломжтой гэж судлаачид тогтоожээ. Тухайлбал, 2001 онд АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори болон монголын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан Монгол орны салхины нөөцийн атласт Монгол орны нийт газар нутгийн 10 гаруй хувь нь салхины арвин нөөцтэй бөгөөд энэхүү нөөцөө ашиглан 2.5 сая Гвт.ц цахилгаан үйлдвэрлэх боломжтойг тогтоожээ. Мөн жилийн 270 хоногт цэлмэг, нартай байдаг Монголын говь нь нарны энергийн нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Энэ бүгдээс үзвэл Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их ирээдүй бий.

Бид эрчим хүчний бие даасан байдлаа нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлээ хүчтэй тэлэхэд сэргээгдэх эрчим хүч чухал ач холбогдолтой. Өнөөдөр манай эрчим хүчний системд суурилагдсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ нь 8 хувь байна. Ойрын 5 жилд, нийт 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нарны болон салхины эрчим хүчний 10 гаруй төсөл хэрэгжсэнээр бид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 600 МВт-аар нэмэгдүүлнэ. Монгол Улсын хувьд эрчим хүчний экспортын гарцыг нээн, үүнд сэргээгдэх эрчим хүчийг оруулж өгөх нь чухал болоод байна гэлээ. 

Түүнчлэн эрчим хүчний зах зээлээ хурдтай хөгжүүлэхийн тулд хөрш орнуудтайгaa илүү нягт хамтран ажиллах зорилт тавьж, Монгол Улс болон БНХАУ-ын хооронд цахилгаан эрчим хүч экспортлож, импортлох тухай яриа эрчимжиж, хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр байгуулах ажлууд тус хоёр орны Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагуудын түвшинд амжилттай явагдаж байгааг тэмдэглэв. Мөн тэрээр сэргээгдэх эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчинд том дэвшил гарч байгааг дурдаад, сэргээгдэх эрчим хүч нь манай оронд шинэ хөгжиж буй салбар тул Монголын боловсон хүчний хөгжилд онцгой анхаарах хэрэгтэйг хэлж байсан юм. 

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форумын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар оролцон, форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг хэлэлцдэг байна. 

Долдугаар форумын хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулагдан, хэлэлцүүлгүүд явагдах юм. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форумд гадаад улс орны төлөөлөгчид болон албаны хүмүүс, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөл 300 гаруй оролцогч оролцож байна  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

2016.04.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Г.Билгүүн: Бид Казахстан улсаас хөгжлөөрөө 10 жилээр хоцорчихсон явна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

Түрээсийн орон сууцны бүртгэл Дархан-Уул аймгаас эхэлж хэрэгжиж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилох тохироо хийгдэж эхлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Н.Жанцанноров оны шилдэг хөгжмийн зохиолч боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

Богдхан ууланд аялагчдад зориулсан автомашины зогсоол барина

...

Дэлгэрэнгүй » 2017.05.17

Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайхан томилогдлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.21

МАН-ын сүүдэрт АН хөдөлгөөн хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07

Эрдэнэ сумын цэцэрлэг өнөөдрөөс хэвийн ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31