Д.Оюунтуяа: Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнэ бид хоёрыг зодсон нь түүний хоёр дахь удаагийн үйлдэл юм





        Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодсон тухай шуугиан хүмүүсийн анхаарлыг татаж байна. Д.Пүрэвдаваа нь дүүргийнхээ Гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ гэдэг жирэмсэн эмэгтэйг ажлаас халж, энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өрөөндөө дуудаж уулзахдаа хэвлий рүү нь цохиж, хана мөргүүлжээ. Н.Эрдэнэ энэ талаар тус дүүргийн цагдаад мэдэгдсэн боловч түүний гомдолын мөрөөр ямар нэгэн арга хэмжээ авч, шалгаагүй байна. Д.Пүрэвдаваад зодуулснаас болоод Н.Эрдэнийн бие нь муудаж эмнэлэгт хэвтээд төдийлөн сайжраагүй байгаа аж. Харин Д.Пүрэвдаа нь “Би нэг ч эмэгтэй хүнд гар хүрээгүй. Энэ бол улс төрийн захиалгат гүтгэлэг” хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл Н.Эрдэнийг Д.Пүрэвдаваа дарга зодсон гэдгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа гэрчилж байна. Д.Оюунтуяа ч бас Д.Пүрвдаваад савардуулж, түлхүүлэн, ажлаас халагдахдаа тулж хүртэл янз бүрээр дарамтлуулжээ.

 

Түүнтэй уулзахад “Д.Пүрэвдаваа дарга ажлын байран дээрээ хүмүүст янз бүрийн дарамт учруулж байсан. Үүнийг нь олон хүн мэднэ. Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнэ бид хоёрыг зодсон нь түүний хоёр дахь удаагийн үйлдэл юм. Би холбогдох газруудад нь хандаж байсан. Тухайлбал, Хүний эрхийн үндсэний комисст хандаж Д.Пүрэвдаваагийн талаар годол гаргасны дагуу хянаж үзээд хотын захирагч Э.Бат-Үүлд тус комиссоос саяхан албан шаардлага хүргүүлээд байгаа. Үүний дагуу хотын удирдлагаас энэ хүнд тодорхой хариуцлага тооцох байх гэж найдаж байна. Тус шаардлагад эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвецийн 7, 11 дүгээр зүйлийн хоёр заалт зөрчигдсөнийг тогтоосон. Эдгээр зүйлд нь юу гэж заасан байдаг вэ гэвэл эмэгтэйчүүд төрд алба хаах, төрийн захиргааны бүх түвшинд үүрэг гүйцэтгэх эрхтэй гэснээс гадна мөн хөдөлмөр эрхлэлтийн салбарт эмэгтэйчүүдийг алагчлахыг хориглосон байдаг юм. Түүнчлэн Монголд одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн юм. Хүний эрхийн комиссоос Д.Пүрэвдаваа даргын нэлээд хэдэн зөрчлийг хянаад ингэж дүгнэсэн хэрэг шүү дээ. Би түүний ёс бус үйлдлүүдийн талаар дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд болон хотын захирагчид хүртэл гомдолоо илгээж байсан. Д.Пүрэвдавааг би дүүргийнхээ Гэр бүл хөгжлийн төвийн дарга Н.Эрдэнийг зодож дарамтлахыг харсан амьд гэрч нь байгаа юм. Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнийг заамдаж аваад сэгсэрч байхыг нь би өөрийн хоёр нүдээрээ харсан. Гэтэл Д.Пүрэвдаваа нь Н.Эрдэнийн түүнд зодуулж байгааг бичиж хадгалсан камерийн бичлэгийг хасч танаад зөвхөн коридорт, шатан дээр бухимдаж хэрэлдсэн хэсгийг нь олон нийтэд харуулаад “Би нэг ч удаа эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй” гэсэн мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл, зодуур болоод өнгөрсөн үеийн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Уурлаж бухимдсан эр хүн жирэмсэн эмэгтэйг хамаг чадлаараа түлхэхэд урагт ямар ч эсрдэл тохиолдож болно. Хүмүүс хөндлөнгөөс нь хараад зүгээр л түлхсэн юм байна гэж бодож болох л байх. Гэхдээ жирэмсэн эмэгтэй хүнийг ингэж түлхэж болохгүй шүү дээ. Н.Эрдэнэ тэр үед Д.Пүрэвдаваад түлхүүлээд арагшаа сандал дээр хүчтэй суухад тээж яваа хүүхдэд нь ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг бодох ёстой. Иймээс бид шүүхийн шинжээч нараар түүний ургийн байдлыг маш нарийн үзүүлж шалгуулахыг шаардаж байгаа. Хүний эрхийн үндсэний комиссоос Э.Ба-Үүл даргад илгээсэн шаардах бичгийн дагуу хотын удирдлага ямар нэгэн арга хэмээ авна гэж би найдаж байна” гэсэн юм.

 

 

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн


2016.03.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд энэ сард тодорно

...

Дэлгэрэнгүй » 2017.12.06

“Мазаалай” говийн баавгай дурсгалын мөнгөн зоос гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.08.03

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Цагдаагийнхан хамгаалалтын албадтай хамтарсан шалгалт хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Ерөнхийлөгч авлигын тухай илтгэлээ англиар хөрвүүлснээ жиргэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

Нийслэлийн прокурорын байгууллагын 85 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.31

Хакүхо тэргүүлсэн сүүлийн өдрийн бичлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.23

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10