Зөв зам дээр байвал ганцаараа ч явж болно

УИХ-ын гишүүн Г.Уянгаас сүүлийн үед хийж буй улс төрийн алхамуудынх нь талаар цөөн асуултанд хариулт авлаа 

 

Саявтархан "Жудагт Монгол" хэмээх хөдөлгөөний зохион байгуулсан чуулганд таны хэлсэн үг олны анхаарлыг багагүй татлаа. Таны хувьд энэ хөдөлгөөнтэй ямар холбоотой вэ?

 

Улсад хийсэн бүтээсэн үйлстэй, нэр хүндтэй нийгмийн ахмад зүтгэлтнүүд нийгмийн шинэчлэлийн асуудлыг ил тод хүчтэй тавьж, олон нийтэд хандаж байгаа нь маш сайхан хэрэг. Арван жилийн өмнөөс биднийг иргэний хөдөлгөөн зохион байгуулан босч байхад улс орон удирдагчаа шүтээд, айгаад тэр аяараа нуувчиндаа байлаа шүү дээ.

 

10 жилийн тэмцэл маань шинэчлэл зайлшгүй гэдгийг бүх түвшинд хүргэж чадсан байна.Жудагт Монголынхноос Л.Цог, Ч.Хурц, С.Нарангэрэл, Д.Бямбасүрэн гуай бид дээрх жилүүдэд ил далд хамт байсан хүмүүс, бас Л.Дашням гуайтай ч байнга санал солилцдог байсан, одоо ч хувийн сайн харилцаатай. Манай “Улстөрийн сонин” авилгачдыг зайлуулж, улс орны төлөө зүтгэх шударга, зөв хүмүүсээр шинэ парламент бүрдүүлэхийг санал болгон уриалж байсан цувралд эдгээр хүмүүс бүгд багтаж байв. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулагч ахмадуудтай санаа бодол ижил байгаа. Зохион байгуулалтад нь ямар ч холбоогүй. Харин ахмадууд ач холбогдол өгч урьсанд очих үүрэгтэй гэж бодож очиж үг хэлсэн.

 

Таны хэлсэн угнээс нэлээд экстремист байр суурь сонсогдож байна. Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчих уриалга ч багагүй харагдсан. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ

 

Экстремист...? Асуултад зөв хариулахын тулд эхлээд томъёоллоо зөв ойлголцох шаардлагатай. Экстремист гэдгийг “эрсдэлтэй” алхам руу уриалсан гэсэн утгаар хэрэглэж байгаа бол тийм эрсдэлд би уриалаагүй. Би хэзээ ч экстремист уриалга гаргаж байгаагүй. Эмх цэгц, дэг журам, зохион байгуулалтад уриалсан нь ямар ч агуулгаар экстремист байж таарахгүй. Харин өнөөдөр засгийг эрхшээгчид экстремист зам сонгож, улс орныг ийм зам руу түлхэж байна. Асар их өр тавьж байна, харин яаж төлөх нь тодорхойгүй. Тэр их мөнгө хаачсан нь тодорхойгүй.

 

Бид харин ч арван жилийн турш “Үндсэн хуулийг” өөрчлөх тайван замын хувьсгалд л уриалж ирлээ. Үндсэн хуулийн хэм хэмжээг чухам хэн нь зөрчөөд байна? Ард түмнийг бүхлээр нь ядууруулан хоосруулж, улс үндэстнээ өр ширэнд живүүлж, эх захгүй, эмх замбараагүй байдалд оруулах нь Үндсэн хуулийн зорилт уу? Эх үрийг салгаж, нялх хүүхдийг өлсгөж байж хэрэг хүлээлгэх нь Таныхаар бол Үндсэн хуулийн хэм хэмжээг, “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн” зарчмыг ягштал биелүүлж байгаа хэрэг үү? Эхлээд ийм болгосон ардчилагчидаасаа, МАНАН- гаасаа наад асуултаа асуух хэрэгтэй юм байна.

 

Ардчиллыг өмчлөгчид, би 1 энэ нийгмийн байгуулсан юм гэж цээжээ дэлдэгчид дур зоргоороо авирлаж өөрсдөө байгуулсан нийгмээ эвдэн сүйтгэж байна. Түүнд нь жирийн иргэд нэрвэгдэж байна. Нэг хэсэг нь зөрчих байтугай уландаа гишгэж болдог тэр үндсэн хуулийн хэм хэмжээ гэдэг чинь ер нь юу болчихсон юм бэ? Жишээ нь Ц.Элбэгдоржийн хэм хэмжээ юм уу? хэрэв тэд өөрсдийн энэ булай тогтолцоог "минийх" гэж байгаа бол түүнийг нь өөртэй хамт өөрчилж, буруу тогтолцооных нь төлөө тэдэнтэй хариуцлага тооцох ёстой.

 

Монгол 25 жил хэтэрхий их үнэ төлж сургалтад суулаа, одоо больцгооё. Эмхэрч Цэгцэрье, төртэй болъё, улс үндэстнээ өөд нь татъя гэж би хэлсэн. Тэр бодлогынхоо зах зухаас танилцуулсан.

 

Таныг ХҮН-д элсэх тхай таамаглалууд их явж байна. Нэг тийш болгосон хариулт өгч болох уу?

 

Бүүр хуучирсан асуулт байна. Би энэ талаар “Цензургүй яриа”-нд орохдоо ойлгомжтой хариулсан.Тэдгээр залуус хараахан болоогүй, улстөрийн хувьд арай л нялх байна. Ийм нялхсаар төр бариулаад Монгол 25 жил юу болсныг харж байгаа биз дээ? Даргын цүнх баригчаас гаднын болон олигархуудын санхүүжилттэй нам, тэгээд л нэг хүн урдаа барьж нүдүүлж байгаад Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, хууль тогтоогчид. Ингэж болдоггүй гэдгийг бид биеэрээ үзэж хашраад сууж байгаа ард түмэн биш бил үү?! Гэхдээ залуу хүмүүс үзэх ёстойгоо үзэж туулах ёстойгоо л туулаг. 

 

Энэ бүхэн нь системээ бүрэн танин мэдэхэд нь тус болно. Ингэлээгээд зогсох хэрэггүй. Улстөрд тууштай байя гэвэл энэ ард түмнээ, үндэстнээ танин мэдэж, зөв замд гартлаа тэмцээд л, унаж босоод л яваад байх хэрэгтэй. Нэгэн цагт бид зөв зам дээр уулзах ч юм бил үү. Бид нэгэн цаг үеийн залуус, хэн хэн нь энэ улс орон, ард түмнийхээ төлөө санаа зовниж байгаа нь эргэлзээгүй. Арга зам, зарчим нэгдвэл тэр цагтаа уулзах газраа уулзах биз дээ, яарах юун.

 

"Жудагт Монгол" хөдөлгөөнөөс энэ сарын сүүлээр томоохон жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн тухай мэдээлэл байна. Та энэ талаар мэдээлэл өгөх үү?

 

Би энэ хөдөлгөөнд оролцоогүй, зохион байгуулалтад огт хамрагддаггүй учраас энэ талаар мэдэх юм алга. Цуглаанд оролцож үг хэлэхийг хүссэн, би үгээ бэлдэж байна.

 

Бүлгээсээ гарсан шийдвэрийг тань ордноос гадуур тэмцэл явуулахын дохио гэж үзэх хүмүүс байна?

 

Дөрвөн жилийн турш “Шударгаёс”-ны пайз зүүчихээд далдууралхам тутамдаа “Шударга бус”-ыг үйлдэж байсан бүлгээс гарсан нь тийм ч гайхаад байх зүйл биш. Шударга бус хүмүүс “шударга ёс” гэдэг үгийг шударга бус үйлийнхээ халхавч л болгож ирсэн. Нэгийгээ торноос мултлах гээд бүр олуулаа торны цаана орохдоо тулж байна гэдэг шударга бус замаар явсных.

 

Хэрэв зөв замаар тууштай явсан бол бид өөр үр дүнд хүрэх байсан гэж арван жил ярьж байна. Бүлэгтээ ч хэлээгүй биш хэлсэн. Ийм янзаар явбал “Шударга ёс” биш “Шударга бус” эвсэл болно шүү гэдгийг бүлгийн анхны хурал дээр л хэлсэн. Гэтэл юу ч хэлээгүй, жудаггүй энэ тэр гэж мэдэгдэл гаргаж байгаа нь ерөөсөө зөв шударгаар явах талын ойлголт, тийм үгийг сонсох Хүлээн авагчгүй байгааг нь харуулаад байна. Оюутолгойн ордыг сайдын суудлаар сольсноос нь хойш бүлгийн хуралд орно гэхээс дургүй хүрдэг болсон.

 

Оюутолгой, Гацуурт гээд томоохон асуудлуудад бүлгийн дэмжлэг хэрэгтэй учраас шүд зуугаад л явж байсан. Ц.Нямдорж гишүүнийг “Шударга бус” эвсэл гэж хэлэхийг сонсох бүр миний дотор зарайж гүтгүүлж буй мэт мэдрэмж төрдөг. Харин нөгөөдүүл яадаг юм, чадаж байгаа юманд арга байхгүй гэж боддог байлгүй. Эсвэл бас эрх баригчид шиг дөжирчихсөн байх. Ийм увайгүй бэртэгчин байж болохгүй. Тиймээс тэр шударга бусаас холдоё гэж бодсон.

 

Тэмцлийн тухайд бол зорьсон зорилгодоо тэмцэж байж л хүрдэг. Урсгалаар явбал, тэмцэх ёстой тэр бүтэцтэйгээ зохицож явбал зорьсон газраа биш өөр газар хүрчихсэн байх вий. Тэгэхээр зорилготой хүнд амьдрал бол тэмцэл л юм, өөр юу ч биш. Тэмцлийг хаана ч явуулж болдог. 

 

Тэр тусмаа зөв зам дээр байвал ганцаараа ч явж болно. Харин өнөөдөр парламент дотор биш юм гэхэд нийгэмд бид их олуулаа болсон байна. Одоо тэр хүчинд эмх цэгц, дэг журам, зохион байгуулалт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ “Шударгаёс” эвсэл шиг ороод олонхидоо уусчихгүй байх тийм итгэл нэгдэл хэрэгтэй байна.

 

Я.Баяр 

 

Эх сурвалж: "Үндэсний тойм"

2016.03.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Энэ амралтын өдөр дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэлд шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

2015 онд 2500 орчим хүүхэд нохойд уруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

МИАТ-д дахиад л асуудал дэгдлээ, “шахаж” л байг уу, Ерөнхий сайд аа?!

...

Дэлгэрэнгүй » 2018.02.12

Сонгуулийн санал хураалт 07-22 цагийн хооронд явагдана

...

Дэлгэрэнгүй » 2017.06.26

Замын цагдааг мөргөсөн хэрэг гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

"Шөнийн бороо" хэмээх хориотой дууг 60 жилийн дараа дахин амилууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.18

Хөгжингүй орны сэргээн засах эмнэлэгүүдэд ашиглагагддаг аппарат Монголд орж иржээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13