Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ


"Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл агсны үхлийн шалтгаан одоо ч учир битүүлэг байна. Түүнийг амиа хорлосон гэж үзэх нэг хэсэг байхад, амь насанд нь халдсан гэж үзэх нэг хэсэг байна. Гэхдээ аль ч тал өөрсдийн таамгаа баталж, Т.Лхагвасүмбэрэл агсныг яг ямар шалтгааны улмаас нас барсныг 100 хувь нотолж чадахгүй байна. Ямартай ч, Цагдаагийн байгууллагаас Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг иргэдээс авч эхэлжээ. Ингэхдээ мэдээлэл өгсөн иргэдийн мэдээллийг чанд нууцлахаас гадна чухал баримт өгсөн хүнд мөнгөн шагнал хүртэл олгох гэнэ. Өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр учир битүүлгээр нас барсан Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн шалтгааныг илрэхийг иргэд хүлээгээд 4 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нийгэм тэр чигээрээ хүлээж буй энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг мөрдөж Хөвсгөл, Өмнөговь аймагт ажиллаж байгаа ч нэг л ахиц гарахгүй байгаа нь иргэдээс мэдээлэл нээлттэй авч эхэлснээс бэлхнээ харж болно.

Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий Газраас гарсан энэхүү ажлын хэсэгт Улсын Ерөнхий Прокуророос хяналт тавьж, хамгийн шилдэг гэсэн мөрдөн байцаагчдыг ажиллуулж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн ахиц гарахгүй байгаа нь Т.Лхагвасүмбэрэлийг амиа хорлосон гэж үзэхэд хүргэж байна. Иргэдийн хэлээд байгаачлан Т.Лхагвасүмбэрэл маш зохион байгуулалттай бүлэглэлийн гарт өртчихөв үү, аль эсвэл өөрийнхөө амийг хөнөөчихөв үү. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас Т.Лхагвасүмбэрэл агсныг амиа хорлоход хүргэсэн хүчин зүйлсийг нээн илрүүлэхэд голчлон анхаарч ажиллаж байгаа гэнэ. Түүний амийг гэмт этгээдүүд хөнөөсөн гэх баримт олдоогүйн учир амиа хорлосон гэж үзсэн бололтой юм даг.

Эсрэгээрээ Т.Лхагвасүмбэрэл агсныг амиа хорлосон бол түүнийг амиа хорлотол дарамтанд оруулж, ойр дотныхныг нь заналхийлсэн байж болох талтай хэмээн талийгаачийн ар гэрийнхэн болон хамтран ажиллагсад нь үзэж байна. Ямартай ч, энэ хэрэг сүүлийн үед шуугиан дэгдээж, нийгмийн анхаарлыг өөртөө татаад буй өөр олон хэргүүдэд дарагдчихалгүй баримт нотолгоон дээр тулгуурласан үнэн бодитоор илэрч, гаднын нөлөөгүй амиа хорлосон, зохион байгуулалттай бүлгийн гарт амиа алдсан уу гэдэг илэрнэ гэдэгт олон нийт итгэсээр байна. Хамгийн гол нь, иргэд энэ хэргийн ард Т.Лхагвасүмбэрэлийн амийг захиалсан ЭЗЭН байна уу, үгүй юу гэдгийг л мэдэхийг хүсч байгаа юм.  

 

 

Төгс

2016.03.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

"Ардчилсан сайтуудын клуб"-ыг байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

УИХ Үндсэн хууль зөрчиж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

“Скаймедиа” хэрэглээнийхээ төлбөрийг нэмж иргэдээ “мөлжих” төлөвлөгөө боловсруулсан уу

...

Дэлгэрэнгүй » 2016.11.18

МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум амжилттай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

”Сайншандад литр бензин 1100 төгрөг болжээ”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Д.Дагвадоржийн давах даваа мөн үү, биш үү

...

Дэлгэрэнгүй » 2015.12.29

17 мянга орчим бууз цуглуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

Шүгэл үлээсэн бүсгүйчүүд

...

Дэлгэрэнгүй » 2018.03.07