"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2016 оны 10 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ. Түүгээр тэрээр Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Зарлигаар, Зэвсэгт хүчний тухай  хуулийн  зарим заалт, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-ийг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар бүхий анги, байгууллагуудыг төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т чиглэл болгосон байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийг баталжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, 

·Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох үндэсний хөтөлбөрүүдэд тулгуурлах;

·гадаад сурталчилгааны агуулгыг үндэсний түүх, соёл, урлагийг дээдлэн хүндэтгэсэн, улсын хөгжил дэвшил, хоёр болон олон талт харилцааны онцлогтой уялдуулан тодорхойлсон байх;

·хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэд, олон нийт, хувийн хэвшил, бизнесийн  болон мэргэжлийн холбоодын оролцоог түлхүү дэмжих зарчмыг баримтлах ажээ.

Энэ хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, гадаад сурталчилгааны нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгох, гадаад сурталчилгаагаар дамжуулан гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.

Монгол Улсыг гадаадад сурталчлахдаа,

·Монгол Улсын түүх, соёл, урлагийн өв сан, спортын амжилтыг дэлхийн ард түмэнд таниулах, хуваалцах, хөгжүүлэх; 

·эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

·аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих;

·олон улсын спорт, уралдаан тэмцээнд амжилт гаргаж эх орныхоо нэр хүндийг өргөх зорилтуудыг хэрэгжүүлэхээр тогтоолд тусгагджээ.

Гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлээр,

·түүх, соёл, урлаг;

·аялал жуулчлал;

·үндэсний брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ;

·спорт, олон улсын арга хэмжээ байхаар тогтоосон байна.

Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх юм байна.

             Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

2016.03.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

Зээлээ төлөөгүй 179 оюутны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Имарт” бөднийн өндгийг “бойжтол” нь дарж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.27

Гоо заслын эмч А.Нямдарь: Шууд үр дүнгээ өгдөг гоо заслын шилдэг үйлчилгээг санал болгож байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ардын нам авилгачдыг "уйлуулна"

...

Дэлгэрэнгүй » 2015.09.15

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Б.Батзориг ба түүний нөхдийн компанийг хөгжүүлэх сан буюу чононд хадгалуулсан хонь

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

МУХБ шинэчилсэн хуулиараа жилд дундажаар 3-4 байгууллагад шалгуулдаг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23