А.Цолмонтуяа: “Жирэмсэн эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй”

 

        Эх хүн болох хамгийн сайхан мэдрэмжийг амсах гэж байгаа бүсгүйчүүддээ зориулан "Миний жирэмсэн үеийн аялал" нэртэй тэмдэглэлт номын санаачлагч А.Цолмонтуяатай уулзаж ярилцлаа.

 

-"Миний жирэмсэн үеийн аялал" ном бүсгүйчүүдийн сонирхлыг яагаад татна гэж бодож байгаа вэ. Нэрийн тухай яагаад ингэж нэрлэх болсон бэ?

 

-Ээж болохоор төлөвлөж буй мөн ээж болох гэж байгаа жирэмсэн бүсгүйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. "Миний жирэмсэн үеийн аялал" номын нэрний  тухайд бол эх хүн болно гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан торгон мэдрэмж. Тэр сайхан мэдрэмжийг амсахын өмнө бүсгүйчүүд маань есөн сарын гайхамшигтай аялалыг хийдэг. Тэр хугацааг нь хөгжилтэй, зугаатай аялал болгож тэмдэглэл хөтлөн хожим эргээд уншихад дурсамжтай байх боломжийг ном маань олгож байгаа юм. Ээжүүд бид жирэмсэн байсан үеэ маш хурдан мартчихдаг.

 

-Өөрийн гараар ном бүтээнэ гэхээр сонирхол татаж байна. Тэр тусмаа жирэмсэн үеийнхээ тухай?

 

-Бүсгүй хүн өөрийн хэвлийдээ үрээ тээх 40 долоо хоногийн хугацаанд ээжийн биед болоод сэтгэл зүйн хувьд нэлээд өөрчлөлт ордог. Ээж болох гэж байгаа бүсгүйчүүдийн хувьд есөн сарын хугацаа маш их шинэ өөрчлөлтүүд, өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжээр баялаг, бас их урт хугацаа байдаг.  Гэтэл бүсгүйчүүд бид энэ хугацааг ажралгүй туулаад хүүхдээ төрүүлчихдэг. Харин одоо энэ есөн сарын хугацаанд ямар үе шатуудыг давдаг талаар өөрийн гараар хөтөлж өөрийнхөө хүүхдийн хэвлийд байх үеийнх нь амьдралын талаар, өөрийнхөө биед болон сэтгэл санаанд хэрхэн өөрчлөлт, хэрхэн бэлтгэгдэж байгаа тухайгаа дэлгэрэнгүй бичиж ном болгох учраас эргээд уншихад илүү сонирхолтой, сургамжтай байх болов уу. Мөн дан ганц анхны жирэмслэлт гэхгүй дараа дараагийн жирэмслэлт бүхэн өөр өөрийн онцлог талууд, өөрийн түүхтэй учир жирэмслэлт бүртээ дахин шинээр хөтлөөд явах боломжтой. Долоо хоног бүрийн ургийн хөгжлийг харуулсан хэсэг, эхийн хэвлийн томролтын зургийг  оруулах, биеийн байдлын ерөнхий тэмдэглэл, өөрийн хүссэн тэмдэглэлээ хөтлөх/ бичих, зураг наах, зураг зурах г.м/ нүүр, хамгийн чухал дурсамжит тэмдэглэлүүд /анхны бүхэн, эмчийн үзлэгүүд, биеийн хэмжээсүүд, хийх зүйлсийн жагсаалт, хувийн хүснэгтүүд, хүү юу охин уу, эмнэлэг рүү авч явах бэлтгэл гэх мэт/ маш олон тэмдэглэлийг хийж өөрийн жирэмсний аяллаа гэр бүлийнхэндээ болон өөртөө мөнхлөн үлдээж чадна.

 

-Энэ номоо хийх санаа анх яаж төрсөн бэ?

 

-Би жирэмсэн байхдаа жирэмсэн байх үедээ хөтлөх тэмдэглэлт ном байдаг юм болов уу? гэж номын дэлгүүрүүдээр хайсан гэтэл яг миний хүсч байсан ном маань олдоогүй. Улсаас жирэмсэн эхийн хяналтын дэвтэр гэж өгдөг, харин тэрхүү дэвтэр их болхи, энгийн санагдсан. Тэгээд өөрөө нэг тэмдэглэлийн дэвтэр дээр жирэмсэн байх үеийнхээ өөрчлөлтүүдийг бичиж хэвлийдэх үрийнхээ өсөлтийг хянаж, ярилцаж, өөрийхөө бие дээрх өөрчлөлтүүдийг хянаж бичдэг байсан. Сүүлд төрснийхөө дараа тэмдэглэлийн дэвтрээ хараад номоо бүтээсэн.

 

Номын бүх зургийг би өөрийн гараараа зурсан мөн жирэмслэлтийн үеийн бүх л тэмдэглэлийг багтаах боломжтой 75 хуудас, 150 нүүр бүхий хувийн тэмдэглэлийн ном болгосон. Ном 3 бүлгээс бүтсэн ба тэдгээр нь жирэмсний 3 үеийг илтгэнэ. Бүлэг бүхний төгсгөлд тухайн үед бэлтгэх бэлдэх шаардлагатай мөн тохиолддог онцгой мөчүүдийн тэмдэглэлийг хийх зориулалттайгаар  хийж өгсөн.

 

-Номын бүлгийн талаар,  ер нь хэрхэн хөтлөх вэ?

 

-Жирэмсэн байх үеийн есөн сарыг, эмнэлгийн хэллэгээр бол 3 үед хуваадаг. Жирэмсний эхэн үе, дунд үе, сүүлийн үе гэж. Номыг энэхүү гурван бүлэгт хувааж долоо долоо хоногоор нь өөр өөрийн гэсэн онцлогтойгоор хөтлөхөөр хийсэн байгаа. Мөн бүлэг бүрт буюу тухайн жирэмсний үеүдэд ээж яг юуг тэмдэглэж үлдээх нь дурсамжтай байдаг дээр өөрийн туршлагаас үндэслэн бөглөх хэсгүүдийг оруулсан байгаа. Ер нь жирэмсэн байх үед хүний биед өөрчлөлт их орно. Жирэмсэн байхад 7хон хоногийн дотор маш том өөрчлөлт, шинэ зүйлсийг эмэгтэйчүүд мэдэрдэг, туулдаг. Эхний гурван долоо хоногт ямар шинж тэмдэг илэрдэг, хоолны дуршил ямархуу байдаг, эмчийн хяналтанд хэрхэн орох зэрэгээс эхлээд 40 долоо хоног хүртэл хүн бүрийн жирэмслэлт өөр өөрийн гэсэн онцлогтойгоор өрнөдөг. Жирэмсэн болсон тэр үеэс дахин шинэ мэдрэмж, шинэ зүйлс ээж болох гэж байгаа хүний амьдралд орж ирдэг. Энэ бүхнийг тодорхой харуулахаар гурван бүлэгт хуваасан.

 

Миний хувьд өөрийн жирэмсний үеийн 7 хоног тутмын фото зургаа оруулаад хоолны дуршлын талаар, зан ааш хэрхэн өөрчлөгдөж байгаа, биед гарч буй шинэ өөрчлөлтүүд гэх мэт зүйлсээ хянах, мөн бяцхан үрдээ зориулан бичих тэмдэглэлүүд гээд бичих зүйлс маш их санагддаг байсан. Энэ сайхан 9 сарын дурсамжуудаа бүгдийг нь хадгалж үлдээмээр санагддаг байсан. Энэ бүх сайхан зүйлсийг ном болгоод насан туршдаа хадгалж яагаад болохгүй гэж. Хүүхэд маань том болоод өөрийг нь хэрхэн тэсэн ядаж хүлээж догдолдог байсан тухай уншиг л дээ.

 

-Номон  дээр сар бүрийг жимстэй зүйрлэж зурсан байгаа нь учиртай юу?

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  хэвлий дэх ургийн жин, уртыг жирэмсний 7 хоног бүрээр дундажаар харуулсан мэдээллүүд байдаг. Хүмүүст илүү төсөөлөхөд хялбар болгох үүднээс жимс ногоотой тухайн хэмжээг харьцуулан харуулсан байгаа. Үүнийг бас оруулвал сонирхолтой юм болов уу гэж бодоод өөрийн гараар зурж оруулсан. Би энэ номоо маш их сэтгэл гаргаж бүтээсэн. Өөрөө дизайн, зураг гээд бүх зүйлийг яг өөрийн төсөөлж байснаараа хийж, мөн хамгийн сайн цаасан дээр, хамгийн удаан хадгалагдаасай гэж бодож хэвлүүлэхийг хичээсэн.  Энэхүү ном маань гэр бүлийн альбюм шиг насан туршид хамт хадгалагдаж үлдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

 

-Өөрийн тань хөтөлдөг "Миний жирэмсэн үеийн аялал" номын фэйсбүүк хуудсаас нэг хөөрхөн түүхийг уншсан. Тэр түүхийг уншигчиддаа сонирхуулвал?

 

-Тэр түүхийн тухайд гэвэл би долоон сартай жирэмсэн байсан юм байна. Ганцаараа гадуур жаахан яваад Sky их дэлгүүрийн coffee shop-т ороод юм идчихээд тухлаад сууж байлаа. Хүн бараг байхгүй.  Тухайн үед гараараа гэдсээ илээд л дуу аялаад л нэг хэсэгтээ орчноос тасарчихсан, гэдсэн дэх хүүтэйгээ юм яриад, царайндаа инээмсэглэл тодруулчихсан, аз жаргалаар бялхсан хүн сууж байсан. Тэгээд гэнэт орчноо анзаарч эргэн тойрноо харсан чинь нэг залуу намайг өхөөрдсөн харцаар харчихсан зогсч байдаг байгаа. Танихгүй ч гэлээ тэр залуугийн харц одоо ч нүдэнд харагддаг. Би ч жаахан ичээд, бас инээд хүрээд өөдөөс нь малийтлаа инээчихээд босоод явсан чинь над руу тааламжтай инээмсэглээд гараараа даллачихаад яваад өгсөн.

 

Гэртээ хариад нөхөртөө хэлсэн чинь "Тэгэлгүй яахав дээ. Гудамжинд том гэдэстэй жирэмсэн бүсгүйчүүдийг харахаар чи минь санагдаад хайр хүрээд байдаг юм чинь гэж билээ. Ингээд бодохоор жирэмсэн эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй гэдэг үнэн.

 

-Эх хүн болох гэж байгаа бүсгүйчүүдэд зориулж ийм сайхан тэмдэглэлт ном гаргасан танд нийт бүсгүйчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Энэхүү номыг сонирхсон хүмүүс хаанаас авч болох вэ?

 

Одоогоор Good Price сүлжээ дэлгүүрийн Улаанбаатар дах бүх 5 салбарт худалдаалагдаж байгаа. Мөн хот дотроо үнэгүй хүргэлт хийгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг манай facebook page- “Миний жирэмсэн үеийн аялал – аас авч болно. Баярлалаа

 

 


2016.04.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Монголоо аваръя хөдөлгөөний зохицуулагчийг баривчлав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Асашёорюү Д.Дагвадорж Улаанбурхан өвчний эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

“Вагнер Ази” компани Хятад техникүүдэд Америк шошго нааж Монголчуудыг “хулхиддаг” уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилох тохироо хийгдэж эхлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Поп хатагтай Б.Сарантуяагийн жаргалтай сельфи

...

Дэлгэрэнгүй » 2015.07.15

Д.Одгэрэл: Мэдлэг нь тасралтгүй хөгжиж, өндөр бүтээмжтэй, илүү баялгийг бий болгох учиртай

...

Дэлгэрэнгүй » 2019.05.06

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

М.Уранчимэг: Харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07