Ж.Мөнхбат: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйх ёстой


 

        МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Ээлжит бус чуулган нэрийдлээр иргэдээ талцуулж байгаа УИХ-ын дарга З.Энхболдтой хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн чуулганд илтгэл тавихдаа УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарын компанийг нэр цохон "өрөө төл" хэмээн зарласан нь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй үйлдэл боллоо гэж үзэж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Монгол Ардын нам болоод аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйхыг шаардаж байгаа аж. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ээлжит бус чуулган, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хэлсэн үгийн талаар ийм байр суурь илэрхийллээ.

 

     УИХ-ын дарга З.Энхболдтой холбоотой асуудлаар

 

-МАН-ын гишүүд тойрогтоо, гадаадад томилолттой ажиллаж байна. Гар хумхиад зүгээр суусан эсвэл зугаалаад байгаа юм биш. Дэгийн тухай хууль зөрчсөн ээлжит бус чуулган УИХ-ын даргын үзэмжээр "Далласан газар ил гарч, далайсан газар далд ор" гэдэг шиг МАН-ын гишүүд байж чадахгүй гэдгээ хэлмээр байна. МАН зохион байгуулалттайгаар ээлжит бус чуулганыг гацаалаа, түгжлээ гэсэн ийм яриаг гаргаж байгаа нь зохимжгүй зүйл. УИХ-ын дарга З.Энхболд цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж байгаа учраас чуулгандаа ирэхгүй байна гэсэн. Төрийн эрх барих дээд байгууллагын удирдаж байгаа хүний амнаас гарахааргүй увайгүй үгийг чуулганы танхимын индрээс хэлж байна. "Тэр байтугай МАН-ын дарга М.Энхболд надаас чөлөө аваагүй, гадаад явж байгаа юм байна. Одоо яаралтай ирж хуралдаа суу" гэсэн агуулгатай үг хэлсэн.МАН-ын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Энэ айлчлалын тов З.Энхболд ээлжит бус чуулган зарлахаас өмнө товлогдсон байсан. Энэ хүнийг хэзээ ээлжит бус хуралдаан зарлахыг МАН-ынхан хүлээгээд сууж байна гэж байхгүй.  Ямар үед ээлжит бус чуулган зарлах вэ гэдгийг холбогдох хуульд заачихсан байдаг. Сүүлийн дөрвөн ээлжит бус чуулган юу болсныг та бүхэн  мэдэж байгаа. Авлигачдыг өршөөх, Засгийн гишүүнээ огцруулах, Монгол Улсын Үндсэн хуулийн дээгүүр гишгэж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулах гэж ээлжит бус чуулганыг зарладаг болсон. Өнөөдөр ураны асуудлаар нийгмээ хоёр хуваагаад талцуулчихлаа. Цөмийн хог хаягдлын асуудлаар анхаарах хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл,  ураны хог хаягдлыг оруулахгүй гэсэн атлаа цөмийн бүтээгдэхүүн тухайн орон гаргаж эхэлбэл үүссэн оронд нь хог хаягдлыг нь булшилна гэсэн заалт хуульд нь байна. Энэ юу гэсэн үг вэ. Ядуу буурай оронд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн агуулгатай өгүүлбэр ч явж байна. Үүнийг УИХ ээлжит бус чуулганаар хөнгөн хуумгай шийдэх шаардлагагүй.

 

        Ерөнхий сайдын болчимгүй үг унагасан асуудлаар

 

        Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн чуулган дээр үг хэлэхдээ "Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын компаниудыг өөрсдөө өрөө төлөө" гэсэн. Эдийн засгийн хямралаас хэрхэн яаж гарах вэ гэж Эдийн засгийн чуулган хийж байхад Монгол гэдэг айл гэрийн аав шиг нь хүн. Монгол Улсын Ерөнхий  сайд улс орноо, аж ахуйн нэгжээ намаар ялгаж талцуулж улс төрийн хямралын үндсийг тавилаа.  Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо юу гэж амлаж байсныг та бүхэн санаж байгаа. "Өнөөдөр татвар төлж байгаа компаниуд тухайн эзнийх нь биш юм. Монголынх юм. Тиймээс татвар төлөгч, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Ямар ч эрсдлийг даваад эдний төлөө явна" гэж Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. Ингэж ярьж байсан хүн Эдийн засгийн чуулган дээр үндэсний компаниудаа ялгаварлан гадуурхаж эхэллээ. Ерөнхий сайдын нэр дурдсан гурван компани сүүлийн 10 жилд улсад хамгийн их татвар төлсөн, топ ажил олгогчид байгаа.Яагаад Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр,  О.Содбилэг нарын компанийг энд нэр цохов гэдэг нь учиртай.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тэнд  олон булхайг илрүүлсэн. Удахгүй УИХ дээр дэлгэж тавина. Үүнийх нь гаргаж тавих гэсний төлөө дайрч байна. Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын ээлжит бус чуулган дээр З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн гэдэг баталгааг Цэцэд гаргаж өгсөн. УИХ-ын гишүүн О.Содбилэг Оюутолгойн Дубайд хулгайгаар хийсэн гэрээ Монгол Улсын эрх ашигт  хор уршигтай гэдгийг мэдэгдсэн. Тиймээс тэдэн рүү дайрч байгаа юм.

 

Хэвлэлийн хурлын төгсгөлд Засгийн газар болон Монголбанкнаас 2012-2015 оны хооронд авсан арилжааны зээлийн талаар мэдээлэл өглөө. Үүнд,

 

Чингис бондын-1.5 сая ам.доллар

Хөгжлийн банкны 580 сая ам.доллар

БНХАУ-ын Хөгжлийн зээл 162 сая ам.доллар

Кредит Свисс банкны зээл-185 болон 115 сая ам.доллар

ХБНГУ-ын Коммерц банкны 13.9 сая доллар

Дим сам бонд-нэг тэрбум юан

БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп- 15 тэрбум юан

Кредит Свисс банкны 250 сая ам.доллар нийтдээ 6 тэрбум 71 сая 900 мянган долларын зээл байгаа ажээ.

 

Ц.Оюунтунгалаг 

 

 


2016.03.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.01

Т.Лхагвасүмбэрэлийн үхэлд харуусч буйгаа “Snow Leopard Trust” сан илэрхийллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

Сониуч аппликэйшн хэрэглэвэл нууц үгээ алдах эрсдэлтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

Т.Даваасүрэн агсаны гэргий Д.Амаржаргал : Тэнгэрт байгаа ханийн минь хүсэл одоо л биеллээ олж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2016.11.15

З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

Г.Даваахүү: Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг эрсдэлд суурилсан арга хэлбэрт шилжүүлсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.07.31

Эдийн Засгийн Ил Тод байдлын тухай хууль батлагдвал МАН-ын сайд нарыг Засгийн газраас гаргахгүй байх хувилбар яригдаж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04