Хару башё: Какүрюү, Хакүхо нар үзэгчдийг өндөлзүүлж, Котошёогикү дэмжигчдийнхээ урмыг хугалав

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тавдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр маэгаширагийн 11-т бичигдэж буй  Ичиножёо А.Ичинноров Митакеумитай хүч үзлээ. Эхний хэдэн өдөр өрсөлдөгчөө илүүрхэн даваад буй Ичиножёо өнөөдөр ч бас бяралхан өрсөлдөгчөө окуридаши мэхээр давлаа. Түүний тухай тайлбар хийж буй Китанофүжи аварга "Өөрийнхөө хэмжээний бөхчүүдтэй барилдахгүй байгаа болохоор таван даваа бол сонин биш" хэмээв. Маргааш манай бөх Дайешотой барилдана.

Өнөөдөр манай бөхчүүдээс Такайнова-Тамаваши нар хоорондоо барилдав. Хоёр бөхийн барилдаан өрсөлдөөнтэй болсон ч, Тамаваши халтирч тэнцвэр алдсанаар Такайнова гуравдахь даваагаа авлаа. Харин маэгаширагийн 5-д эрэмбэлэгдэж байгаа Кёкүшюүхо өрсөлдөгч Такеказег хатакикоми мэхээр яллаа.

Манай залуу озеки Тэрүнофүжи өнөөдөр маэгашира Такаясутай барилдан дэвжээний захад зайлж мушгив. Түүний маргаашийн учраа нь маэгашира 1 Котюүки. Эхний дөрвөн өдөр Японы озеки цолтой бөхчүүд тун өнгөтэй байгаагаа харуулж ганц ч унаагүй явж байсан ба өнөөдөр харин Котошёогикү Окиноумид унан хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов. Хоёрдахиа түрүүлэх бодол тээн байгаа түүний хувьд өрсөлдөгч бөхийнхөө дэвжээний захад хийсэн хариу мэхэнд орон түрүүлж гадагшаа гарсан юм. Японы тайлбарлагч нар түүнийг эхний 10 өдөр унаагүй байсан бол тун хэрэгтэй байсан юм хэмээн харамсангуй ярьж байсан. Мөн озеки Гойёдо маэгашира Котоюүкид өвдөг шороодов. Анх удаа аварга арслангуудтай барилдаж байгаа Котоюүки Котошёогикүгийн дэвжээний бөх аж. Ингэснээр дээд цолтнуудаас Кисеносато л унаагүй үлдэв.

Аваргуудын эхний барилдааныг Харумафүжи аварга хийж учраа таарсан Точиношинг дайралтыг нь зогсоож шилдэж зайлж мушгиад ээлжит даваагаа авлаа. Тэгвэл 71 дэх аварга Какүрюү М.Ананд комүсүби Такарафүжитэй барилдав. Хоёр бөхийн барилдаан сонирхолтой болж, Какүрюү сүүлийн мөчид өрсөлдөгчөө шилдэж татан даваа авлаа. Тэрбээр хоёр ч удаа дэвжээний зах руу түрэгдэн гарах дөхсөн ба туршлагаар илүүрхсэн. Хамгийн сүүлийн барилдааныг Хакүхо аварга хийсэн бөгөөд Айояаматай барилдсан барилдаан нь үзэгчдийг шуугиулав. Болгар сүмоч манай аваргад барьц авах боломж олголгүй, өөрөө давамгай барьц аван илүүрхсэн. Тэрбээр Хакүхо аваргыг хоёр гараараа дотуур нь тэврээд авсан ба түрэх мөчид нь хашир аварга бярдаж шилдэж мушгин өрсөлдөгчөө давав.

Маргааш Какүрюү Точиношинтой, Хакүхо сэкиваке Тоёоношиматай, Харумафүжи сэкиваке Ёшиказетай барилдахаар оноолт таарчээ.

Хару башёг Кисеносато озеки болон Икиой, Ичиножёо гэсэн хоёр маэгашира цолтонууд таван даваатай тэргүүлж байна.

Ч.Амар


2016.03.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Дэд сайдад Х.Хатанбаатарыг томилох нь зөв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.29

Концессийн гэрээний асуудлаар ЗГХЭГ-ын сайд Ж.Мөнхбат тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.24

Путинтэй нэг сургууль төгссөн Монгол генерал

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

​Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

Н.Энхбаяр бусдыг залилсан нь нотлогдож эхэлсэн үү?

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

НИТХ-ын дарга, Хотын даргыг өнөөдөр сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06