Ц.Элбэгдорж: Баян-Өлгийнхний бүтээсэн баялаг баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд давамгайлж байна

 

        Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Казах түмний ёслон тэмдэглэдэг Наурызын баярт зориулсан хүндэтгэлийн хурал өнөөдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд боллоо.

 

Уг хурлын үеэр Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Казах зонд илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж сонсгов. Төрийн тэргүүний мэндчилгээнд:

 

“Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,

Монгол Улсын нийт Казах иргэд ээ,

 

Та бүхэнд эрт үеэс уламжлагдан ирсэн казах түмний ёс заншил, өв соёл, наран адил наашлах Наурыз баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Байгаль дэлхийн жамаар хуучин жил хулжиж, шинэ жил шилжин ирэх цаг мөчид Казах түмний уламжлалт баярын босгон дээр Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа Монгол Улсын Төрийн тэргүүн би сэтгэл нэн хангалуун байна.

 

Наурыз нь эсгий туургатны эрх тэгш нэгэн гишүүн болох казах үндэстний эртнээс баримталж ирсэн цаг тоолол ёсоор өдөр, шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ.

 

Казах түмэн наурыз баярыг тэмдэглэхдээ амьдралын үндсийн үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэж, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог зон олон.

 

Олон үндэстэн ястны өлгий нутаг, өнөр бүл нь Алтайн хөх уулс мэт бие биеэ түшин, эв найртай, дэм дэмэндээ тус болон урагшлан хөгжиж байна. Хонин жил Баян-Өлгийчүүдэд амжилт бүтээл, ухаарал сургамж, өгөөж буяны аль алиныг нь авчирчээ.

 

Ажилсаг хөдөлмөрч өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилж яваа өнөөгийн Өлгийчүүдийн ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг дэвжингүй байгааг статистикийн мэдээлэл, тоо баримт нотлон харуулж байна. Тухайлбал, өнгөрсөн 3 жилд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 152 хувиар өсчээ. Барилга угсралтын ажил эрчимтэй өсч хөрөнгө оруулалтын хэмжээ 123,1 тэрбум төгрөгт хүрч 977 хувиар өссөн байна.

 

Халуун хошуут мал сүргийнхээ тоог гурван жилийн өмнөхөөс 600 мянгаар өсгөж 2 сая толгойд хүргэжээ. Энэ бол жилийн дөрвөн улиралд хүйтэнд нь хөрч, халуунд нь халж яваа ажилсаг малчдын маань нөр их хөдөлмөрийн үр шим мөн.

 

Сүүлийн гурван жилд 415 шинэ орон сууц баригдаж айл өрхүүдэд шилжжээ.

 

Аймгийн хэмжээнд 2013-2015 онд шинээр 5197 ажлын байр бий болгосон нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад нөлөөлсөн нь дамжиггүй. Түүнчлэн гэмт хэргийн гаралт 2,3 дахин буурчээ. Эдгээр нь яах аргагүй сайшаах ёстой үзүүлэлт мөн.

 

Баян-Өлгийнхний бүтээсэн баялаг баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд давамгайлж байна. Энэ бол багагүй амжилт. Амжилтаа бататгаж урагшаа тэмүүлэх эр зориг, эрч хүч Та бүхэнд бий гэдэгт гүнээ итгэж байна.

 

Баярын энэ өдөр улс эх орныхоо хөгжил дэвшилд Өлгий нутгийн ард иргэдийн оруулж буй хөдөлмөр бүтээлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж байна.

 

Ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоон байгуулж буй өдгөө цагт та бидэнд хийж бүтээхээс илүү эрхэм чухал зүйл үгүй билээ. Иймээс төрж өссөн нутагтаа бүтээн байгуулах их үйл хэргийг улам өрнүүлж, аж ахуйн нэгж, айл өрх, хүн бүр оршин суугаа газар бүрдээ ахуй амьдралаа тогтвортой дэгжээж дээшлүүлэх нь чухал байна.

 

Түүнчлэн төр, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд шударга ёс, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх эрхэм үүргээ илүү ихээр ухамсарлаж ажиллана гэдэгт найдаж байна.           

 

 Эрхэм хүндэт иргэд ээ,

 

Өгөөж баян нутаг ус, өсөж үрждэг мал сүрэг, орчин цагийн боловсрол мэдлэг, казак түмний ажилсаг хөдөлмөрч чанар, үндэсний цөөнхөд онцгойлон ханддаг Монгол төрийн бодлого, энэ бүгд бол Баян-Өлгийчүүдийн хөгжлийн баталгаа билээ.

 

Аялгуут домбороо эгшиглүүлэн хаврын баяраа тэмдэглэж байгаа казах түмний маань юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

 

Та бүхэн хаврын Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө төвшин амгалан, сайхан шинэлээрэй.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр.  Төрийн ордон” гэжээ.


2016.03.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Гурван хүний аминд хүрсэн П.Батбаяр хэргээ хүлээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

Л.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

Герман DJ наадмаар бут авна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.08

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Хүүхдийн аминд хүрсэн нохойн эзнийг яллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

О.Баасанхүү: Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч жагсаал цуглаанд уриалж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

БЗД-ийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян 1 тэрбум 134 саяын шагнал хүртжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.15

Эмзэг бүлгийнхнийг гудамжинд хаячихаад төрийнхөн тэдний нэрээр төсөв “саадаг” болжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16