ОХУ-ын , техникийн улсын захиалгын биелэлт 97 хувьтай байна

 2016 оны 3 дугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Үндэсний батлан хамгаалах удирдлагын төвд батлан хамгаалах салбартай холбоотой ажилладаг Засгийн газрын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрөл мэргэжлийн цэргийн дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийлээ. Энэ хуралдааны зорилго нь өнгөрсөн 2015 оны Улсын зэвсэг, техникийн захиалгын биелэлтийг дүгнэх, цэргийн тойргуудад нийлүүлж буй зэвсэг, техникийн чанар байдал, ашиглалт, засвар үйлчилгээний байдлыг газар дээр нь тодруулах явдал байв.
Хуралдааны үеэр танхим дахь 10 том дэлгэцээр Хабаровск, Улан-үдэ, Севастополь, Оренбург, Калининград, Курган, Казань зэрэг хотуудад буй цэргийн тойрог, нэгдэл, нэгтгэлийн командлагч нар видео холбоогоор дамжуулан ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч В.В.Путинд шууд илтгэл хийж байгаа нь онцлог харагдаж байв. Ерөнхийлөгч В.Путин, тус улсын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор улсын зэвсэглэл, техникийн захиалгыг төлөвлөгөөний дагуу амжилттай биелүүлж байгааг дурьдаад цаашид зэвсэг, техникийн чанар, ашиглалт, засвар үйлчилгээний тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэдгийг анхааруулж байв. Мөн гадаадаас худалдаж авдаг зарим зэвсэг, техникийн хэсэг, эд ангийн хамаарлаас богино хугацаанд гарах, эдгээрийг аль болох дотооддоо үйлдвэрлэдэг болоход бүх талаар анхаар ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байв. Хурлын талаар өөрт олдсон мэдээлэлд үндэслээд дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:
– 2015 онд Улсын захиалгын дагуу ОХУ-ын Зэвсэгт хүчин 4000 гаруй нэгж төрөл бүрийн зэвсэг, техник хүлээж авсан нь төлөвлөгөөгөө 97 хувь биелүүлсэн үзүүлэлт юм байна.
– Үүнээс зөвхөн Агаар-сансарын цэргийн хүчин гэхэд 230 нэгж шинэ/эсвэл сайжруулсан төрөл бүрийн нисэх онгоцнууд хүлээж авчээ.
– Оросын Хабаровск мужийн Комсомольска-на-Амуре хотын “Дземги” нисэхийн анги нь хамгийн сүүлийн үеийн олон зориулалтын 12 нэгж Су-35С онгоц хүлээж авсаны 4 нэгж онгоц нь одоогийн байдлаар Сири дэхь байлдааны ажиллагаанд оролцож байгаа гэнэ.
– Оренбург хот дахь цэргийн сургалтын төв “Бук-М2” шинэ загварын зенит-пуужингийн комплекс хүлээн авч сургалт, байлдааны жижүүрлэлтэд ашиглаж байна.
– Хар тэнгисийн флотын 41 дүгээр пуужинт хөлгийн бригадын захирагч жижиг оврын пуужинт “Серпухов”, “Зеленый Дол” гэдэг хоёр нэгж хөлөг онгоц хүлээж авсан тухайгаа илтгэв. Энэ хоёр хөлгийн үндсэн зэвсэглэл нь “Калибр-МК” загварын пуужингийн цогцолбор ба энэ пуужин нь газрын болон усан дээрх бүх төрлийн целийг устгах боломжтой гэдгийг туршилтаар нотолжээ.
– Арктикийн чиглэлд хүйтэн нөхцөлд цэргийн зориулалттай барилга байгууламж, дэд бүтэц барих ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн явагдаж байгаа.
– 2016 онд Зэвсэглэл техникийн капиталь болон урсгал засварт 137,9 тэрбум рублийг зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

 Р .Энхболд


2016.03.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

ICE TOP - Үргээлэг 2 МУСК

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Оны эхний улиралд манайх 2,9 тонн алт гадаадад гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Реппер залууд зөвлөгөө өгөв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

Залуудаа хамгийн өндөр үнээр зарагдсан 10 хөлбөмбөгч

...

Дэлгэрэнгүй » 2015.07.19

“Анжелс” төв, “Шонхоодой” ардын цирктэй хамтран тоглолт зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Б.Тулга: “Эрдэнэт” үйлдвэр барьцаанд тавигдсан хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар холбоотой

...

Дэлгэрэнгүй » 2018.03.13

ХНХЯ болон түүний харъяа байгууллагуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02