Р.Амаржаргал: Ямар өртэй гэж МАХН-ыг засагтаа байлгадаг юм бэ, сонгуулиас өмнө хөөх хэрэгтэй

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гарагт захирамж гарган ээлжит бус чуулганыг дахин зарлав. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудал нь цөмийн цацраг идэвхит бодис юм. Энэ нь зарим талаараа нийгэмд хардлага төрүүлж байгааг нуух юун. Тиймээс ирэх хоёр дахь ээлжит бус чуулган нэлээд сонирхолтой үргэлжилж магадгүй юм. Харин З.Энхболд дарга ирцээ бүрдүүлж чадах болов уу.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн удтал яригдаж буй нэгэн том сэдвийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хөндлөө. Тэрбээр нэгэн телевизийн ярилцлагад оролцох үедээ сонгуулиас өмнө МАХН-ыг засгаас хөөж гаргах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ. Энэ бол тун удахгүй өрнөх гэж буй улс төрийн хамгийн том шуугианы эхлэл гэлтэй. Хэр барагийн зүйл дээр дуугардагүй, магадгүй энэ цаг үед байгаа нуруутай хэдхэн улстөрчдийн нэг хэмээн хүндлүүлдэг Р.Амаржаргал гишүүн МАХН-ыг түлхэх, Засгийн газрыг хөдөлгөөнд оруулах талаар ам нээлээ. Нээх нээхдээ тун ч хатуухан байдлаар байр сууриа илэрхийллээ.

Эвсэл задарч эсвэл МАХН-ын гурван сайдыг Шийдлийн хэмээх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газраас хөөж гаргах талаарх яриа өнгөрсөн энэ сарын эхээр яригдаж эхэлсэн. З.Энхболд тэргүүтэй АН-ынхан энэ төлөвлөгөөг аль эртнээс боловсруулаад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хамгийн сүүлд эх сурвалжуудын мэдээлснээр АН-ынхан МАХН-д ноогдсон ЭМС-ын сайдыг дотроосоо сайд томилохоор шийдвэрлээд байгаа юм. Тэд эмэгтэй гишүүдээсээ нэгийг нь шинэ сайд болгохоор ярилцсан бөгөөд сайд болсон эрхэм нь ирэх сонгуульд тойргоос нэр дэвших болзолтой аж. Энэ шийдвэр бол ерөнхийдөө Засгийн газраас МАХН-ыг гаргахад ямар ч асуудалгүй, нэгэнт шийдэгдсэн зүйл гэдгийг нотолж өгсөн. Учир нь МАХН-д ноогдох ёстой сайдын квотыг АН-ынхан авбал Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Улмаар засгаас гарч хорслоо тайлна. Ер нь ч АН, МАХН гэсэн хоёр өөр үзэл бодолтой, хоёр өөр бодлого чиглэлтэй намууд сонгуулиар нэг талын байр сууринаас оролцох нь тохиромжгүй. Тиймээс сонгуулиас өмнө гарах нь гарч, орох нь орох хэрэгтэй мэт.

Тийм ч учраас АН-ынхан МАХН-ыг засгаас гарч шоудахаас нь өмнө өөрсдөө засгаас гаргах нь зүйтэй гэж үзжээ. Үүнийг нь Р.Амаржаргал гишүүн батлаж өглөө. Тэрбээр бүр аль эртнээс л МАХН-ыг засагт байлгах шаардлагагүй байсан гэдгийг ч бас дурдсан юм. Ийнхүү эвслийн бүлэгт магадгүй энэ долоо хоногтоо багтаж өөрчлөлт орж ирэх өдрүүдэд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт өөрчлөлт орох бололтой. Цааш явах хувилбар нь АН, ИЗНН, МҮАН. Одоо О.Баасанхүү гишүүний гаргах шийдвэр хамгийн их сонирхол татаж байна.

Г.Лхагваа

2016.03.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Д.Оюунхорол: Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын Удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Н.Батсүмбэрэл МАН-ын ИХ хурлын илтгэлүүдээр эмхэтгэл гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

А.Одгэрэл: Монголд анх удаа Төмсний нухшийг зах зээлд гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Юу ч бодохгүй байх үед шинэ санаа орж ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

200 тэрбумын боломжийг алдах харамсалтай

...

Дэлгэрэнгүй » 2015.10.14

Эрдэмтдийнхээ чансааг нээлттэй зарладаг болцгооё

...

Дэлгэрэнгүй » 2015.08.12

Төрийн банк “WESTERN UNION” үйлчилгээндээ урамшууллын аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.08.07

Лидергүй МАН засаглаж чадахгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.01

Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов

...

Дэлгэрэнгүй » 2018.03.07