УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Багахангай дүүрэгт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл тус байнгын хорооны ажлын албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.03.24/ нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллах үеэр Засаг дарга С.Эрдэнэбаяр, ИТХ-ын дарга Б.Батнасан нар дүүргийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв. Засаг дарга С.Эрдэнэбаяр, ”Нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхан” хөтөлбөрт үндэслэн Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол гоёл, Монгол соёлоороо бахархах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээ дэмжих зорилгоор сар бүрийн эхний долоо хоногийн Даваа гарагийг “Монгол гоёлын өдөр” болгосон. Түүнчлэн, Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг үндэслэн дүүргийнхээ иргэдэд, төрийн албан хаагчдад зориулж мэргэшлийн сургалтуудыг амжилттай зохион байгууллаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл үргэлжлүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус төв нь өнөөдрийн байдлаар 4000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 15 ортой хэвтэн эмчлүүлэх стационартай, түргэн тусламжийн хоёр автомашинтайгаар үйлчилгээ үзүүлж байгаа талаар тус төвийн дарга Х.Ганбат танилцуулсан юм. Тэрээр, тулгамдаж буй асуудлуудын талаар, эмнэлэгийн барилгын даацын болон даацын бус хийц бүтээц эвдэрч гэмтсэн тул барилгыг цаашид хэвийн байдлаар ашиглах боломжгүй гэж нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсан гэлээ. Түүнчлэн, нарийн мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай, чанартай хүргэхэд нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байгаа талаар дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тус дүүрэгт улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар лавлаж, мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган эхлэхэд Байнгын хороогоороо дамжуулан нэн яаралтай шийдвэрлэвэл зохистой дээрх асуудал, зөвлөмжийг нэгтгэж холбогдох газарт нь танилцуулна гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тус дүүргийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолууд, эдийн засгийн зарим асуудлууд, мөн хөдөө aж aхуйн салбарын талаар танилцуулж, мэдээлэл хийсний дараа иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтын төгсгөлд, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийг саналын хайрцгаар дамжуулан хүлээн авч буйг дуулгаж, энэхүү саналын хайрцгийг Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Б.Батнасанд хүлээлгэн өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

2016.03.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25

НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нийслэлийн засаг даргад хүсэлт хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.30

Буун дуун гаргаж танхайрсан этгээдийг эрэн сурвалжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ж.Амарсанаа: Транс тосны хэрэглээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахуйц өргөн тархжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

ХУД-ийн 302 өрх айл хууль ёсны газартай болло

...

Дэлгэрэнгүй » 2015.07.30

“Мобиком корпораци” ХХК-нийг 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Э.Батболд: Бид энд хэн нэгнийгээ шүүмжлэх бус хамтдаа сайжрах ёстойгоо ярьж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

Олимпийн эрхийн төлөөх “The first “Last-Chance” тэмцээн эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22