Ж.Цолмон: Эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн хурлыг анх удаа зохион байгуулах гэж байна


 

-    Сайн байна уу? Ирэх 4-р сард Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны санаачлагаар Монгол Улсад Соц-Интернийн Олон Улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн хурал болно гэсэн мэдээлэл аваад таниас энэ хурлын талаар мэдээлэл авахаар зорин ирлээ. Та НАМЭХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн мөн эрүүл мэндийн дэд сайдын албан тушаал хашиж явсан хүний хувьд энэхүү хурал ямар ач холбогдолтой талаар уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

 

-    Юуны өмнө уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан  Соц-Интерний Эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Тус хурал манай улсад зохион байгуулагдахнь олон талын ач холбогдолтой, ялангуяа манайх шиг ганцхан уул уурхайгаа харж, эдийн засгаас өөр зүйл бодохоо больсон засагтай өнөө үед нийгэмд, ард түмэнд эдийн засгаас өөр анхаарах маш олон зүйл, тэр дундаа ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт гэх мэт өнөөгийн бидний амьдралд тулгарч буй, сүүлийн 4 жилд бүр дэндүү гэхэд багадхаар хүндэрчихсэн асуудлуудыг хэлэлцэж, Азийн улс орнуудтай тургшлага солилцох, дэмжлэг авах зорилготой юм.

 

-    Хурлын үеэр хэлэлцэгдэх асуудлууд нь яг юу байгаа вэ?

 

-    Хурлын үндсэн сэдэв нь “Азийн эмэгтэйчүүд–Жендерийн тэгш байдал”. Энэ сэдвийн хүрээнд “Тогтвортой хөгжил”, “Ажил эрхлэлт, ядуурал”, “Жендерийн тэгш байдал” гэсэн гурван үндсэн илтгэл тавигдаж,  салбар хуралдаанууд явагдах юм. Жендерийн тэгш байдал гэхээр ард иргэд маань эмэгтэйчүүд зөвхөнэмтэгтэйчүүдтэй холбоотой асуудал, аль эсвэл эмэгтэйчүүд улс төрд орох тухай асуудлаа л яриад байна гэж ташаа ойлгоод байх шиг байгаа юм. Жендерийн асуудал гэдэг нь хоёр хүйсийн тэгш байдлын асуудал юм. Жишээ нь Эрүүл мэндийн салбарт гэхэд нийт ажиллагсадын ная гаруй хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Өнөөдөр дээд боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг хамгаалж байгаа хүмүүсийн хүйсийн харьцааг хараад үзвэл дийлэнхи хувийг эмэгтэйчүүд эзлэж байна.Энэ жендерийн асуудал мөн үү, мөн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,4 жил байна.Энэ нь насны зөрөөний дэлхийнтүвшинтэй харьцуулахад 2,5 дахин их байгаа юм. Монгол орон нь дэлхийн 187 орноос 15-49 насны мянган эрэгтэйд ногдох сүүлийн дөчин жилийн нас баралтын байдлаар 450–аас дээш үзүүлэлттэй 19 орны нэг байгаа нь эрчүүдийн маань эрүүл мэндийг онцгойлон анхаарах шаардлагатайг харуулж байна шүү дээ.Монголд жилд дунджаар арван долоон мянган хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд шалтгааныг нь авч үзвэл зүрх судасны тогтолцооны өвчин 33 хувь, осол гэмтэл 24,9 хувь, хавдар 19,4 хувь зонхилж байна. Эрэгтэйүүд элэг, уушигны хорд хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8,2-11,3 хувиар илүү байна. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц, эрэлт хэрэгцээг хангасан нарийн мэргэжлийн тасаг, кабинет, мэргэжлийн эмчийн хангамж хувийн хэвшлийн ганц нэг эмнэлэгийг эс тооцвол нэн хангалтгүй байна. Энэ нь бас л жендерийн асуудал шүү дээ. Тийм учраас НҮБ 2030 он гэхэд жендерийн тэгш байдлыг бүхий л түвшинд 50:50 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн манай улс ч бас энэ зорилтыг хангах үүрэгтэй.Энэ хурлаар нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлуудыг тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдалтай уялдуулан хэлэлцэх юм.

 

-    Та өөрөө энэ салбарыг бас тэргүүлж тогоонд чанагдаж явсан хүний хувьд Өнөөдөр Монгол Улс эрүүл мэндийн салбарын хувьд дэлхийн хаана яваад байгаа талаар мэдээлэл өгөөч.

 

-    Өдгөөгөөс 15 жилийн өмнө дэлхийн төр засгийн тэргүүнүүд “Мянганы хөгжлийн зорилт”-уудыг тодорхойлж, үр дүнгээ өнгөрсөн оны 9 дүгээр сард НҮБ-ын 70-р чуулганаар хэлэлцэж, 2030 онхүртэл хэрэгжүүлэх “Тогтвортойхөгжил” хөтөлбөрийгбаталсан юм.“Тогтвортойхөгжил” хөтөлбөр” гэдэг нь“Мянганыхөгжлийнзорилтууд”-ыгнөхөнгарчиржбуйшинэхөтөлбөрюм. ДЭМБ-аас тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилтыг 9 дэд зорилт болгон дэвшүүлсний гурав нь Мянганы хөгжлийн зорилттой холбоотой, гурав нь халдварт бус өвчлөл, осол гэмтэлтэй холбоотой, үлдсэн гурав нь тогтолцооны шинж чанартай буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг бүх нийтэд хүргэхтэй холбоотой зорилтууд юм. Зорилтын 1,2-т эхийн эндэгдлийг 100,000 амьд төрөлтөд 70-аас доош болгож бууруулах, нярай болон 5 хүртлэх насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох нас баралтыг таслан зогсоох гэж заасан. Бид энэ зоритдоо гишүүн орны хувьд хүрэх ёстой. Манай орны хувьд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дүнд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал сайжирч,  2005 онд 100,000 амьд төрөлтөнд 89,6 байсан эхийн эндэгдэл  2015 онд 26 болж,  МХЗ-ын зорилтдоо (50.0) хүрсэнээр Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжээд байна. Мөн Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэг болсон нь бидний сүүлийн 20 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрүүл мэндийн салбарт ажиллаж, амьдрал, оюун ухаанаа зориулж буй гуч гаруй мянган ажиллагсадын минь нөр их хүч хөдөлмөрийн үр дүн гэж боддог. 

 

-Соц-интерний хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал орж байгаа байх. Ер нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ямар түвшинд байгаа юм бол. 

 

-    Эхийн эндэгдэл хэдийгээр үндэсний хэмжээнд буурсан ч хот, хөдөөгийн эхийн эндэгдлийн түвшин болон баян, ядуу хүмүүсийн хувьд ихэд ялгаатай, эхийн эндэгдлийн 60 хувийг эх барих шалтгаантай эндэгдэл эзэлсэн хэвээр.байгаа. Нийт эндсэн эхийн 23 хувь нийслэл хотод шилжин суурьших  бүртгэлгүй, бүргэгдсэн хаягандаа амьдардаггүй, 40 орчим хувийг малчин, 30 гаруй хувийг ажилгүй эмэгтэйчүүд эзлэж байгаа нь тусламжийн хүртээмжид учирч буй гол саадын нэг байсаар байна. Иймд ЭМ-ийн салбар дан ганцаар зүтгээд дийлэхгүй, бусад салбаруудтай түншлэн ажиллах буюу  салбар хоорондын хамтын ажиллагаа нэн шаардлагтай. Бид энэ талаар байнга л ярьж бусад салбаруудыг хариуцлагатай байхыг уриалдаг. Ядаж бусад салбарууд маань өвчин үйлдвэрлэхгүй баймаар байна.Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн  46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 40% нэмэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал муу байгаагаас жирэмсэн, төрөх, төрсний дараахь үеийн хүндрэл нэмэгдэж, эндэгдэлд хүргэж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 11,5 хувь цус багадалттай, эндэж буй эхийн эндэгдлийн 33 хувь нь сүрьеэ, зүрх судасны болон амьсалын замын өвчин, хорт хавдар зэрэг өвчнүүд нас бааралтын гол шалтгаан болж жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Үр хөндөлтийн тоо асар ихээр нэмэгдэж тэр дундаа хотын эмэгтэйчүүд хөдөөгийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2 дахин илүүтэйгээр үр хөндүүлж байна.  Зөвхөн 2014 онд үр хөндөлтийн 18,145 тохиолдол бүртгэгдсэн байна гээд боддоо. Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 6,2% нь 20-оос доош насны, 23,7% нь 35 хүртэлх насны эмэгтэйчүүд байнгаа нь нэн харамсалтай.Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй янз бүрийн эм, тэр дундаа үр зулбуулах эм хууль бусаар орж ирэн охид, эмэгтэйчүүд өргөнөөр хэрэглэх болсон, тэр бүү хэл найз залуучууд нь хайртай бүсгүйдээ санал болгодог болсон гэж ярьж байна, энэ нь эрүүл хүүхэд төрөхөд хортойгоор нөлөөлж, цаашид залуу ээжүүд маань эрүүл саруул байна гэх баталгаагүй болгож байна. Агаарын бохирдол, эдийн засгийн таагүй байдлаас үүдэлтэй эмэгтэйчүүдийн биеийн эрүүл мэндийн ерөнхий доройтол зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас улмаар зөвхөн 2014 онд гэхэд л амьгүй төрөлт 1000 төрөлтөд 6,2 промиль буюу 558 амьгүй төрөлт бүртгэгдэж, зулбалт 2012 онтой харьцуулахад 745 аар нэмэгдэж, өнгөрсөн онд 4148 зулбалт бүртгэгдсэн байна лээ. Сэтгэл сэртхийлгэмээр тоо байгаа биздээ.Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийн тухайд ч тулгамдсан асуудлууд цөөнгүй байна.  Тухайлбал, дийлэнхи эмэгтэйчүүдийн (90 орчимхувь) умайн хүзүүний хорт хавдрын талаархи мэдлэг хангалтгүй, эрт илрүүлэлтийн хувь хэт доогуур байна. Гэтэл энэ өвчнөөс бүрэн сэргийлэгдэж болдог өвчин шүү дээ.Энэ нь анхан шатны тусламж, үйлчилгээ хангалтгүй байгаагийн тод илрэл юм. Нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлдөг нэг асуудал бол гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл юм. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70 хувь нь гэр бүлийн аль нэг хүчирхийлэлд байдаг гэж хариулсан байдаг. Судалгаагаар, хамгийн эмзэглэмээр зүйл нь өсвөр насны охидууд маань бэлгийн хүчирхийлэлд автагдах нь ихсэж, хүчирхийллээс үүдэлтэй төрөлт илүү тохиолдож тэр бяцхан охины амьдрал тэр чигээрээ харлаж, ирээдүй нь баталгаагүй бяцхан иргэн мэндэлж байна. Нийт халдварт өвчний 35 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзлэж, сүүлийн жилүүдэд тэмбүүгийн тархалт нэмэгдэж, загхүйтэн өвчний тархалт буураагүй байгаа нь жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замаар дамжих халдвар өндөр, төрөлхийнтэмбүү өвчтэй хүүхэд төрөх нь олширч байгаа мэдээ нийгмийг түгшээж байна. Эрэгтэйчүүдийн дунд халдвар, тархалт ямар байгаа талаар ярьвал хэцүүхэн л тоо гарах байх гэж айж байна. төдийлөн эмнэлэгт ханддаггүй, Засгийн газар 2009 оноос нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэлд төсөв хуваарилж эхэлсэн нь чухал алхам болсон ч сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээ зогсонги байдалд орсон нь нөлөөлсөн л байх. Үүнийг үргэлжлүүлж,цаашид төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай л юм.

 

-    Хурлын үеэр хүүхдийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөх үү. Манай ирээдүй чинь хүүхдүүд шүү дээ.

 

-Тэгэлгүй яахав, тухайн улс орны хөгжлийн индексийг эх, хүүхдийн эрүүл мэндийн байдлаар нь дүгнэдэг. Хэдхэн тоо баримт хэлье. Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97,2 байсан бол 2014 онд 18,4 болж 5,3 дахин буурсан. Гэсэн хэдий ч тогтвортой буурч байсан хүүхдийн эндэгдэл сүүлийн жилүүдэд бага багаар нэмэгдэх хандлагатай байгаа нь үйл ажиллагааг оновчтой төлөвлөх шаардлагатай байгааг харуулж байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дийлэнхийг нялхсын эндэгдэл эзэлсэн хэвээр. Хүүхдийн эндэгдэлд эцэг, эхийн боловсрол, өрхийн орлого, дэд бүтцийн хөгжил, газарзүйн байрлалын ялгавартай байдал мэдэгдэхүйц нөлөөлдөг. Тухайлбал боловсролгүй буюу  бага ангийн боловсролтой эхийн хүүхэд 1 ба 5 хүртэлх насандаа эндэх эрсдэл дээд боловсролтой эхийн хүүхэдтэй харьцуулахад 3-4 дахин их гэсэн тоо баримт байдаг. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого 28 264 төгрөгөөс бага өрхөд хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр буюу 1000 амьд төрөлтөд нярайн эндэгдэл 13,7, нялхасын эдэгдэл 29,1, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 34,2 байна гэсэн судалгааг уншиж байсан. Нярайнэндэгдлийн 12.4 хувьньтөрөлхийнэмгэгсогогэзлэж, өнгөрсөн 2014 онд төрөлхийн хөгжлийн гажиг 1000 амьд төрөлтөд 7,9 промиль бүртгэгдсэн. Зам тээврийн осол бүх насны хүүхдүүдэд өндөр, ялнгуяа 15-19 насны хүүхдүүдэд 9,3 хувьтай байна. Галд өртөх, усанд унах байдал бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог. Харин Өсвөр үеийн эрүүл мэндийн хувьд, судалгаанаас харахад 13-15 насны сурагчдын 29,1% нь согтууруулах төрлийн ундааг хэрэглэж үзсэн бөгөөд сурагчдын анги, бүлэг дээшлэхэд сүүлийн нэг сард согтууруулах ундаа хэрэглэсэн хувь нэмэгдэж байсан харагдсан. Энэ нь хүмүүс орологоо бодоод хууль, дүрмээ зөрчин хувиа хичээсэн, ирээдүйгээ хорлосон, өөрийнх нь хүүхэд биш бол яадаг юм бэ гэсэн хандлагаар хандаж архи, тамхиа хүний бяцхан үрсд зарж байна. Бусад улс оронд бол иргэний үнэмлэхийг нь үзээд 21 нас хүрээгүй бол зардаггүй юм билээ.  Манай улсын өсвөр үеийнхэн, залуучуудын бие баялдрын хөгжил сайнгүй байна, бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээр 15-24 насныхан бараг 100 хувь (97,9%) С буюу түүнээс доош үнэлгээ авсан тоо баримт байдаг.  Мөн өсвөр үеийнхний нэг томоохон тулгамдсан асуудал бол төрөлт, үр хөндөлт, сэтгэцийн эрүүл мэнд асуудлууд байсаар байна.

 

-    За хоёулаа жаахан хадуураад явчихлаа. Соц-Интерний энэ хурлын үр дүнг та юу гэж харж байгаа вэ?

 

-    За уучлаарай. Үнэхээр сэтгэл тайван байж чадахгүйдээ нилээн юм ярьчихлаа. Энэ хурлын үр дүнд бид Азийн бусад орны эмэгтэйчүүдтэйгээ нийлээд Улаанбаатарын Тунхаглал гэж гаргах юм. Тунхаглал дээрээ нийгмээ яаж өөрчилж, сайжруулах, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхойлно. Ерөнхийдөө бол ямар ч засаг, төр байлаа гэсэн НҮБ-аас дэвшүүлж буй “Тогтвортой хөгжлийн” хөтөлбөрийг хангахын төлөө ажиллах ёстой тийм л бодлогын бичиг баримтыг гаргана гэсэн үг л дээ.

 

-    Ерөнхийдөө та ярилцлагаа дүгнээд хэлбэл

 

-Нийгмийн баялгийг ард түмэн бүтээж байгаа цагт хүндээ хөрөнгө оруулалт хийж, хөдөлмөрлөх хүчнээ эрүүл саруул өсөж, торниж, чанартай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр засаг ажиллах ёстой. Монгол улсын хамгийн үнэт баялаг бол МОНГОЛ ХҮН юм. Тэгж гэмээнэ эрүүл монгол хүн нийгэмд баялаг бүтээнэ. Харин эрүүл мэндийн салбарыг ашгийн бус, зөвхөн зарлага гаргадаг салбар гэдэг өрөөсгөл байдлаар харсаар байх юм бол эрүүл, чийрэг, эрдэмтэй боловсролтой монгол хүний хөгжлийн талаар ярих боломжгүй. Монгол Улс сүүлийн хэдэн жил уул уурхайн салбараас чамгүй орлого цуглуулж байгаа ч баялгийн хуваарилалт тэгш бус байгаагаас болж баян, ядуугийн ялгаа, ядуурал, нийгмийн тэгш бус байдал ЭМ салбарын ачаалалыг нэмж байна.1992 оны Рио де Жанейрогийн Тунхаглалын дагуу Монгол Улс өөрийн “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, эдийн засаг,  нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болсон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах зорилтыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж тодорхой эерэг үр дүнгүүдэд хүрч байсан боловч сүүлийн 4 жилийн хугацаанд олсон амжилтаасаа ухарсан үзүүлэлттэй гарч байна.Эдийн засгийн хямралаас үүдэлтэй эрүүл мэндийн тэгш бус байдлыг багасгах, эх хүүхдийн эндэгдэлийг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбар дундын хамтын ажиллагаа, хариуцлагыг өндөржүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний ДЭМБ-аас зөвлөмж болгож буй зохистой хувьд хүргэж салбарын нийт ажиллагсад, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний маань нийгмийн болон бусад асуудлуудыг зохистойгоор шийдэхийн төлөө дараа, дараагийн засгийн газрууд анхаарч ажиллахаас  гадна Соц-Интернийн гишүүн орнуудтай хамтарч ажиллах нь зүйтэй юм.Яагаад гэвэл соц –интерний гишүүн орнууд эрүүл мэндийн үзүүлэлтээрээ хамгийн дээгүүр ордог нийгмийн чиг баримжаатай бодлогыг явуулдаг улс орнууд юм. Манай эрүүл мэнийн салбарын өмнө олон тулгамдсан маш яаралтай шийдвэл зохих асуудлууд улам хурцдаж байна. Ядаж салбарыг минь сайдтай болгоод өгчихмөөр санагдах юм. Эрүүл мэндийн салбарыг улс төрчдийн мэдлэг дээшлүүлдэг, анкетаа баяжуулдаг дамжаа маягийн салбар болгож байгаад гүнээ харамсаж байна.Танай сониноор дамжуулаад Ард түмэндээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Бид долоо хоног болгон эрүүл мэндийн хэлэцүүлгийг хийх зорилт тавьж байна. Танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Нийгмийн тулгамдсан асуудлыг ард иргэдэд үнэ төлбөргүй хүргэж байгаа танай сонинд талархал илэрхийлж байна. Би ойрд ярилцлага өгөөгүй, үнэ нь тэнгэрт хадсан байна лээ. 

 

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
 


2016.03.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Гурван гавьяатын хамтарсан дуу төржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

М.Энхболдод хаягласан боловч бусдад хүргүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2017.08.25

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Д.Амарбаясгалан: Зүүн аймгуудад ажилласан томилолт олон чухал асуудал шийдвэрлэсэн, үр өгөөжтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

"Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам"-ыг хэлэлцүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Америк,монгол хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн анх удаа нээгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

“KFC” сүлжээ ресторанаас татгалзъя

...

Дэлгэрэнгүй » 2016.08.15

Алдаагаа засах боломж

...

Дэлгэрэнгүй » 2017.05.30