”Оюутан цэрэг”-т энэ сарын 25-ныг хүртэл бүртгэнэ

"Оюутан цэрэг-2016" хөтөлбөрийн өчигдөр нийслэл болон Дорнод, Ховд, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг боллоо. БХЯ, ЗХЖШ-аас “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжүүлж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Харин энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд гол онцлог нь орон нутагт хэрэгжүүлэхээр болсон юм.

 

Их, дээд сургуультай орон нутгийн удирдлагууд "Оюутан цэрэг" хөтөлбөрийг нь орон нутагт нь хэрэгжүүлэх тухай хүсэлтийг хэд, хэдэн ирүүлсэн байдаг юм аж.  Ингэхдээ нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.


Дашрамд сонирхуулахад, их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэнэ. Бүртгэл энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

 

Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байв.

 

Нийслэлд болсон нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Батаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон Монголын оюутны холбоо, БХИС, МУИС-ийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын газрын дарга нар, хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн оюутан залуус оролцлоо. 

 

 

Б.Хүлэг

2016.03.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

Б.Эрдэнэхүү: Дуу бол сэтгэлийн тайтгарал

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй шалны халаалт, цахилгаан халаагуурыг т

...

Дэлгэрэнгүй » 2017.11.02

Төрийн банк Юнионпэй “Платиниум” картын нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.18

Утааны эсрэг алхам 1- бодит үр дүн

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Шинэ жилээр нийтийн тээвэр дараах хуваариар үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.25

ОХУ-д төлөх өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Аварга цолны хүндэтгэлийн барилдаан сайхан боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.30