Д.Оюунтуяа: Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнэ бид хоёрыг зодсон нь түүний хоёр дахь удаагийн үйлдэл юм



10647568_2013826978841414_1609457495_nБаянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодсон тухай шуугиан хүмүүсийн анхаарлыг татаж байна. Д.Пүрэвдаваа нь дүүргийнхээ Гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ гэдэг жирэмсэн эмэгтэйг ажлаас халж, энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өрөөндөө дуудаж уулзахдаа хэвлий рүү нь цохиж, хана мөргүүлжээ. Н.Эрдэнэ энэ талаар тус дүүргийн цагдаад мэдэгдсэн боловч түүний гомдолын мөрөөр ямар нэгэн арга хэмжээ авч, шалгаагүй байна. Д.Пүрэвдаваад зодуулснаас болоод Н.Эрдэнийн бие нь муудаж эмнэлэгт хэвтээд төдийлөн сайжраагүй байгаа аж. Харин Д.Пүрэвдаа нь “Би нэг ч эмэгтэй хүнд гар хүрээгүй. Энэ бол улс төрийн захиалгат гүтгэлэг” хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл Н.Эрдэнийг Д.Пүрэвдаваа дарга зодсон гэдгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа гэрчилж байна. Д.Оюунтуяа ч бас Д.Пүрвдаваад савардуулж, түлхүүлэн, ажлаас халагдахдаа тулж хүртэл янз бүрээр дарамтлуулжээ.

Түүнтэй уулзахад “Д.Пүрэвдаваа дарга ажлын байран дээрээ хүмүүст янз бүрийн дарамт учруулж байсан. Үүнийг нь олон хүн мэднэ. Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнэ бид хоёрыг зодсон нь түүний хоёр дахь удаагийн үйлдэл юм. Би холбогдох газруудад нь хандаж байсан. Тухайлбал, Хүний эрхийн үндсэний комисст хандаж Д.Пүрэвдаваагийн талаар годол гаргасны дагуу хянаж үзээд хотын захирагч Э.Бат-Үүлд тус комиссоос саяхан албан шаардлага хүргүүлээд байгаа. Үүний дагуу хотын удирдлагаас энэ хүнд тодорхой хариуцлага тооцох байх гэж найдаж байна. Тус шаардлагад эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвецийн 7, 11 дүгээр зүйлийн хоёр заалт зөрчигдсөнийг тогтоосон. Эдгээр зүйлд нь юу гэж заасан байдаг вэ гэвэл эмэгтэйчүүд төрд алба хаах, төрийн захиргааны бүх түвшинд үүрэг гүйцэтгэх эрхтэй гэснээс гадна мөн хөдөлмөр эрхлэлтийн салбарт эмэгтэйчүүдийг алагчлахыг хориглосон байдаг юм. Түүнчлэн Монголд одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн юм. Хүний эрхийн комиссоос Д.Пүрэвдаваа даргын нэлээд хэдэн зөрчлийг хянаад ингэж дүгнэсэн хэрэг шүү дээ. Би түүний ёс бус үйлдлүүдийн талаар дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд болон хотын захирагчид хүртэл гомдолоо илгээж байсан. Д.Пүрэвдавааг би дүүргийнхээ Гэр бүл хөгжлийн төвийн дарга Н.Эрдэнийг зодож дарамтлахыг харсан амьд гэрч нь байгаа юм. Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнийг заамдаж аваад сэгсэрч байхыг нь би өөрийн хоёр нүдээрээ харсан. Гэтэл Д.Пүрэвдаваа нь Н.Эрдэнийн түүнд зодуулж байгааг бичиж хадгалсан камерийн бичлэгийг хасч танаад зөвхөн коридорт, шатан дээр бухимдаж хэрэлдсэн хэсгийг нь олон нийтэд харуулаад “Би нэг ч удаа эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй” гэсэн мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл, зодуур болоод өнгөрсөн үеийн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Уурлаж бухимдсан эр хүн жирэмсэн эмэгтэйг хамаг чадлаараа түлхэхэд урагт ямар ч эсрдэл тохиолдож болно. Хүмүүс хөндлөнгөөс нь хараад зүгээр л түлхсэн юм байна гэж бодож болох л байх. Гэхдээ жирэмсэн эмэгтэй хүнийг ингэж түлхэж болохгүй шүү дээ. Н.Эрдэнэ тэр үед Д.Пүрэвдаваад түлхүүлээд арагшаа сандал дээр хүчтэй суухад тээж яваа хүүхдэд нь ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг бодох ёстой. Иймээс бид шүүхийн шинжээч нараар түүний ургийн байдлыг маш нарийн үзүүлж шалгуулахыг шаардаж байгаа. Хүний эрхийн үндсэний комиссоос Э.Ба-Үүл даргад илгээсэн шаардах бичгийн дагуу хотын удирдлага ямар нэгэн арга хэмээ авна гэж би найдаж байна” гэсэн юм.


12804365_2013825845508194_819650836_n

1801035_2013825742174871_1683574721_n

12834706_2013825852174860_405446535_n

2016.03.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

…"Ханьдаа дахин дурлачихлаа"…

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Робин Уилльямсын сүүлчийн өдрүүд хар дарсан зүүд шиг өнгөрчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.05

Эх нялхсын төрөх тасгийн хүлээлгийн өрөөг засварлах сайн үйлсийн аяныг эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.28

Засаг огцруулна гэдэг начны найраа биш шүү

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Эрүүл мэндийн яам мэдээлэл,сурталчилгааны шинэ хэлбэрийг ашиглана

...

Дэлгэрэнгүй » 2017.02.07

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.02

Рэйлбусанд дайруулж амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.02

Н.Алтанхуягийн мэдэгдэлд Ерөнхийлөгч хариу хэлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04