Банкны шаардлагыг хангасан ч, урьдчилгаа төлбөргүй иргэд орон сууцтай болох боломжтой


ГАРИГ КОНСТРАКШН ХХК-ийн Т Хүслэнтэй ярилцлаа. Тэдний компани иргэдэд тун итгэмээргүй боловч ашигтай санал тавьж байна.

– 150-н айл өрхөд банкны нөхцөлийг хангасан тохиолдолд урьдчилгаа төлбөр нь хараахан бүрдээгүй байгаа иргэдэд зориулан “УС АГААР” үл хөдлөх хөрөнгийн менежмент байгууллага байр худалдан авсан иргэдийхаа өмнөөс урьдчилгаа төлбөрийн 20-30%-ийг төлөн ипотекийн зээлд хамруулж өгөх болон урьдчилгаа төлбөртэй иргэдэд ипотекийн зээлийнх нь 60 хүртэлх хувийг хөнгөлөх боломжуудийг нээж өгч байна.

-Танай “Ус Агаар” үл хөдлөх хөрөнгийн менежмент нь өнгөрсөн оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл алга. Тиймээс та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгнө үү?
– Манай “Ус Агаар” үл хөдлөх хөрөнгийн менежментийн байгууллага нь өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Бид иргэдийг орон сууцтай болгох эрхэм зорилготой. Эхний ээлжид 150 – н өрхийг орон сууцжуулахаар ажиллаж байна.

-Иргэд орон сууцанд орохын тулд 30 хувиа төлнө. Дээр нь сарын нийт орлогийн 45 хувь нь ипотекийн зээлийг төлөхөд хүрч байх ёстой гэсэн үндсэн шаардлагатай байгаа. Үүнээс өөр боломж байгаа гэсэн үг үү?
– Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 280,000 гаруй айл гэр хороололд амьдарч, 22900 иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг. Тэд боломжтойдоо ингэж амьдарч байгаа гэж үү? Би тэгж бодохгүй байна. Тэдэнд орон сууцны урьдчилгаа 30 хувь буюу хамгийн багадаа 20,000,000 орчим төгрөг хуримтлал үүсгэж чадахгүй байгаа.

Ипотекийн зээлийн хүү буурснаар хойш өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл 77105-н өрх ипотекийн зээлд хамрагдаж байртай болсон. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд орон сууцны эрэлт зогсож 5000 гаруй орон сууц зарагдаагүй он дамжиж барилгын салбар уналтанд орсон. Орон сууцны хэрэглээ ханасандаа биш шүү дээ. Бэлэн мөнгөтэй хүн л олдохгүй байгаа юм.

-Тэгээд танай компани урьдчилгаагүй байсан ч орон сууцанд оруулах юм уу?
– Товчхондоо бол тийм. Гол шаардлага нь таны орлого зээл төлж чадах хэмжээнд байх ёстой. Банкнаас ямар шалгуур тавина түүнийг хангах учиртай гэсэн үг. Энэ шаардлагыг хангавал бид таны өмнөөс урьдчилгаа 20 – 30 хувийг чинь төлж байранд оруулна гэсэн үг.
Дараагийн шаардлага нь бидний санал болгосон байрыг л авах ёстой юм.

-Эхний шаардлага бол байх ёстой ойлгомжтой шалгуур, харин 2 дахь шалгуур сонин байна. Яагаад заавал танай байгууллагын санал болгосон байрыг авах ёстой гэж? Танайх барилгын компани юм уу?
– Манайх барилгын компани биш. Зөвхөн эрэлт нийлүүлэлтийг холбож, мөн санхүүжүүлнэ. Манай санал болгосон орон сууцыг авна гэдэг нь аль нэг байршилийг тодорхой зааж өгөхгүй. Эхний ээлжинд иргэн аль хэсэгт орон сууцанд ормоор байгаагаа бидэнд мэдэгдэнэ. Харин бид тэр хэсэгт орон сууц худалдаж авах боломжтой байна уу, үгүй юу гэдгийг судлах юм. Хэрэв боломжтой орон сууц олдвол таньд санал болгож тохиролцох болно.

-Татгалзах аргагүй санал гэдэг шиг л сонсогдож байна. Гэхдээ авсан бол эргүүлж өгдөг хуультай. Төлүүлсэн урьдчилгаагаа ямар нөхцлөөр эргүүлэн төлөх вэ?
– Та төлөх шаардлагагүй. Бид таниас урьдчилгаа төлбөрөө эргүүлэн авахгүй.

-Тэгвэл 60,000,000 байрыг 80,000,000 төгрөгөөр иргэдэд борлуулж алдагдалаа нөхнө гэсэн үг үү?
– Бид урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа иргэддээ боломж олгон байртай болгох гэсэн юм. Тэрнээс ашиг хараагүй, иргэн өөрөө зах зээлээ судлаж болно. Бүх мэдээлэл нээлттэй болчихсон үе шүү дээ. Зөвхөн зах зээлийн ханшаар борлуулна. Үнэ нэмэхгүй.

-Таны ярьж байгаагаар эхний ээлжинд 150 айл өрх ийм нөхцлөөр орон сууцтай болж болох юм байна тийм үү?
– Тийм ээ. Урьдчилгаа төлбөргүй иргэдээс гадна урьдчилгаа төлбөртэй иргэд ч бидэнд хандах боломжтой. Та урьдчилгаа төлбөрөө бүрдүүлчихсэн, банкны нөхцөлийг хангасан үед манай байгууллагаар дамжуулан ипотекийн зээлдээ хамрагдан 15 жилээр зээлээ тогтоолгон эхний зургаан жилээ өөрөө төлнө. Харин үлдсэн есөн жилийг бид таны өмнөөс төлөх болно.

-Тэгвэл зургаан жилийнхээ хугацаанд иргэд ямар нэгэн илүү төлөлт хийх үү?
– Ямар ч нэмэлт төлбөр төлөхгүй ээ. Та сард банкинд төлөх ёстой мөнгөө л төлнө.

-Харин үлдсэн есөн жилийн төлбөрийг яах юм бэ?
– Үлдсэн есөн жилийн төлбөрийг бид таны өмнөөс банкны батлан даалттайгаар төлөх болно. Бас л мөнгө авахгүй гэсэн үг. Жишээлбэл: 60,000,000 төгрөгийн байр авахад 30 хувь буюу 28,000,000 төгрөгийг та өөрөө төлсөн учраас банкнаас 42,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн үг. 42,000,000 төгрөгөө 8 хувийн хүүтэй 15 жилээр гаргуулвал сард 401,735 төгрөгийг сард эргүүлэн төлнө гэсэн үг. Тэгэхээр 6 жилийн хугацаанд 28,924,920 төгрөгийг та өөрөө төлнө. Харин нийт 72,312,300 төгрөг төлөх ёстой шүү дээ. Тэгэхээр үлдсэн 9 жилийн хугацааны төлбөр буюу 43,387,380 төгрөгийг бид төлөх юм.
-Өршөөгөөрэй, танд нэг л итгэж өгөхгүй юм?

– Тэр ч тийм шүү гэнэт нэг байгууллага таны өмнөөс урьдчилгаа төлбөрийг чинь төлөөд өгье буцаан авахгүйгээр гэхлээр хэн үнэмших билээ. Тийм учраас та манайд хандаад үз бид таны итгэлийг алдахгүй.

-Танай байгууллага хэзээнээс иргэдийг бүртгэж эхлэх вэ?

– Манай бүртгэл нь 2016 оны 3–р сарын 17 нд эхлэнэ.

Та бидэнтэй дараахи утсаар холбоо барина уу.
Оффис: 77100402
Мэдээллийн ажилтан: 88040239, 88040240, 88040241
Вэб сайт: www.Usagaar.mn

2016.03.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх шийдвэр гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Төрийн түрээс хэд вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Сурагчаа халуун будаагаар түлсэн багшийг ажлаас нь халжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

М.Халиунбат: Улаанбаатар хотыг хүнд биш машинд зориулсан хот болгож байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Н.Батсуурь арсланд зургаан өрөө байрны түлхүүр гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Сүх заазуур эргүүлдэг Барилгачин Хятад даварч байна Бичлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

“Хүүг чинь алсан алуурчин эмнэлэгт хөзөр тоглоод, инээгээд сууж байна”

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29