Л.Гансүхийн ялыг 3.6 жил болгон буурууллаа

 

        Ерөнхий сайд асан Н.Алтан­ хуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал Улсын Дээд шүүхэд өчигдөр 09.00 цагт эхэллээ. Хуралдаан 12.00 цагийн орчимд завсарлаж, шүүгчид хэргийг зөвшилцөхөөр орсон юм. Харин 16.00 цагийн үед дахин хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Хянан шийдвэрлэх шүүх хурлаар Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргалаа. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав. Шүүх бүрэлдэхүүнд Дээд шүүхийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогт, Ч.Хосбаяр нар оролцов. Хянан шийдвэрлэх шүүх хурлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буй Л.Гансүх нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэв. Тодруулбал, “Шинэчлэл”-ийн Засгийн газраас 2012 онд хэрэг жүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.2 тэрбум төгрөг завшсан гэх хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял, төсөл хөтөлбөрийг гүйцэтгэсэн компанийн захирал Н.Даваахүү, нягтлан бодогч Б.Мөнгөн туяа нарт мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн. Эл шийдвэрийг эсэргүүцэж тэд давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Л.Гансүх нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан юм. Улсын Дээд шүүх уг хэргийг хэлэлцэх хугацааг хоёр удаа хойшлуулсны эцэст өчигдөр ийнхүү хэлэлцсэн юм. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч, прокурор Бурмаа нар оролцов. Өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хуралдаанд Л.Гансүхийг оролцуулах хүсэлт гаргахад шүүгчид боломжгүй гэж шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч Ц.Баасандорж проектор ашиглаж нотлох баримтыг тайлбарлах хүсэлт гаргасан ч шүүгчид шаардлагагүй гэж үзэв. Учир нь, уг шүүх хурлаар нотлох баримтыг шинжилж, шалгахгүй гэж үзжээ. Мөн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг телевизээр шууд дамжуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн мөн л хүлээж аваагүй юм. Энэ үеэр Л.Гансүх нарын өмгөөлөгчид тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах саналтай байгаагаа илэрхийлж байлаа.

 

М.Энхцэцэг


2016.03.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Эрчүүдийн хамгийн аз жаргалтай үе

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Шилэн Цогоо ШТС-үүдийг шалгаж шатахууны үнэ буцаад буулаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Иргэд тэтгэвэрт гарах насаа сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.06.30

Эрэлтэд мэдээ: Мэдээлэл технологи менежментийн академи

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Миний найз дуучин

...

Дэлгэрэнгүй » 2016.12.05

Д.Төрбат: Б.Лхагвасүрэнгийн ”Зүүдэн бороо” Сэлэнгэд дуу болж байлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03

Хачигнаас сэргийлээрэй

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11