Боксчид олимпын 3-4 эрх авах боломжтой

Б.БУЯНДАЛАЙ
Хүн төрөлхтний баяр цэнгэл “Рио-2016” олимпын наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Одоогоор Монгол Улс “Рио-2016”-гийн 17 эрх (чөлөөт бөх ес, хөнгөн атлетик дөрөв, буудлага гурав, байт харваа нэг аваад байна. Тэгвэл спорт төрөл тус бүрт олимпын эрх олгох хэдэн тэмцээн үлдээд буй, хэдэн эрх нэмж авах боломжтой, улсад нь өгдөг эрхээр хэн нь оролцох магадлал өндөр байгаа талаарх нийтлэлийг бид даваа гараг бүрийнхээ дугаарт цувралаар хүргэж байгаа билээ. Манай сонин өмнөх дугаартаа чөлөөтийнхөн “Рио-2016”-д хэрхэн оролцох магадлалтай байгаа талаар нийтэлсэн. Харин энэ удаа ширэн бээлийтнүүд хэдэн эрх авч, айсуй олимпод ямар амжилт гаргах боломжтой байгаа талаарх таамгаа хүргэе.

Одоогоор манай эрэгтэй, эмэгтэй боксчдыг олимпын эрх олгох тус бүр хоёр тэмцээн хүлээж байна. Эхнийх нь энэ сарын 25-наас ирэх сарын 3-нд БНХАУ-д болно. Дараа нь бүсгүйчүүд тавдугаар сард болох ДАШТ-д, эрэгтэйчүүд зургадугаар сард болох бага дэлхийн аваргад оролцоно. 
Ингээд хэн хэн “Рио-2016”-гийн эрх авсан, олимпод хэн нь оролцох боломжтойг жин тус бүрээр нь сонирхуулъя.

Эрэгтэй, 49 кг: Энэ жинд оюутны дэлхийн Универсиад наадам, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Г.Ган-Эрдэнэ илүүрхсээр. Түүнтэй хамгийн эн тэнцүү өрсөлдөөнийг ОУХМ Г.Ариунболд үзүүлдэг ч “Жижиг Үүеэ”-д сүүлчийн хоёр жилийн УАШТ-ий шигшээд дараалан дийлдсэн. Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн жил “А” зэрэглэлийн олон улсын таван тэмцээнд оролцож, нэг алт, дөрвөн мөнгөн медаль авсан нь түүний дэлхийн энтэй боксчны илрэл. Мөн саяхан болсон “Химийн цом”-д анх удаа түрүүлж форм сайтай байгаагаа харуулсан. Ямартай ч тэрээр удахгүй болох олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. УАШТ-д таван удаа түрүүлээд буй Г.Ган-Эрдэнэд олимпын эрх авч, “Рио-2016”-гаас медаль хүртэх боломж бүрэн бий. Одоо бүх зүйл өөрөөс нь шалтгаалах нь дамжиггүй.

52 кг: Оюутны дэлхийн Универсиадын аварга Х.Энх-Амар, ОУХМ Гандулам, А.Нурлан нарын хооронд гол өрсөлдөөн өрнөж буй. Гэхдээ тэдний дундаас Х.Энх-Амарт арай илүү боломж бий. Учир нь, тэрээр жингийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч болох М.Гандуламыг “Монгол туургатан”, УАШТ-д дараалан ялаад буй. Өөрийн дүү Х.Энхдэлгэрийн нэрээр бокс тоглож байгаад МБХ-ноос нэг жил тэмцээнд оролцох эрхээ хасуулсан тэрээр “Монгол туургатан-2015”-ын өмнө их спортдоо эргэн ирсэн. Энэ сарын сүүлчээр эхлэх олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Тэр манай боксчдоос олимпын эрх авах гол найдваруудын нэг яах аргагүй мөн. 

56 кг: Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтыг мэргэжлийн бокс сонгон, АНУ-ыг зорьсноос хойш энэ жинд түүний орон зайг хэн нөхөх нь спорт сонирхогчдын анхаарлыг их татаж байсан. Өдгөө энэ жингийн гол өрсөлдөөн Э.Идэрхүү, Э.Цэндбаатар нарын хооронд өрнөж буй. Гэхдээ Н.Төгсцогт гавьяатын орон зайг өдгөө 20 настай Э.Цэндбаатар арай илүү нөхөж байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь, тэрээр 2013, 2015, 2016 оны УАШТ, “Монгол туургатан-2016”-ийн шигшээд Э.Идэрхүүг ялж, аваргалсан юм. Цэндээ энэ жинд олимпын эрхийн төлөөх хоёр дахь тэмцээнд оролцоно. Өнгөрсөн жилийн ДАШТ-д олимпын эрх авахын төлөө Э.Идэрхүү эхний дайралтаа хийсэн билээ. 
60 кг: Энэ жинг сүүлийн жилүүдэд Азийн наадам, Азийн аварга Д.Отгондалай тив, дэлхийд тахалж яваа гэхэд хилсдэхгүй. Тэрээр “Инчён-2014” Азийн наадамд түрүүлж, Монголын боксын түүхэнд 66 жил хүлээлгэсэн алтан медалийг эх орондоо авч ирсэн. Мэдээж түүнтэй хамгийн эн тэнцүү өрсөлдөөнийг О.Батхүү үзүүлдэг. АНУ-д арав гаруй жил амьдарч байгаад өнгөрсөн жил боксын спортдоо эргэн ирж, сүүлийн хоёр жил дараалан, Д.Отгондалайд дийлдэн, мөнгөн медаль авсан нь түүний ясны боксчныг илтгэнэ. Гэхдээ олон улс, тивийн тэмцээнд гаргаж буй амжилтаас нь харахад Окид боломж арай илүү бий.  Д.Отгондалайгийн хөмсөг нь задарчих гээд байдаг гэмтэй. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй болов уу. 

64 кг: Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нарын өрсөлдөөн энэ жинг чимэж байна. Тэд өнгөрсөн жилийн УАШТ-ий шигшээд өрсөлдөхөд Б.Чинзориг ялсан. Харин гавьяат энэ жилийн УАШТ, “Монгол туургатан-2015”-д бэртлийн улмаас оролцож чадаагүй. Тиймдээ ч Б.Чинзоригт олимпын эрх авах, “Рио-2016”-д оролцох боломж арай илүү бий. 
69 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Э.Чинзориг, Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат, ОУХМ О.Батзориг нарын шилдгүүд өрсөлдөж байгаа ч Б.Түвшинбатад арай илүү боломж бий. Учир нь, тэр гаргаад буй амжилт, бэлтгэл, сэтгэл зүйгээрээ бусдаас арай илүү байгаа юм. Бэлтгэлээ сайн базааж, бэртэл гэмтэл, булхайтай шүүлтээс холуур байвал олимп, ДАШТ-ээс медаль авах боломж түүнд бүрэн байгаа нь дамжиггүй.
75, 81, 91 кг: Энэ сарын 25-нд эхлэх олимпын эрх олгох тэмцээний 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат нар оролцоно. Мэдээж эрх авах боломж гурвууланд нь байгаа. 

Эмэгтэй, 51, 60, 75 кг: Эмэгтэй боксын олимпын гурван жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар олимпын эрх олгох энэ оны эхний тэмцээнд хүч үзнэ. Гурвуулай тус тусынхаа жинд ноёрхож яваа боксчин. 51 кг-д Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ М.Нандинцэцэг л гэхэд энэ жилийн УАШТ-ээс 10 дахь түрүүгээ хүртсэн. Харин УАШТ-ий есөн удаагийн аварга О.Сувд-Эрдэнэ энэ жилийн улсын аваргын шигшээд Буриадын Н.Шадринад дийлдэж, спорт сонирхогчдыг бага зэрэг гонсойлгосон. Гэхдээ алдаагаа сайтар ухаарч, засч чадвал “Рио-2016”-д оролцох “виз” захалах гол найдваруудын нэг. Э.Эрдэнэтуяа сүүлчийн хоёр жилийн УАШТ-д дараалан түрүүлж, ур чадвар, амжилт нь эрс ахиж яваа залуу боксчин. 
Эмэгтэйчүүдийн зарим жинд дотоодын сул, эн тэнцүү өрсөлдөх хэмжээний хэдхэн тамирчин байдаг, цөөнгүй боксчны амжилтад нөлөөлж байна хэмээн спорт сонирхогчид шүүмжилдэг. Харин үүнд Монголын боксын холбооны удирдлагууд анхаарч, энэ жилийн УАШТ-ийг нээлттэй явуулсан нь манай бүсгүйчүүдийн ур чадвар, амжилт ахихад чамгүй их нөлөөлсөн нь дамжиггүй. 

Н.Төгсцогт “Рио-2016”-д оролцох уу

Түүнийг мэргэжлийн боксын дэлхийн аварга болоосой гэхээс дутахааргүй, сонирхогчийн бокст эргэн ирж, “Рио-2016”-д оролцоосой хэмээн монголчууд бид хүсэн, хүлээж суугаа гэхэд хилсдэхгүй. Харин түүнд ийм боломж бий юү?. Олон улсын сонирхогчдын боксын холбоо буюу AIBA-гаас энэ сарын эхээр мэргэжлийн боксчдыг олимпын наадамд оролцохыг зөвшөөрсөн. Хэдэн тамирчин оролцуулах, эрхийг нь яаж олгох нь хараахан тодорхой болоогүй байгаа ч энэ нь нэг талаас дуулиан, нөгөө талаас багагүй үл ойлголцол үүсгээд байна. AIBA-гийн ерөнхийлөгч Чинг-Куо Ву “Бид ирэх зургадугаар сард дүрэмдээ өөрчлөлт оруулж, “Рио-2016”-д мэргэжлийн боксчид оролцох боломж бүрдүүлнэ. Хэдэн тамирчин оролцуулах нь тодорхойгүй ч ямар ч байсан үүнийг хийх нь зөв. Мэргэжлийн боксчдыг дэлхийн хэдэн удаагийн аварга, ямар бүстэйгээс үл хамааран, олимпын эрх олгох тэмцээнээс сонгон шалгаруулах юм” хэмээн мэдэгдээд буй. Мэдээж энэ боломжийг ашиглан Н.Төгсцогт “Рио-2016” эрх авч, оролцвол Монголын боксын холбооныхон ч дуртайяа зөвшөөрөх нь дамжиггүй. Харин Төгсөө ямар бодолтой байгаа, ямар шийдвэр гаргахыг цаг хугацаа харуулах биз ээ. 

Боксчид ДАШТ-ээс яагаад эрх авч чадаагүй вэ

2015 оны ДАШТ-ээс өмнөхөд нь бүх улсын боксчид бүтэн багаараа оролцдог байлаа. Гэвч “Лондон-2012”-ын дараачаас AIBA-гийн дүрэмд өөрчлөлт орж, олимпын эрхийг тус холбооноос гадна хагас мэргэжлийн боксын APB, WSB-гээс олгож эхэлсэн. Улмаар Азийн АШТ-д жин тус бүрт эхний VIII шалгарсан тамирчдад ДАШТ-д оролцох эрх олгож, дэлхийн аваргаас олгох олимпын эрхийн тоо ч тодорхой хэмжээгээр танагдсан юм. Тийнхүү 2015 оны Азийн АШТ-д манай есөн боксчин оролцсоноос дөрөв нь эрх авч, ДАШТ-д өрсөлдсөн билээ. Мөн өнгөрсөн жилийн Азийн АШТ, ДАШТ хоёр хоорондоо ганцхан сарын зайтай болсон. Ийм ойрхон хугацаанд хоёр том тэмцээн болсон нь манай тамирчдын амжилтад чамгүй их нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ үүнээс илүүтэй хамгийн хөндүүр зүйл нь тэмцээний шүүлт. Ер нь, шүүлтийн булхай хамгийн их орох магадлалтай спортын нэг бол яах аргагүй бокс. Шүүлтийн булхайд орохгүй байх хамгийн гол арга бол шүүгчдийн ур чадварыг ахиулж, олимп, дэлхийн аваргын зэрэгтэй олон шүүгчтэй болох. Ингэж чадвал дүрмийн бус “хийлт”-д өртөхгүй байх боломж тодорхой хэмжээгээр бүрдэнэ.  

AIBA-гаас өөр холбооноос олимпын эрх авах боломжгүй 

 Дээр дурьдсанчлан “Рио-2016”-гийн эрхийг AIBA-гаас гадна хагас мэргэжлийн боксын ASB, WSB-гаас мөн олгож байгаа. ASB-д гурав ялбал, олимпын эрх хүртэх боломжтой. Одоогоор энэ холбоонд манай боксчдоос Ариунболд, Э.Цэндбаатар, М.Гандулам нар тус бүр нэг тулаан хийгээд байна. Хамгийн сүүлд М.Гандулам ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекстаны Ж.Лапитовд тавдугаар үед ялагдсан юм. Ер нь, AIBA-гаас өөр холбооноос олимпын эрх авах боломж манайханд байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь, хагас мэргэжлийн бокст олимпоос өмнө гурван удаа ялах боломж байхгүй. Цаг хугацааны хувьд хэтэрхий тулчихсан болохоор тэр. 
Эх сурвалж: www.assa.mn

2016.03.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

УИХ 2017 оны төсвийн тодотголыг баталж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.14

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Ясны хорт хавдартай О.Даваад туслах “Нэг амь-Нэг сэтгэл” хандивын аян эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.30

600 хөтөч, тайлбарлагчийг өнөөдрөөс бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08

Баярын өдрөөр иргэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

Хээлтэй хонинд кесеров хагалгаа амжилттай хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Ч.Хүрэлбаатар: З.Энхболд тэргүүтэй АН-ынхан 2016 оны сонгуульд оролцох эрхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

М.Энхболд: Монголыг аврах төв штабаа байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28