Б.Дамба Ялагдсан Ч Б.Амармэнд Африкийн Хошиказэ Зулу Омгийн Дайчинг Буулган Авав


Японы тулааны урлагийн "Ганрюүжима” холбооны "Starting Over” тэмцээн Токио хотын "Тokyo dome” спорт цогцолборт болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай хоёр тамирчин оролцохоор бэлтгэл сургуулиа базааж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Төв аймгийн арслан Б.Дамба, түүний дүү, мэргэжлийн сүмод Хошиказэ нэрээр барилдаж байсан Б.Амармэнд нар тус холбооны дэвжээн дээр тулалдсан. Б.Дамба Сенегалын үндэсний бөхийн аваргатай тулалдсан бол Хошиказэ зулу омгийн дайчинтай өрсөлдсөн. Тэмцээний эхнээс л тамирчид монгол, сенегал бөхийн хэн нь хүчтэйг харуулна, монгол хүн зулу омгийн аль нь чадалтай, зоригтойг үзүүлнэ хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан тул энэ хоёр тулаан хамгийн их анхаарал татаад байлаа.

"Starting Over” тэмцээнд нийт найман тулаан явагдсан. Тулааны урлагийн маш олон төрлийн тамирчид тус тэмцээнд хүч сорьсон. Эхлээд Бразилийн капоэйра Маркус Аурильо Японы сүмоч Накажима Тайшитэй тулалдлаа. Тоглолт эхлээд ердөө 28 секундын дотор Маркус капоэйрагийн эргэлттэй өшиглөлтөөр Тайшиг нам цохин унагаасан. Дараа нь гарч ирсэн Тайландын муай тай боксын Күнтапп холимог тулааны мастер Тошиг баруун гарын хүчтэй цохилтоор, Японы үшүч Шинсүкэ Сэто нутгийнхаа жижицүгийн Цүёоши Ивакүраг мөн л хүчтэй цохилтоор эхний үед цэвэр ялцгаав. Тэмцээний эхнээс л тоглолтууд хүнд цохилтоор дуусаж, үзэгчид тун баяртай байцгаана. Гэхдээ зарим тоглолт үзэгчдийн санаанд хүрсэнгүй, хэт хурдан өндөрлөж байв. Цагтаа К-1-ийн рингэн дээр үзэлцэж явсан боксчин Ватанабэ Казүхиса Энэтхэгийн сират хэмээх тулааны урлагийн тамирчинтай халз тулсан. Ердөө 25 секундэд сиратын Бхарат Кандарэ түүнийг өшиглөж унагаан, дээрээс нь нэг цохиод л нам болголоо. Харин ОХУ-ын байлдааны самбоч Виталий Клатт Бразилийн Luta Livre төрлийн Андрей Дида нарын тоглолт 3 үе үргэлжилсэн. Харилцан зодолдож, барилдсаар Дида хүнд цохилтоор давамгайллаа.



Ингээд 6 дахь тоглолт дээр Төв аймгийн арслан Б.Дамба гарч ирсэн. Түүний өрсөлдөгч сенегал бөхийн их аварга Грис Бүдо гэж байсан ч харин Бүдо ирсэнгүй. Оронд нь түүний дүү Грис Бүдо 2 гэгч бөх Африкаас иржээ. Африкчуудын менежер, орчуулагч Бобби Орегон энэ талаар "Японы тулааны ертөнцийг улам сонирхолтой болгохын тулд Африк тивийг хөндлөн гулд тэнэж, хүчтэй тамирчин олсон. Гэвч долоодугаар сарын 30-нд Сенегалд үндэсний бөхийн наадам болох гэж байгаа тул Сенегал бөхийн холбооноос Грис Бүдог тулааны тэмцээнд оролцохыг зөвшөөрсөнгүй. Тийм болохоор Грис Бүдо уг нь Японд ирээд, бэлтгэл хийж байсан ч тэмцээнд орох боломжгүй болсон. Түүний оронд төрсөн дүү нь болох "Грис Бүдо 2” тулалдана. Бас сенегөл бөх барилддаг тамирчин” гэж тайлбар хийсэн юм.



Бүдо 2 үндэснийхээ дуу хөгжмийн аялгуун дор бүжиглэсээр талбайд гарч ирлээ. Харин гэнэт өрсөлдөгч нь солигдсон нь Б.Дамбын сэтгэл зүйд нөлөөлсөн биз ээ.


Тулаан эхэллээ. Бүдо хөлд орон, дээр нь гарсан ч мэх хийхгүй удсан тул шүүгчид босголоо. Тоглолтын дүрэм ёсоор дугуй талбайгаас өрсөлдөгчөө гаргах, унагаахад оноо өгч байв. Тамирчид харилцан цохилцож, тулалдсаар Бүдо нэг удаа унагааж, оноо илүү болсон. Б.Дамба зайнаас өшиглөн, зодолдохыг бодож байсан бол Бүдо унагааж, оноо авахыг илүүд үзсэн. Барьц аван унагаана. Цохилт гаргаад л урагш орж ирэн, бүснээс барин эргүүлээд л унагаана. Б.Дамба байдлыг өөрчилж чадсангүй. Иймэрхүү маягаар тоглолт үргэлжилсээр гурван удаа Б.Дамбыг талбайгаас гарган унагаасан Бүдо хоёрдугаар үеийн 2 дахь минутад иппон ялалт авлаа. Тоглолтын дараа Бүдо "Сенегал бөхийн хүч чадлыг япончуудад харуулах сайхан боломж гарсанд баяртай байна. Сенегал Япон улсууд ахмад настнаа хүндлэх зэрэг ёс заншил ижилхэн орон. Баярлалаа” гэж ярьсан. Ийнхүү сенегал бөх манай үндэсний бөхийг ялж чадсан.



Тэгвэл мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндаанд барилдаж байсан Хошиказэ Өмнөд Африкийн зулу үндэстний дайчин, Бонгинкоши Мадонсэра гэгчтэй тулалдсан. Нүднийх нь өмнө төрсөн ах нь ялагдаж, африкчууд баярлалдаж байхад түүнд ялахаас өөр зам байгаагүй. Ямар зулу, юун Африк. Наана чинь Монгол үндэстний нэр төрийн асуудал яригдаж байна. Тоглолтын өмнөөс л монголчуудыг эр зоригоороо нухан дарна гэж мэдэгдэж байсан Бонгинкоши мөн л бүжиглэсээр орж ирэх аж. Бие хаа бол манай тамирчнаас илүү том.



Тоглолт эхлээд л Хошиказэ хөлд нь орж, дээр нь гарлаа. Гэвч давуу байдлаа хэвтээгээс мэх хийх цаг дуустал ашиглаж чадсангүй. Байнга урагш зүтгэн довтлох Б.Амармэнд. Хэт улайран дохио өгөөгүй байхад дайраад байсан тул шүүгч манай тамирчнаас нэг оноо хаслаа. Түүний зүүн гарын цохилт амжилттай болж, Мадонсэрагийн баруун нүдний дээд талаас цус асгаран, эмнэлгийн тусламж авлаа. Барилцаж аван, талбайн захад унаж, тоглолтыг зогсоосон ч дээрээс нь нүдэж байгаад Хошиказэ дахиад торгуулсан. Гэхдээ түүний урагш довтлон, үхэх сэхэхээ үзэх гэсэн эр зориг зулу омгийн хамгийн хүчирхэг залууг айлгав бололтой.






Хоёрдугаар үед Мадонсэра хөлд орон, унагаах үедээ Хошиказэгийн гарыг хазаж, торгууль хүлээлээ. Хошиказэ дайрсаар л. Түүний толгойд Мадонсэрагийн тоглолтын өмнө хэлж байсан "Рингэн дээр тулалдаж үзээгүй, гэхдээ ширэнгэн ой дотор байлдахаас л амар байх. Анх энэ тэмцээнд орох урилга ирэхэд хэдэн арван хүнтэй л тулалдах юм бодож байлаа. Тэгсэн чинь ганцхан хүн юм байна. Ардаас гэнэдүүлж дайрна гэхгүй хялбархан юм. Дүрмийг нь сайн ойлгоогүй ч алж болохгүй юм байна гэдгийг л ойлгосон” гэсэн бардам үг орж ирсэн нь лавтай. Мадонсэра хөл гэмтлээ гэж эмчийн тусламж аван, цаг нөхцөөн, яаж энэ монгол залуугаас бүрэн бүтэн салах вэ гэж байгаа бололтой сууна. Тулаан дахин эхэллээ. Барилцаад авлаа. Талбайн гадна дахин зууралдан унаж, Хошиказэ босоод ирэхэд зулу омгийн дайчны эр зориг нь хугарлаа. Тэрбээр дасгалжуулагч руугаа харж, нөгөөх нь ч цагаан алчуур гарган хаяснаар Монгол залуу зулу омгийг дахиж, монгол гэж дуугарахгүй болтол нь хашраасан. Хошиказэ "Бие махбодийн томоор биш сэтгэл зүрх, эр зоригоор ялдагийн үлгэр жишээг харууллаа гэж бодож байна. Бобби Орегон Африкаас улам том, бүр хүчтэй бөх дагуулаад ир. Будаа болгоод өгье” гэж африкчуудад дайн зарласнаа мэдэгдсэн юм.




Эх сурвалж. www.ub.life

2016.03.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

“Эрдэнэс-Таван толгой” компанийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлана

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Хаягдал ус бол саарал алт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

Ерөнхийлөгч Хятадыг зорино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.07

Орон сууц худалдан авсан бол татварын хөнгөлөлтөө эдлээрэй

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08

АН-ынхан ЭМС-ын сайдад УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа нарын нэгийг томилохоор тохирчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26

Экс ерөнхийлөгчийн “балаг”

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Орон сууцны үнэ 11 хувиар буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Төсвөөс “хусам” горьдсон Засаг дарга нарт хөгжлийн тухай яриад ч юу гэхэв

...

Дэлгэрэнгүй » 2016.12.07

Нийслэлийн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08