ХӨВСГӨЛ АЙМАГТ ХӨТӨЛБӨРҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА


Орон нутагт төсөв санхүүгийн хүндрэлтэй үед төрийн байгууллага хамгийн бага зардлаар илүү үр дүнд хүрэх арга хэлбэр бол хөтөлбөрт суурилсан үйл ажиллагаа гэдгийг Хөвсгөл аймаг сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнгээр харуулж байна.

Хөвсгөл аймаг 2016 оныг “Өрх гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатарын санаачлагаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр боловсруулахдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тухайн салбарыг цогцоор нь харж, иргэдэд үр дүн үр нөлөө нь бодитоор мэдрэгдэхүйц төлөвлөлт хийж, иргэдийн оролцоонд тулгуурлан хамтран хэрэгжүүлж байгаа нь онцлог юм.

Ингээд та бүхэнд 2016 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг товч танилцуулъя.

  1. ӨРХ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЙМГИЙН ХӨТӨЛБӨР

Хөвсгөл аймаг 2016 оныг “Гэр бүл-Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дагуу нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжсэн аймгийн бие даасан хөтөлбөр боловсруулан төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, бүхий л салбарын үйл ажиллагааг гэр бүлд чиглүүлэх бодлого тодорхойлон ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд эдийн засаг хүндэрч, өрх гэр бүлийн орлого багасч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байна. Үүнтэй уялдан аливаа сөрөг зан үйлтэй гэр бүлийн тоо олширч, хүчирхийлэл, архидалт, ядуурал зэрэг нийгмийн эмзэг асуудлууд улам бүр өсөх хандлагатай байна.

Иймд өрхийг гишүүдийнх нь оролцоо, санаачилга дээр тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа хандлагыг өөрчлөх, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн зэрэг багц үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэх талаар бодитой ажил зохион байгуулж, үр дүнд хүрэнх нь

хөтөлбөрийн зорилго юм.


 

  1. “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ “ ХӨТӨЛБӨР

НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн дэмжлэгтэйгээр 21 аймгаас зөвхөн Хөвсгөл аймгийг сонгон”Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг 2012 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 2015 оны байдлаар аймаг сумын ОНХС-аас 5,1 тэр бум, НҮБ-ын ХС-аас 4,5 тэр бум төгрөгийг зарцуулж, 12 сумын сургууль, цэцэрлэг орчин үеийн шийдэл бүхий сайжруулсан ус ариун цэврийн байгууламжтай боллоо. Нийт суралцагчдын 1/3 нь амьдралын зөв дадал хэвшилд суралцаж өвчлөл 20 хувиар буурсан зэрэг үр дүнг дурдаж болно.

Бид энэхүү хөтөлбөрөө 2016 онд эрчимжүүлэх зорилгоор төсөвт 132 сая төгрөг тусган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд

  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Хүүхдэд ээлтэй засаглал
  • Ус ариун цэвэрийн чиглэлээр бодит хөрөнгө оруулалт хийгдэж, хөтөлбөрийн үнэлгээ хийж, Монгол улсын хэмжээнд хүүхдэд ээлтэй жишиг аймаг болох зорилт тавин ажиллаж байна.


  • 12380516_989133627833743_1702929403_n

 

  1. “ОЮУНЛАГ- ХӨВСГӨЛ” ХӨТӨЛБӨР.

Боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйтэй багшийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачлагаар 2014 оноос эхлэн жил бүр аймгийн ОНХС-аас 50 сая төгрөг гарган хөтөлбөрийг санхүүжүүлж байна.

2016 онд “Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, амжилт гаргасан багш сурагчдыг урамшуулах, СӨБ-ын багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулна.


12896402_989134437833662_1539435495_o

  1. “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨР

Аймгийн нэгдсэн эмнэлгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах

Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад зориулж, аймгийн ОНХС-аас 150 сая төгрөг гарган хөтөлбөрийг санхүүжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 25 эмч сувилагчийг үндсэн болон, төрөлжсөн мэргэжил олгох сургалтанд, 230 эмч сувилагчийг мэргэжил дээшлүүлэх, ажлын байрны дагалдан сургалтанд, 16 эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр төлөвлөсөн болно. Мөн ЭМГ-ын дэргэд эмч, сувилагч тусгай мэргэжилтэн нарын ажлын байрны дадлага , сургалт явуулах орчин бий болгох зорилгоор эмнэлзүйн тусгай тохижуулсан төв байгуулах, зорилтот бүлгийн эх хүүхдэд эрүүл мэндийн 3 дахь шатлалын тусламж үйлчилгээг яаралтай, зайлшгүй авах шаардлагатай тохиолдолд 2 талын замын зардлыг олгох, чих хамар хоолойн дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг аймгийн нэгдсэн эмнэлэгт авах зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

12873430_989134074500365_2118645577_o


  1. ИРГЭДЭД ЭРХЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 84 дүгээр тогтоолоор 2016-2018 онд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Иргэдэд эрхзүйн боловсрол олгох “ хөтөлбөрийг баталж дараах зорилтуудыг хангаж хүний хөгжлийг эрхэмлэсэн аймаг болох зорилт тавин ажиллаж байна.

Хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд төрийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж мөрддөг, нийгэм, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадвартай , хүний эрхийг хамгаалагч, үндэснийхээ түүх, соёл, уламжлалт зан үйлийг эрхэмлэн сахиж, түгээн дэлгэрүүлэгч “Эрх зүйн соёлтой, ёс зүйтэй иргэн”-тэй аймаг болно гэж зорьж байна.

12896464_989134097833696_52412584_o


  1. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ХӨВСГӨЛ”

Хөвсгөл аймгийн хөгжлийн нэг тулгуур болох аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилтыг нэг юм. Тийм учраас Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрт жил бүр тодорхой хөрөнгө тусган ажиллаж байна.

2016 онд “Аялал жуулчлал ажилтай орлоготой Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух жуулчны баазуудыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аялал жуулчлалын эвент арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, Хатгал тосгоны нэвтрэх цэгийн орчимд дотоод гадаадын жуулчдад зориулсан жишиг отог байгуулах, 500 1000 цэгийг засаж тохижуулах, Хөвсгөл нуурыг зорин ирэх жуулчдын төвлөрлийг сааруулах зорилгоор аялал жуулчлалын “Мөнгөн цагираг” маршрутын төслийг боловсруулан батлуулах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, хөтөлбөрт нийт 85 сая төгрөгийг тусган ажиллаж байна.

Хөтөлбөрт суурилсан төлөвлөлт хийж хэрэгжүүлснээр нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, иргэдийг зөв зан үйлд уриалах, зөв хандлагатай болгох, өрх гэр бүлийн амьдралаа дээшлүүлэх боломж нөхцөлийг төрөөс бий болгох, арга зүйд сургах, аймаг орон нутгийн зүгээс хийгдэж буй бодлого үйл ажиллагааг таниулж, мэдээллээр хангах, нийгэмд идэвхтэй амьдрах хүсэл тэмүүллийг бий болгоход тодорхой үр дүн гаргахаар Хөвсгөлчүүд ажиллаж байна.


12911000_989134181167021_1546178969_n


12903534_989134087833697_1921257902_o

12903992_989137527833353_1483969917_o

12874324_989137581166681_993797300_o

12874293_989134294500343_2044052338_o

12674685_989133677833738_36583849_n

2016.03.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Хөвсгөл нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

Гарчиг

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27

Б.Золбоо: Сонгинохайрхан дүүрэгт жинхэнэ утгаараа хямрал нүүрлээд байна

...

Дэлгэрэнгүй » 2016.11.16

Ч.Хүрэлбаатар: Женкогийн хулгайд би их л саад болж дээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Норвегийн сан Монголын баялгийн сангийн чиг зүгийг заана

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

32 мянган малчин 127 тэрбум төгрөг зээлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

Төрийн банк оюутны хөгжлийн зээл олгох гэрээ байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03