Хөдөө орон нутагт хамгийн олон үзэгчтэй телевизээр “Сүлд” тодорчээ

Одоогоос 4 сарын өмнө буюу 2015 онд хийгдсэн судалгаагаар өдөрт тв үздэг үзэгчдийн тоо ба хугацаа 2014 онтой харьцуулахад бараг хэвээрээ байсан байна. Энэхүү байдал нь тв-ийн сувгууд шинээр нэмэгдсээр байгаа ч нөгөө талаас технологийн дэвшлийн ачаар тв-ийг гар утас, таблет, компьютрээр хаана ч үзэх боломжтой болсны үр дүн гэгдэж байна. Судалгаагаар монголд нийт 2 437 560 үзэгчид байгаагаас 1 265 093 буюу нийт үзэгчдийн 50 хувь нь хөдөө орон нутгийн үзэгчид гэдэг нь тогтоогджээ. Тун саяхан хийгдсэн энэхүү судалгааны гол зорилго нь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа монгол иргэд мэдээлэлд хир ойр байгааг тогтоох явдал байжээ.  Судалгаа хөдөө орон нутагруу чиглэн үйл ажиллагаа явуулдаг телевизүүдийн нэвтрүүлгийн бодлого, төлөвлөлт, бүтцийг нэвтрүүлгийн төрөл жанр, цацалтын хуваарь зэрэгт үндэслэн тодорхойлохыг зорьжээ.  Судалгаагаар  телевизийн үзэгчдийн амьжиргааны түвшин, хөдөө орон нутгийн телевизтэй өрхийн болон тв үзэгчдийн тоо зэргийг давхар тогтоосон байна. Үзэгчдийн тоо болон бусад үзүүлэлтээр судалгааны нэгдүгээр байрт  СҮлд тв орсон бол МҮОНРТ, TV5, TV9, Малчин тв-ийн сувгууд хамгийн олон үзэгчтэй телевизээр шалгарчээ. Судалгаанд телевизүүдийн үзэх дуртай нэвтрүүлгүүдээр МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр, TV5 телевизийн “Цаг” хөтөлбөр ,TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэг, Малчин телевизийн “Цаг агаар”-ын хөтөлбөр тус тус их санал авсан бол“Сүлд” телевизийн хувьд хөдөө орон нутагт чиглэсэн нэвтрүүлэг, мэдээнээс гадна өв соёл, уламжлалыг хадгалах дамжуулах, хотоос орон нутагт хөгжлийг авчрахад чиглэсэн нэвтрүүлэг бэлтгэх төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үзэгчдийн талархалыг хүлээсэн телевиз болох үйл хэрэгт нь ихээхэн тус нэмэр болж чадсаныг харуулсан байна. Өдгөө 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа отгон  телевизийн нэг  боловч хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрмж ашиглан бөхийн барилдаан, хурдан морины уралдаан,спортын тэмцээн уралдаануудыг шууд дамжуулан цаг алдалгүй үзэгчдийн хүртээл болгож чаддаг гэдгээрээ давуу гэдгийг ч үзэгчид онцлон хэлж байсан юм. Шууд дамжуулалтын хамгийн сүүлийн жишээг дурьдахад монгол улсад анх удаагаа Өвөрхангай болон Сүхбаатар аймгийн хурдан морины даншиг наадмыг нэг өдөр зэрэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон явдал нь шинэчлэлд тооцогдож байна. Үзэгчдийн хамгийн их үзэх дуртай нэвтрүүлгээр “Сүлд” телевизийн “Мориор Амилсан Монгол Заяа” хөрөг нэвтрүүлэг, “Миний монгол” ярилцлагын нэвтрүүлэг, “Сүлд хэлэлцүүлэг” ,  “Сүлд өнөөдөр” хөтөлбөр, “Сүлд” мэдээллийн хөтөлбөр нэрлэгдэж байгаагаас гадна “Миний нутаг” төслийг 3 аймгийн 40 шахам сумдад амжилттай хэрэгжүүлж аймаг орон нутгийн хөгжил болон тулгамдаж байгаа асуудлыг тод томруунаар гаргаж ирсэн нь үзэгчдийн ташаалд нийцжээ. Сүлд телевиз нь улсын нийслэл УБ хотод үйл ажиллагаа явуулдаг боловч хөрөнгө мөнгө хүч бололцоогоо дайчлан өв соёл уламжлаа хадгалан авч яваа малчид, орон нутгийн сэхээтнүүдэд чиглэсэн, тэднийг оролцуулсан нэвтрүүлэг бүтээн цацаж байгаа нь бусдаас давуу бөгөөд онцлог байгаа юм.  Түүнчилэн спортын бүх холбоодтой хамтран ажиллаж өнөөгийн спортын хөгжлийг сурталчилан таниулж байна.  Сүлд тв нь шинэ, залуу, чадварлаг боловсон хүчин, оновчтой удирдлагын хүчээр хөдөө орон нутгийн хамгийн олон үзэгчтэй телевизээр шалгараад байна.

2016.04.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

З.Баянсэлэнгэ: Гишүүдийг доромжилдог хэн юм чи, зайл

...

Дэлгэрэнгүй » 2015.09.08

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Г.Өсөхбаярыг зүүний магнайг тэргүүлэх шийдвэрийг зөвтгөх шалтгаан нь хууль байв

...

Дэлгэрэнгүй » 2015.07.01

Ч. Өлзийсайхан: Аавд маань хоногийн 24 цаг багаддаг байсан

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

“Нарантуул” захад гал тавьсан этгээдийг цагдан хорьжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мэдэгдэл гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

"Петровис" тэргүүтэй шатахуун импортлогч шантаажчин компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлая

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

Б.Сайнбаяр: Төрийн нэрийг гутаасан хүмүүс төр барьж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04