Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.03.14/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Үндсэн хууль нь нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын тулгуур үндэс, хүний эрх, эрх чөлөө, төрийн болон орон нутгийн эрх барих  байгууллагуудын тогтолцооны үндсэн эхийг баталгаажуулсан улс төр, эрхзүйн тулгуур баримт бичиг болохын хувьд урт хугацаанд, тогтвортой үйлчлэх учиртай. Гэсэн хэдий ч энэхүү үзэл санаа нь улс орны хөгжил, цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн тушаа болох учиргүй хэмээн хуулийн төслийн танилцуулгад онцолжээ. Энэ үндэслэлээр 1992 онд батлан мөрдөж эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд Улсын Их Хурал нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, маргаан өнөө хэр үргэлжилж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэрээр дурдав. Энэ асуудлыг өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын зүй зохист хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах боломжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөл нь нийт 2 зүйлтэй бөгөөд дагалдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Үүний дүнд төрийн хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэх болно хэмээн хууль санаачлагч үзжээ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

 

2016.03.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

Зурхай:Таныг баян болгох хэтэвчний өнгийг мэдэх үү?

...

Дэлгэрэнгүй » 2016.08.10

Н.Батцэрэг сайдад 10 настай охин захидал илгээлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Цензургүй Яриа - Н.Түвшинбаяр Олимпын аварга

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ахуйн хэрэглээний хий үнэрлээд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Д.Очирбат: Элэгний С вирусын халдвар бүхий 5000 хүнийг эмчлэхээр “Gilead Sciences” компанитай гэрээ байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.22

Д.Амарсайхан:Бид оюутан байхаасаа л “Охин үр” дууг хамтарч дуулдаг байсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.12

Ипотекийн зээл буюу тоглоомоо нураахгүй тоглох нь

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Шонхор шувууг хамгаалах талаар хэлэлцлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.09