Ч.Хүрэлбаатар: З.Энхболд тэргүүтэй АН-ынхан 2016 оны сонгуульд оролцох эрхгүй

   


 

     УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа

 -Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна вэ. Мэдээж тойрогтоо ажилласан байх? 

 

-Чуулган завсарласнаас хойш тойрогтоо ажиллаж байгаад саяхан ирлээ. Увс аймгийнхаа бүх сумаар явлаа. Зарим байгууллага болон зах, худалданы төвөөр орсон. Ард иргэдийн амьдралын төвшин ямар байна, тэд маань улс орныхоо эдийн засгийн талаар юу бодож байна. Өнгөрсөн хугацаанд тэдний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг ч сонслоо. 

 

-Орон нутагт иргэдийн амьдрал ямар байна вэ. Тэд төр засагтаа хандаж ямар санаа оноо илэрхийлж байх юм? 

 

-Хөдөөд иргэдийн амьдрал хүнд байна. Эрх баригчид телевизээр амьдрал сайхан байгаа тухай, 2012 онтой харьцуулахад ард иргэдийн амьдрал сайжирсан гэж байгаатай иргэд огтхон ч санал нийлэхгүй байна. Ард иргэд оюутнаа сургах, өдрийн хоолны мөнгөө олох гэж зээлээс зээлийн хооронд амьдарч байгаагаа хэлж байна. Малчдын хувьд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийнх нь үнэ бүгд уначихсан. Дээрээс нь банкныхаа зээлийн хүүд баригдаж, хаваржилт хүндэрсэн байдалтай байна. Гэтэл энд ирэхээр эрх баригчид тэс хөндлөн зүйл яриад сууж байх юм. Тэд үнэхээр бодит амьдралаас тасарчихаж. АН, Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол ард түмнээсээ тасраад үүлэн дээр л ажлаа хийж байх шиг байна. 

 

-Уг нь ээлжит бус чуулганаар улс орныхоо эдийн засгийг хэрхэн өөд нь татах талаар бодлого хэлэлцэх ёстой гэдгийг хэлэх хүн олон байна. Гэтэл АН-ынхан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Дахиад ээлжит бус чуулган зарлаж байгаад энэ өөрчлөлтийг хийе гэж байсан нь худлаа болох шиг боллоо. Өнөөдөр сонгуулийнхаа тогтолцоог дахиад өөрчлөхөөр тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа нь хэр цагаа олсон ажил вэ? 

 

-Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагагүй. Одоо цаг нь биш. Хэрвээ энэ хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гээд байгаа бол иргэдийн саналыг луйварддаг хар машины тооллогыг гараар давхар тоолохыг баталгаажуулах л ажил бий. Ийм өөрчлөлт оруулъя гэвэл би дэмжинэ. Харин үүний оронд ард иргэдийн амьдрал хүндэрчихлээ, аргаа барж эхэллээ гэдгийг хэрвээ мэдэрдэгсэн бол ээлжит бус чуулган зарлаад эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ гэдгээ хэлэлцэх учиртай юм. Ийм санал гаргавал би дэмжинэ. Түүнээс 2016 оны сонгуульд АН өөрийн суудлын тоог ахиулах гэсэн хандлагаар цаг тулсан үед хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа нь зарчмын хувьд буруу гэж үзэж байгаа. Ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, эдийн засгаа хямралаас гаргах тухай дуугарвал хүн бүр дэмжих байх шүү. 

 

-Жагсаалтаар орж ирсэн гишүүдэд хэн хүнгүй таагүй ханддаг. Тиймээс ч жагсаалтын 28-аас зургааг нь хасаад нийслэлийн мандатын тоог нэмэх төсөл боловсруулчихаад байгаа. Жагсаалтынхныг цөөлөхөд дөрөөлөөд нийслэлийн мандатыг нэмэхийг санаархаад байх шиг байна л даа? 

 

-Яагаад жагсаалтын 28-аас хасна гэж, шууд бүгдийг нь болиулъя л даа. Би хувьдаа жагсаалтын 28-ыг тэр чигээр нь болиулаад жижиг 76 руугаа явах нь зөв гэсэн байр суурьтай байдаг. Хэрвээ 28-ыг өөрчилнө л гэж байгаа бол бүгдийг нь болиулах хэрэгтэй. Зургааг нь хасна гэж байхаар бүгдийг нь авч хаях хэрэгтэй. Ингээд анх байсан тойргийнх нь тоогоор эргэн сэргээнэ гэвэл ярьж болж байна. Гэхдээ мэдээж одоо Сонгуулийн хуулийг өөрчлөх цаг нь биш учраас жичдээ ярих хэрэгтэй. Ер нь МАН жагсаалтынхныг бүгдийг болиулъя гэдэг саналыг л гаргаж байсан. Тэр үед л жагсаалтын хэдээ яах вэ гэдгээ ярилцчих байсан юм л даа. Гэтэл одоо АН өөрсдийнх нь байдал хүндрээд ирэхээр ард түмний санаа бодлыг иймэрхүү зүйлд чиглүүлэхийг санаархаж байгаа нь буруу. Сонгуулийн хуулийг өөрчлөх тухайд 180 хоногийн өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг нь аваад хаячихсан юм билээ. Тиймээс л эд иймэрхүү зүйл яриад байгаа юм. 

 

-Өнөөдөр хуулиа өөрчилнө гэж ярьж байна. Гэтэл энэ заалтыг орхигдуулсан нь санаатай үйлдэл байсан юм биш үү гэх харыг төрүүлээд байгаа л даа? 

 

-180 хоногийг 150 болгосон заалт байсан юм. Гэтэл тэр заалтыг л орхигдуулчихсан юм билээ. Магадгүй хожим элдвийг хийх зорилгоор энэ заалтыг хассан байхыг үгүйсгэхгүй. 

 

-Засгийн газар саяхан ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувьд шилжүүллээ. Ингэхдээ байршил заан хэсэгчилж, иргэдээ алагчилсан. Үүнийг АН сонгуулийн өмнө шоу хийж, ам таглах байдлаар зээлийн хүүг бууруулсан боллоо гэх шүүмжлэл маш их гарч байна. Та эдийн засагч хүний хувьд энэ зээлийн хүүг бууруулсан нь хэр урт настай ажил гэж хэлэх вэ?

 

 -Найман хувь ч бай, тав ч бай мөнгөтэй улс орны хийдэг ажил л даа. Гэтэл өнөөдөр Монгол Улс өрөндөө баригдчихсан, өрөөрөө дэлхийд мөнгөн медальтай явж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ДНБ-д эзлэх өрийнхөө хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсч байна. Тэгэхээр зээлийн хүү бууруулах нь ийм хэцүү байдалтай байгаа улсын хийдэг ажил биш. Энэ бол АН-ынхны сонгуульд оноо авах гэж оролдож байгаа ядарсан арга. Үүнд ард түмэн маань битгий хууртаасай л гэж хүсч байна.

 

 -Дээрээс нь АН энэ удаагийн сонгуульд 50-аас дээш хувийн суудал авбал таван хувийн зээлийг үргэлжлүүлнэ гэх мессежийг явуулаад эхэллээ. Энэ бол нэг талаасаа таван хувийн зээлээр иргэдийг барьцаалсан үйлдэл болж байна л даа? 

 

-Зээл авчихсан ард түмнийг айлгаж байгаагийн нэг хэлбэр юм байгаа биз дээ. Эрх барьж байгаа нам нь ард түмнээ шантаажилж байна шүү дээ.

 

 -МАН, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар хэвлэлд ярилцлага өгсөн. Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр “Энэ дөрвөн жилийн хугацаанд ард иргэдийн амьдрал дээшилсэн” гэж ярьсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Та түүний хэлсэнтэй санал нийлэх үү? 

 

-Огтхон ч санал нийлэхгүй. Л.Эрхэмбаяр болон түүнийг тойрсон АН-ын хэдэн даргын амьдрал дээшилсэн нь үнэн. Энд би АН-ын жирийн гишүүдийг хэлэхгүй байна шүү. Яагаад гэвэл тойргоор явж байхад АН-ын жирийн гишүүд дэмжигчид тэднийг сонгосондоо гутаж байгаагаа хэлж байна. Харин энэ хэдэн даргын амьдрал сайжирсан байх. Л.Эрхэмбаяр гэдэг хүн иргэдийн биш өөрсдийнхөө хүрээллийн хэдэн хүний амьдрал дээшилснийг ярьсан байх. Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш ард түмэн нь ядуураад өөрсдийнх нь амьдрал дээшилсэн юм байна л даа. 

 

-УИХ-ын дарга өрөөнд орон сууцны зээлийн хүүг бууруулна гэж амласандаа хүрэхийн тулд ард иргэдээ алагчилсан шийдвэр гаргалаа. Эрх барьж байгаа намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга “2020 он гэхэд Улаанбаатарыг утаагүй болгоно” гэх мэтээр амлалт өгөөд эхэлчихлээ. Гэтэл энэ бүхэн нь эргээд Сонгуулийн хуультайгаа хэр нийцсэн зүйл болж байна вэ. Дээрх алхмуудыг бол яах аргагүй сонгуулийн амлалт гэж хараад байна л даа?

 

 -АН-ынхан угаасаа л хууль зөрчиж яриад сурчихсан улс. Тухайлбал, ипотекийн зээлийн хүүг наймаас тав болгох тухай асуудлаа эхлээд төсвийнхөө бодлогод суулгах ёстой. Мөнгөний бодлогодоо ч мөн адил. Гэтэл аль алинд нь суулгаагүй мөртлөө УИХ-ын дарга өрөөндөө шийдэж, одоо хэсэгчлэн баталж байгаа нь Сонгуулийн хууль зөрчсөн асуудал мөнөөс мөн. Одоо З.Энхболд болон АН 2016 оны сонгуульд оролцох эрхгүй гэж би харж байгаа. Гэхдээ мэдээж тэд шүүхэд нөлөөлнө л дөө, сурсан зангаараа.

 

 -Засгийн газар бонд гаргахаар ярьж байгаа гэсэн. Дээрээс нь өнгөрсөн долоо хоногт АНУ-аас 250 сая ам.долларын зээл авчихлаа. Өнөөх өрийн тааз юу болж байна вэ?

 

 -Тэр алга болсон байх. Одоо эдэнд хууль үйлчлэхгүй ээ. Улс орон, эдийн засгаа ойлгодог хүн эрх баригчдад үнэхээр алга. З.Энхболд “Мөнгө хаашаа ч юм алга болчихоод байна” гэж хэлээд сууж байдаг хүн шүү дээ. Ингэж хэлж байгаа хүн эдийн засаг ойлгох уу. 

 

-Ирэх хаврын чуулган удахгүй эхэлнэ. Үндсэн хуулийн Цэцээ даргатай болгохоос эхлээд төсөвт тодотгол хийх гэх мэт олон чухал асуудлыг энэ чуулганаар эцэслэх учиртай. Гэтэл гишүүдийн хэлж байгаагаар ирэх чуулганаас их зүйл хүлээх хэрэггүй гэх юм?

 

 -Одоо чуулганыг хуралдуулаад хэрэггүй. Хуралдвал энэ чуулганаар ганцхан л зүйлийг хэлэлцээсэй гэж хүсч байгаа юм. Тэр нь эдийн засгийн хямралаас улс орноо хэрхэн гаргах вэ гэдэг асуудал л байх учиртай. 2016 оны сонгуулийн дараа галав юүлсэн ч яахав гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа АН-ынхны хандлага үнэхээр аюул тарьж байна. АН-ынхныг ингэж ярих тусам иргэдийн дургүй нь хүрнэ шүү дээ. Ингэж иргэдээ хуурчихаад ямар нүүрээрээ сонгуульд оролцох улс юм, бүү мэд. Бодвол хар машиндаа л найдаж байгаа байх. 

 

М.ӨЛЗИЙ


2016.03.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Хөгжлийн илэрхийлэл Хөх хот, Ордосоор хийсэн тэмдэглэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147