Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.03.16/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хөтлөн явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэлсэн.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох 210 гаруй хуулиар зөрчил, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлж, тэдгээрт оногдуулах хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулж байсныг төрөлжүүлэн нэгтгэж нэгдсэн бодлого, зохицуулалт, стандартад оруулсан.

Зөрчлийн тухай хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд зарим зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн шинжтэй давхцаж байсныг зааглан тодорхойлсон, торгох шийтгэлийн хэмжээ нь интервальтай буюу тодорхой зөрчил шалган шийдвэрлэж байгаа албан тушаалтны үзэмжээс хамаарч байсныг өөрчилж, зөрчилд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээг туйлын тодорхой зааж өгсөн, түүнчлэн зөрчил хүлээх этгээд, тэдгээрт оногдуулах шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээг тодорхой болгож өгсөн зэрэг нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаажуулах, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан бусад үнэт зүйлс хамгаалах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд томоохон ахиц авчирна гэж үзэж байна хэмээлээ.

Гэвч ил тод, шударга, түргэн шуурхай, үр нөлөөтэй, тодорхой процедурыг хуульчлан тогтоохгүйгээр Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дээр дурдсан ахиц дэвшилд хүрэх боломжгүй болохыг Байнгын хорооны дарга дурдаад манай улсын хувьд зөрчил шалган шийдвэрлэх, түүнчлэн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай болон байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон шинжтэй Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Банкны тухай, Цагдаагийн албаны тухай зэрэг хуулиар зохицуулж байна.

Түүнчлэн тодорхой салбарын хүрээнд албан тушаалтны баталсан дүрэм, журмын хүрээнд хүн, хуулийн этгээдийн эд зүйл, эзэмшил газарт үзлэг хийх, баримт бичиг, эд зүйл хураан авах, битүүмжлэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах зэрэг харилцааг зохицуулж байгааг өөрчилж, хуульчлах бодит хэрэгцээ, шаардлага байна гэж хэлсэн.

Дээрх байдал нь хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгохоос гадна хууль сахиулах ажиллагаа, түүнчлэн зөрчил шалган шийдвэр ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим алдагдахад хүргээд байгаа аж.

Хууль сахиулах үйл ажиллагаа, түүнчлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журам, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн харьяалал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, нарийвчлан зохицуулах, зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой хуульчлагдаагүй зарим харилцааг хуульчлан тогтоох хэрэгцээ, шаардлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар Хууль сахиулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа бөгөөд тус байнгын хорооны 2016 оны 08 дугаар тогтолоор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат миний биеэр ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Х.Тэмжүүжин нар орж ажиллаж байгаа юм.

Байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль сахиулах ажиллагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны одоогийн хууль, эрх зүйн орчны давуу болон сул талууд, тэдгээрийн үр нөлөөг судлан боловсронгуй болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн нэр томьёог залруулах, нэгдсэн нэг стандартад оруулах үүднээс Хууль сахиулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулж, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглээд хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээсэн юм.

Түүний дараа Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулга хийсэн. Тэрбээр Зөрчлийн хуулиар зохицуулсан хууль зүйн хариуцлагын нэгдсэн тогтолцооны талаар, зөрчлийн ойлголт ба шинж, шийтгэл, албадлагын арга хэмжээний талаар хуульд хэрхэн туссаныг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм.

Мөн Тахарын ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг Хууль сахиулах тухай хуулийн төслийг талаар мэдээлэл өгсөн. Хуулийн төсөл 12 бүлэг, 117 зүйлтэй бөгөөд хууль сахиулах нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг тогтоох, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хүний эрхэд суурилсан, нийгмийн хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн аргаар хэрэгжүүлэх журмыг тогтоох, тусгай хэрэгсэл, хүч хэрэглэх нь эцсийн арга хэмжээ байхаар хуульчилж, хэрэглэх журмыг нэгтгэн зохицуулахаар тусгасан байна.

Хууль сахиулагч гэж ямар хүнийг ойлгох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, хууль сахиулах нийтлэг үйл ажиллагаа, албадлага хэрэглэх төрөл, журам, үндэслэл, албадлага хэрэглэх эрх бүхий этгээд, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хэрэглэх эрх бүхий этгээдийн талаар төсөлд хэрхэн тусгасаныг Тахарын ерөнхий газрын дэд дарга дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Түүнчлэн гомдол шийдвэрлэх журам, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эрх хязгаарлах, шийтгэл ногдуулах, албадлагын арга хэмжээг хэрхэн ойлгох талаар ч мэдээлсэн.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцсон бөгөөд хуулийн төслийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2016.03.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Цензургүй Яриа - Д.Ганцэцэг МУСТА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хэдий болтол азанд найдаж амьдрах вэ, Монголчууд аа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147