Засгийн газраас малчдад өвс тэжээл олгож дуусчээ


 

        Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр энэ сарын 14-ний байдлаар 17 аймгийн 62 сум цагаан зудтай, 15 аймгийн 51 сум зудархуу байдалтай байгаа аж. Зарим аймгийн ОБГ-ын мэргэжилтэнтэй холбогдож нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.

 

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бэхбаяр:

-Манай аймгийн хувьд өвөлжилт харьцангуй тайван болж өнгөрлөө. Аймгийн хэм-жээнд долоо, найман суманд өвөлжилт хүндэрсэн. Өнгөрсөн сарын 27, энэ сарын 3,4-ний өдөр орсон их цаснаар Хархорин, Хужирт, Есөнзүйл, Бүрд суманд нөхцөл байдал хүндэрч аймгийн Онцгой байдлын газраас шаардлагатай арга хэмжээ авч ажиллалаа. Ерөнхийдөө өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага тааруу байснаас өвсний гарц муу байсан. Засгийн газраас гаргасан 480, 67 дугаар тогтоолын дагуу малчдад өвс, тэжээлийг 100 болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож дууссан. Мал дөнгөж төллөж эхэлж байна. Говийн сумдаар өвөл эрс хүйтэрснээс ямаа олон хорогдсон. Гучин-Ус суманд ямаа хээл хаях тохиолдол их гарч байгааг сумын дарга нь хэлж байна.

 

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Б.Мягмарсүрэн:

-Баянхонгор аймгийн хувьд 12 сум зудархуу байгаа ч хаваржилт гайгүй байна. Цаг агаар дулаан хэдий ч малын хорогдолт цөөнгүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд 46 мянга гаруй мал хорогдсон мэдээ байна. Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийн дагуу 380 орчим тн өвс, 400 тн тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэйгөөр малчдад тараасан. Аймгийн хэмжээнд мал төллөж эхэлсэн. Харин өвс, тэжээлийн дутагдлаас болж бог мал цөөн тоогоор хорогдож буй мэдээлэл малчдаас ирж байна.

 

Увс аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Өлзийт:

-Өвөлжилт хүндхэн болж өнгөрлөө. Хаваржилт бас хүндэрч байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 70 гаруй мянган мал хорогдсон мэдээ ирсэн. Ер нь долоо хоногт 5000-6000 мал хорогдож байна. Аймаг, сумдын нөөцөд байсан өвс, тэжээлийг тараагаад дууссан. Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу 1201 тн өвс үнэгүй тарааж, 1335.4 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад олгосон. Монголын улаан загалмай нийгэмлэгээс манай аймгийн малтай 240 өрхөд хүнсний буцалтгүй тусламж олгож байна. Өөр ямар нэгэн байгууллагаас тусламж дэмжлэг ирээгүй. Бид зарим байгууллагаас тусламж хүссэн ч одоогоор хариу ирээгүй байна. Аймгийн зарим сумдад мал төллөж эхэлсэн. Мал хээл хаях нь ихэслээ. Энэ сард манай аймагт олон жилийн дунджаас их цас орох төлөвтэй байгаа нь хаваржилтыг бүр хүндрүүлэх төлөвтэй байна. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа М.Адьяабаатар: -Өвөлжилт нэлээд хүндэрсэн. Одоогоор 1054 малын хорогдолтой байна. Хаваржилт гайгүй бай-на. Аймгийн хэмжээнд мал төллөж эхэлсэн. Засгийн газрын тусламжаар 127 тн өвс үнэгүй тараасан. Булган аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Ууганбаяр: -Өвөлжилт хүнд байлаа. Аймгийн хэмжээнд нэг сум зудтай, долоон сум зудархуу байдалтай хавартай золголоо. Тэр дундаа Гурванбулаг, Баяннуур, Рашаант, Тэшиг, Сайхан зэрэг суманд өвөлжилт хүндэрсэн. Өнгөрсөн зун аймгийн хэмжээнд 90 хувь нь гандуу байсан учраас өвс муу ургасан. Малчид үүнээс болж хадлангаа тааруухан бэлтгэсэн. Аймаг сумын нөөцийг малчдад тараагаад дууссан. Засгийн газраас 280 тн үнэгүй өвс, 320 тн 50 хувийн хямдралтай тэжээл олгосон. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар аймгийн хэмжээнд 16 мянган малын хорогдолтой байна. Зарим албан байгууллагаас тэжээл, нэмнээ бээлий болон ахуйн хэрэглээний зүйлсийг малчдад хандивласан.

 

Г.Ням


2016.03.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Цахилгааны хязгаарлалт түр хийгдэх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

Улаанбурханаар нэг шөнийн дотор хоёр хүүхэд хорвоог орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор данс илчлэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Шатрын улсын аваргын хагас шигшээ эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.14

Дуучин П.Идэржавхлан ханьтайгаа хамтран дуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.09

”Сайн аав” МУСК нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.05

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Энэ бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27