Ж.Хайрулла: Эх орны даалгавраар тархины мэс засалч болсо

 

        Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Ж.Хайруллатай ярилцлаа. Монголын ууган эмч нарын нэг Ж.Хайрулла гуай мэдрэлийн мэс засалч болсон тухайгаа “Миний хүсэлтээр болоогүй төр, засгийн сонголтоор хийсэн шийдвэр байсан” хэмээн хуучилсан юм. Тэрбээр Монгол Улсад тархины мэс засал анх удаа хийснээс хойш  50 жил өнгөрчээ.

 

-Ярилцлагаа таныг эмч болсон түүхээс эхэлье. Хэдэн онд их сургуулиа төгссөн бэ?

 

-Би 1945-1953 он хүртэл найман жил оршин тогтносон Офицерийн сургуулийг  төгсөөд Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангид элсэн орсон юм. Тэр үед Улсын их сургууль Хөдөө аж ахуйн, Хүн эмнэлэгийн, Нийгмийн ухааны, Байгалийн шинжлэх ухааны гэсэн дөрвөн факультеттай 200 оюутантай байлаа. Би их сургуулиа 1957 онд төгссөн. Тэгж л би анагаах ухааны салбарт Ардын эмч, их сургуулийн профессор гэсэн алдрыг хүртэх эхлэлээ тавьсан юм.

 

-Мэдрэлийн мэс засалч болох сонголтыг та хэрхэн гаргав. Анагаахын салбартаа хамгийн хүнд төрөл шүү дээ?

 

-Энэ  миний хүсэлтээр болоогүй төр засгийн сонголтоор хийсэн шийдвэр байсан юм. Би уг нь хүүхдийн зүрхний мэс заслаар гадаадад сураад төгсөх гэж байтал тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Ц.Туваан очсон юм. Тэгээд надтай уулзаж “Чи зүрхний мэс заслын чиглэлээр курс төгсөх гэж байгаа юм байна. Манай эмч нар Москвад хүүхдийн зүрхний мэс заслаар курст сурч байгаа. Монголд тархины мэс засалч хэрэгтэй байна. Чи үргэлжлүүлэн суралц” гэв. Би гадаадад олон жил суралцаад гэр бүл, эх орноо санаж байна гээд татгалзах маягтай хэллээ. Гэтэл Ц.Туваан гуай “Энэ миний хүсэлт биш. Эх орны даалгавар шүү нөхөр минь. Биелүүлэх эсэхээ өөрөө мэд” гэсэн юм. Эх орны даалгавар гэдэг үг намайг хүний нутагт үлдэж тархины мэс заслаар үргэлжлүүлэн суралцахад аргамжаа болсон.

 

-Эх орондоо ирээд анхны мэс заслаа хэдэн онд хийсэн бэ?

 

-Би анхны мэс заслаа 1966 оны аравдугаар сарын 12-ны өдөр хийж байлаа. Энэ бол Монголд анх удаа хүний тархийг задалсан өдөр.  Энэ өдрийг хэрхэн мартах билээ. Монголчууд бид хүний байтугай малынхаа тархинд хүрэхээс цээрлэдэг ард түмэн. Ирэх намар монгол хүн тархины мэс засал хийсний 50 жилийн ойгоо тэмдэглэх гээд бэлтгэж байна.

 

-1966 онд анхны мэс заслаа хийж байх үед эмнэлгийн нөхцөл байдал ямар байв. Тантай гадаадын мэргэжилтэн эмч нар хагалгаанд хамт орсон уу?

 

-Би хагалгааг ганцаараа хийсэн. Тэр үед Монголд мэдрэлийн мэс заслын өөр  эмч байгаагүй. Харин Гэмтлийн эмнэлгийн эмч Энэбишийн тусламжтай хагалгаанд орсон. Монголчууд нохой хамартаа хүрэхээр усч гэж ярьдаг шүү дээ. Тархины хавдартай  жаахан охинд хагалгаа хийвэл амийг нь аврах юм шиг санагдаад үгүй бол амьсгал хураачих гээд байхаар нь Энэбиш бид хоёр хагалгаанд орсон.  Мэс засал амжилттай болж, тархины хавдрыг нь авсан. Энэ хагалгаа миний  төдийгүй Монголын эмч нарын урам зоригийг сэргээсэн юм.

 

-Тавин жилийн хугацаанд Монголын анагаах ухаанд  мэдрэлийн салбар эрчимтэй хөгжиж,  эмч мэргэжилтнүүд төрөн гарсан уу?

 

-Мэдрэлийн мэс засал анагаах ухааны хамгийн отгон салбар. Монголд бүү хэл, дэлхийд энэ салбар хөгжөөд удаагүй байна. Биологийн шинжлэх ухааны сүүлийн салбар гэж хэлж болно. Шинжлэх ухаан, техникийн хөгжил оргил үедээ хүрч байж хүмүүс энэ салбар руу орж эхэлсэн юм. Мэдрэлийн мэс заслын салбарт анх ажиллаж байсан хүмүүс эхэндээ идэвхтэй байсан ч сүүлдээ халширч, гутарч, ажиллахаа больсон. Хүнд тус болох өгөөж нь илүү юм гэдгийг ойлгосон хүмүүс мэдрэлийн мэс заслын салбарыг хөл дээр нь босгосон гэхэд болно.

 

-Хүүхдүүд тань аавынхаа мэргэжлийг өвлөсөн тархины мэс засалч байх аа?

 

-Миний хүү, ач нар тархины мэс засалчид. Гурван үеэрээ тархины мэс засал хийж байна.

 

-“Авьяас тэтгэвэрт гардаггүй” гэдэг. Та одоо хаана ажиллаж байна вэ?

 

-Би  П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж, их сургуульд багшилж байна.

 

-Таныг Монголын ууган эмч нарын нэг гэдгийг ард түмэн андахгүй ч анхны уулчин гэж хүмүүс тэр бүр мэдэхгүй. Хэдэн оноос уулын спортоор хичээллэсэн бэ?

 

-Хүмүүс намайг уулын спортоор хичээллэдгийг мэдэхгүй байх нь аргагүй. Уулчин хүн бөх, боксын спорт шиг нүдний өмнө хичээллэдэггүй шүү дээ. Хэдэн давааны цаана уул үүлийн завсар явж байдаг учраас хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Би Монголын анхны уулчдын нэг. Алтай таван богдын оргилд  1956 онд анх удаа гарсан Монголын 11 уулчны нэг нь би. Тэр цагаас хойш 60 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд эх орныхоо төдийгүй гадаадын олон оргилд гарч уулын спортын мастер цолтой боллоо.

 

-Гадаадын ямар оргилуудад гарч байв?

 

-Чехийн Татр, Карпатын уулс, Кавказын оргилуудад авирч байсан.

 

-Татрын уулс гэснээс таны аавыг татар хүн гэж ярьдаг юм билээ?

 

-Аав минь Казань хотын ойролцоо төрсөн  татар хүн. Миний аав боловсролтой хүн байсан.  Шашны зан үйл дэлгэрүүлэх, сүм хийд бариулах зорилгоор аавыг маань Хятадын казахууд руу томилолтоор явуулсан байгаа юм. Шинжаанд байхдаа ээжтэй танилцаж, одоогийнхтой адил хил хязгаарын зааггүй байсан учраас Ховд аймагт суурьшин амьдрах болсон. Би Ховд аймгийн Булган сумд төрсөн. Миний ээж узбек хүн байсан. Би татар узбекийн эрлийз монгол хүн. Монгол Улсын гавьяат эмч, клиникийн профессор Ц.Мухар бид хоёр Булган голын хөвөөнд тоглож өссөн найзууд.

 

-Та Хөдөлмөрийн баатар, Ардын эмч цолыг хүртсэн цөөн хүний нэг. Анхны шагналаа хэдэн онд авч байв?

 

-Би 1984 онд Төрийн соёрхол, 1986 онд гавьяат эмч, 2001 онд Ардын эмч, 2007 онд Хөдөлмөрийн баатар болсон. Харин  2009 онд академич болсон доо. Төр засгийн хайр хишиг, шинжлэх ухааны зэрэг цолыг багаас нь оргил хүртэл бүгдийг нь хүртсэндээ баяртай явдаг. Манай аймгаас гучаад хүний гавьяат эмч төрсөн байдаг. Анагаахынхан “Манай цөөн Хөдөлмөрийн баатар, Ардын эмч нар Ховдоос төрсөн. Сонин шүү” гэцгээдэг юм.

 

-Эмч хүний жаргалыг та өөрийнхөөрөө тодорхойлбол?

 

-Эмч хүн  өвдөж байсан ч хүнийг бүү өвтгөөрэй гэж шавь нартаа хэлдэг юм. Өөрөө амь эрсдэх байлаа ч бусдыг тийм байдалд хүргэхгүй гэсэн бодолтой явдаг. Хажууд нь өвчтэй хүн шаналж байсан ч сэтгэлийн хөдөлгөөнөө нуух хэрэгтэй. Нас ахиад ч тэр үү уйлахаар дагаад уйлчих гээд байдаг болж. Их уярамтгай, өрөвч болчихсон байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА


2016.04.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Арваннэгдүгээр сараас ТҮЦ машин ашиглахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.26

Өр, зээлийн хүү өдөр өдрөөр нэмэгдсээр байхад УИХ амарч л байг уу

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

Эрүүл ухаантанууд л эрүүл мэндийн сайдын томилгоог хийгээсэй

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Л.Мөнхбаясгалан: Охиноос минь “Ээжээ би үхлээ авраарай” гэсэн мессеж ирсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.10.26

...

Дэлгэрэнгүй » 2015.09.07

Г.Мөнхцэцэг:”Болор цом” бол тэмцээн гэхээсээ илүү уншигч найрагчдыг уулзуулдаг баяр юм

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

Эх, үрсийн хагацлаар улстөржөөд яах вэ, Ерөнхий сайд аа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Давааны цаана даваа буюу НӨАТ-ын баримт

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10