О.Энхмаа: Ерөнхий сайд төрийн өмчийг 6.7 тэрбумаар худалдсан


 

        Яг нэг жилийн өмнө нийслэлийн II төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн их эмч О.Энхмаа “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ыг байгуулж байжээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүрэгт барьж эхэлсэн IV амаржих газрын барилгыг ашиглалтад оруулахыг шаардаж, олон удаагийн хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж олны дэмжлэг авсан хэдий ч царцаасан барилгын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн боловч барилгын ажил үргэлжлэхгүй байгаа талаар түүнтэй ярилцлаа.

 

-Төрөх эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэсэн гэлээ. Тэгээд яагаад ажил урагшлахгүй байна вэ?

 

-Төрөх эмнэлгийн барил гын ажлыг үргэлжлүүлж өө рийн гэсэн төрөх, мэс засал, нярай, гэмтэл болон бусад тасагтай Хан-Уул дүүргийн иргэдэд хүртээмжтэй улсын нэгдсэн IV төв эмнэлэг болгох хэрэгтэй байна. Төрөх эмнэлгийг түшиглээд цогц эрүүл мэндийн төвтэй болох зорилтыг дэвшүүлж анх аянаа эхлүүлсэн. Бид бүх шатны байгууллагыг шаардсаны хүчинд энэ эмнэлгийн барил гын асуудлаар удаа дараа хэлэлцүүлэг хийж, олон нийтэд хүргэсний үр дүнд 8.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдүүлсэн гэж хэлж болохоор байна. Харамсалтай нь, энэ барилгын асуудал анхаарлын төвд орсон энэ үед Засгийн газрын Х байрыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуудлага худалдаанд оруулж, IV төрөх эмнэлгийг өнгөрсөн онд багтааж ашиглалтад оруулна гэсэн амлалтаа хэрэгжүүлэхгүй байна. Дээрх төрийн өмчийн байрыг зарсан хэдий ч тэр мөнгийг хааш нь оруулсан нь тодорхойгүй байна. Эрүүл мэнд, спортын яамны дансанд энэ мөнгө шилжсэн эсэхийг тодруулж өгөхийг 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, шаардсан. Анхнаасаа энэ эмнэлэгт 18 тэрбум 700 сая төгрөгийг улсын төсвөөс олгож, хувийн хэвшил концессийн гэрээгээр барилгын ажлыг явуулж, цаашид ч үргэлжлүүлэх болчихоод байгаа нь шударга бус байна. Энэ барилгын захиалагч тал нь Эрүүл мэнд, спортын яам байх ёстой. Яам энэ барилгын санхүүжилтийн асуудлыг мэдэж байх учиртай. Бид Барилга хот байгуулалтын яамаар уламжлуулаад Барилгын хөгжлийн төвд IV төрөх эмнэлгийн үлдэгдэл санхүүжилтэд хэдэн төгрөг шаардлагатай байгааг тодруулж өгөхийг хүсч, энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр албан бичиг явуулахад “Манайд нэг ч удаа хянагдаагүй, захиалагчийн хяналт тавьсан эсэхийг Эрүүл мэнд, спортын яамныхан мэдэх ёстой” гэсэн хариуг өгсөн.

 

-Таны бодлоор төрөх эмнэлэг түшиглэсэн улсын нэгдсэн IV эмнэлэг байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм уу?

 

-Эмч хүн, миний бодлоор нийслэлийн алслагдмал дүүрэг, хороодын иргэдэд зориулсан нэгдсэн эмнэлэгтэй болох хэрэгтэй санагддаг. Өнөөдөр хотын төвөөс 40-50 км-ийн цаанаас иргэд өвдөж зовсон үедээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавин байж эмнэлгийн тусламж авч байна. Үүнийг бодлого төлөвлөлт, стратегийн хувьд төр дэмжихгүй байна. Тиймээс 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-т манай байгууллагаас албан бичиг хүргүүлсэн. АТГшалгалтыг хамтарч хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 

-Барилгын гүйцэтгэгч компанийн зарга шүүхэд унаж, нөхөн төлбөр барагдуулахаар болсон. Энэ мөнгө яамны дансанд шилжсэн юм болов уу?

 

-Бид хөөцөлдөж явсаар 2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 2010 онд зарлагадсан 18 тэрбум 700 сая төгрөгийг хэрхэн зарцуулсныг яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайханаас тодруулахад “Энэ талаар тодорхой ярих боломжгүй” гэсэн. Гэхдээ шүүхээс 1.9 тэрбум төгрөгийг буцааж олгох шийдвэр гарсныг бидэнд дуулгасан. Энэ мөнгө өнгөрсөн оны аравдугаар сард яамны дансанд орж ирсэн юм билээ. Үүнийг Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам мэдээлэхгүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Тиймээс бид удахгүй энэ мөнгийг гаргаж эмнэлгийн барилгыг дуусгахыг уриалж жагсаал цуглаан зохион байгуулна. Эмнэлгийн барилгыг үргэлжлүүлэхэд бэлэн болсон Засгийн газрын Х байрыг зарсан 6.7 тэрбум төгрөг, Эрүүл мэнд, спортын яамны дансанд “Нийслэл өргөө” ХХК-аас шилжүүлсэн 1.9 тэрбум төгрөгийг нэн даруй гаргуулж ажлыг явуулах хэрэгтэй байна. Зөвхөн төрөх эмнэлэг гэлтгүй өргөтгөл хийж, нэгдсэн эмнэлэг байгуулах саналыг дэвшүүлээд ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байна. Газрын асуудлыг шийдвэрлэсэн.

 

-Хоёр эмнэлэг байгуулах гэж байна гэсэн үг үү?

 

-Өмнө нь царцаасан төрөх эмнэлгийн барилгыг дуусгаж ашиглалтад оруулах, мөн Хан-Уул дүүргийн иргэдэд зориулсан цогц эмнэлэг байгуулахыг зорьж байна. Нэгдсэн эмнэлгийн төвийг ард түмний хандив тусламж болон энэ оны төсвийн нэмэлт тодотголд суулгуулахаар хөөцөлдөж байгаа юм. Шинэ цогц эмнэлгийн гүйцэтгэлд 16-17 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

 

-Ерөнхий сайд Засгийн газрын Х байрыг дуудлага худалдаагаар зарсан гэж хэллээ. Ерөнхий сайдтай энэ асуудлаар хэзээ уулзаж санал болгосон бэ?

 

-Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзах гэж туслахуудаар нь дамжуулсан ч одоо болтол уулзаж чадаагүй байна. Энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг биднийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Намайг үр дүнтэй ажил хөөцөлдөж байгаад талархаж байгаагаа хэлээд энэ асуудалд эвийн аргаар оролцож, гурван талын уулзалт зохион байгуулъя гэж хэлээд одоо болтол уулзахгүй байгаа. Ерөнхий сайдад танилцуулсан гэж хэлсэн. Ерөнхий сайдаас төрөх эмнэлгийн санхүүжилтэд зориулахаар зарсан Х байрны мөнгө хаачив гэдгийг асуумаар байна. 2015 оны хоёрдугаар сарын 15-наас бид аян зохион байгуулсан. Нийт 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагын хамт олонд бид аяныхаа зорилгыг танилцуулж, эх хүүхдийн эрх ингэж зөрчигдөж байна гэдгийг танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, төр засаг энэ асуудалд анхаарал хандуулахгүй байна гэдгийг хэлснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-т оролцох үеэрээ Засгийн газрын Х байрыг дуудлага худалдаанд оруулж, уг хөрөнгөөр төрөх эмнэлгийн барилгыг дуусгана гэж хэлсэн. Энэ дагуу тендер зарлаад ХААН банк 6.7 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ерөнхий сайд төрөх эмнэлгийн нэр барьж, Х байрыг ХААН банкинд 6.7 тэрбумаар худалдсан. Иймд санхүүжилт нь бэлэн болчихоод байхад яагаад барилгын ажил явахгүй байна вэ гэдэг нь олны анхааралд байгаа юм.

 

Б.Цэцэгдэлгэр 

2016.03.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Нацу башё: Хакүхо дээд зиндаанд 880 дахь даваагаа авлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Иргэд МАН-ыг аль хэдийнэ Засгаас гаргачихаж

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04

Наадмын автомашины зөвшөөрлийг маргаашнаас олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07

Оюутны дотуур байранд “Гуулин тал” компаниа байгуулсан даа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Ц.Нямдорж VS Х.Тэмүүжин

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

АСЕМ-ийн зочин бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг гардуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.05

Монголын гурван боксчин олимпийн эрх авлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04