“Мартын-8”-нд эмэгтэйчүүдийг хэрхэн баярлуулах вэ

8ebeeee176be24ebbig

 

Бүсгүйчүүдийн баяр Мартын 8 хаяанд ирээд байна. Залуу та элбэрэлт ээж, буурал эмээ, хайртай эхнэр, хайртай бүсгүйдээ юу бэлэглэх гэж байна вэ? хамтдаа зөвөлах үү.

Олонхи эрчүүд дотны бүсгүйчүүддээ юу бэлэглэхээ мэдэхгүй тээнэгэлзсээр байгаад “мартын 8” хүргэчихдэг. Тэгээд хамгийн ойр дэлгүүр рүү ороод, нүдэндээ харагдсан эхний юмыг аваад, түүн дээрээ ганц нэг цэцэг нэмээд бахархалтайгаар барих. Харин тааламжгүй бэлэг өгснөө огт анзаарахгүй: соёлтой бүсгүй бэлэг таалагдахгүй байгаа тухай хэлэхгүй шүү дээ!

Хайртдаа юу бэлэглэх вэ?

Энэ жил залуу та арай өөр юм сэтгэвэл яасан юм? Хайртай бүсгүйгээ яаж баярлуулах вэ?

Ноднин ямар бэлэг өгснөө сана даа? Уржнан? Үнэн уйтгартай санагдахгүй байна уу?

Энэ удаад хайрт бүсгүйдээ баяр бэлэглэвэл яаж байна?

Хамт амьдардаг бол өглөө сэрэхэд нь цай унд бэлдчихсэн, цэцэгтэй хамт барьвал ямар ч эмэгтэй баярлана. Мэдээж гоёмсог боодолтой бэлэг байх хэрэгтэй. Бэлгэнд юу сонговол дээр вэ?

Ямар ч бүсгүй үнэртэй ус, гоё дотуур хувцсанд дуртай, гэхдээ хэрэв та хайртынхаа дуртай ус, биений хэмжээг нь сайн мэдэхгүй бол ийм зүйл авахгүй байсан нь дээр. Гэр ахуйн хэрэгсэл – хайруулын таваг, индүү – бэлэглэж хэрхэвч болохгүй, ийм, гэрийн ажилтай холбоотой бэлгэнд эмэгтэйчүүд тун дургүй, зарим нь бүр доромжилж байна гэж гомддог. Аргагүй шүү дээ, ганц баярын өдрөөрөө гэрийн ажлын тухай бодолгүй, өөрийгөө үзэсгэлэнт тансаг гүнж хэмээн мэдрэхийг хүсэлгүй яах вэ? Харин гэрийн ажлыг хөнгөвчлөх зориулалт бүхий техник (гал тогооны комбайн, шүүс шахагч, миксер г.м.) бэлэглэхэд болно, гэхдээ үүнийгээ өгөхдөө “Чинийхээ хөдөлмөрийг хөнгөвчлөх гэсэн юм, чи минь бага ядраасай гэж үүнийг авлаа” гэх маягийн үг хэлнэ биз.

Бас өхөөрдөм хөөрхөн зөөлөн тоглоом, ганган түрийвч, буйдангийн ганган дэр сайхан бэлгэнд тооцогддог. Эмэгтэй хүнд юу таалагдахыг таах хэцүү байвал гэр орноо тойруулаад нэг хар /хэрэв хамт амьдардаг бол/, эсвэл бүсгүйнхээ гэрийг: ямар нэгэн зүйл дутагдаж байгаа харагдвал түүнийг нь бэлэглэж болох. Жишээ нь, гэрийн тань утасны аппарат моралийн элэгдэлд орчихсон эд байвал – шинэ радиотелефон, компьютер байнга хэрэглэдэг бүсгүйд бол утасгүй хулгана бэлэглэвэл дургүйцэхгүй байх. Унтлагын өрөөнийх нь шөнийн гэрэл элэнц хулинцийн үеийн эд харагдвал өрөөнийх нь эд хогшилд зохицсон шинэ гэрэл бэлэглэж ч болох.

Найз хүүхнээ ресторанд уръя гэж бодож байгаа бол урьдчилж ширээгээ захиалаарай. Энэ өдөр ганц таны толгойд  ийм санаа орохгүй тул нэг ресторанаас нөгөө рүү сул ширээний эрэлд явах болбол – юун баяр баясгалан? Ширээгээ амжилттай захиалчихаад баяр дээр баяр нэмэе гэвэл болзооноосоо 30 минутын өмнө ресторандаа очоод үйлчлэгчид нь цэцгийн баглаа, бэлэг хоёроо орхиод тогтсон цагт ширээн дээр тавигдсан байхаар зохицуулж болно. Дараа нь бүсгүйтэйгээ ороод ирэхэд бэлэг нь ширээн дээр хүлээж байвал бүсгүй тань гайхан баярлаж, таныг улам их үнэлэн хайрладаг болох нь дамжиггүй.

Дурлалт хосууд нэг нэгээсээ бэлгэнд юу авмаар байгааг нь асуухад болохгүй юм үгүй. Хайртай бүсгүйдээ юу авч өгөхөө огт мэдэхгүй байгаа бол өөрөөс нь асуусан нь дээр. Дашрамд хэлэхэд, хэрэв хайрт тань танд үнэхээрийн хайртай бол учиргүй үнэтэй бэлэг нэхэхгүй, хайртай хүнээ эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй. Танаас хүсэх бэлгээр нь түүнийхээ тухай нэгэн дүгнэлт хийж болно гэсэн үг.

Одоо таны эргэн тойронд байдаг бусад дотнын эмэгтэйчүүдэд өгөх бэлэгний тухай ярилцъя.

Эмээдээ юу бэлэглэх вэ?

Эмээ нар олон янз байдаг: нэг нь өдөржин гал тогоондоо хоол унд хийж өнжин ач нараа тойлон суудаг бол нөгөө нь ажлаасаа оройтож ирдэг, амралтын өдрөөрөө гоо сайхны салонд өнждөг, эсвэл компьютерийн ард сууж өнгөрөөдөг байх жишээтэй. Амьдралд идэвхитэй оролцдог эмээ ч байна, өвчнөө эмчлэхээс өөр зүйл сонирхдоггүй эмээ ч байна.

Гэрийн эзэгтэй эмээд гал тогооны өрөөг нь чимэхүйц хөөрхөн гал зуухны хэрэгсэл бэлэглэхэд болно. Эсвэл хөлд нь эвтэйхэн байхаар дулаан бөгөөд гоёмсог гэрийн шаахай, харин эрүүл мэнддээ санаа тавьдаг эмээдээ эрүүл мэндийг нь дэмжихүйц зүйл бэлэглэвэл баярлах байх.

Хамгийн дотно хүн – хайртай ээждээ юу бэлэглэх вэ?

Ээжийгээ юу хүсч мөрөөддөг бол хэмээн бодоод үз. Үр хүүхдийнхээ төлөө зүтгэсээр өөрийнхөө хүсэл мөрөөдлөө цааш тавьсаар байгаа юм биш биз? Мэддэг бол тэр мөрөөдлийг нь ойртуулахаар юу хийж чадах вэ, та? Ямар ч байсан энэ өдөр ээж тань өөрийгөө таны хамгийн хайртай, хүндтэй хүн нь гэдгээ мэдрэхээр түүнийг баярлуулбал ямар вэ? Бэлэгний хувьд эмээдээ өгдөг шиг гал тогооны хэрэгсэл байж яав ч болохгүй. Ээж тань өөрийгөө залуу сайхан хэвээр байгаагаа мэдрэн баярлах ёстой. Тиймээс, ээждээ цэцэг, косметик, тансаг хээнцэр эд зүйлс бэлэглэхэд тохирно.

Дарга эмэгтэйдээ юу бэлэглэх вэ?

Болохгүй зүйлс: косметик, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг нэмдэг эд зүйлс – торгон ороолт, цүнх, шүхэр г.м. бэлэг энд огт тохирохгүй. Хамт олноороо нийлээд урлагын бүтээлийн зүйл авч өгвөл маш сайхан бөгөөд хамгийн тохиромжтой бэлэг болно. Даргын тань өрөөг чимэж, түүний зиндааг тодорхойлж байхаар үнэтэй бэлэг байвал бүр сайн.

Бүсгүйчүүд нэг нэгэндээ бэлэглэх бэлгийн тухайд гэвэл тэрэн шиг амархан юм байхгүй.

Хамгийн түрүүнд харц тань тусч өөрт тань таалагдаж байгаа зүйлийг л авахад алдахгүй. Найзуудад тань бөөн баяр л болно – эргэлзэх хэрэггүй!!!

2016.03.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг эцэг, эхчүүдэд уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Ипотекийн зээл буюу тоглоомоо нураахгүй тоглох нь

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Оффшор бүсэд Монголын улс төрчийн нэр байгааг мэдээлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.23

Сүхбаатар аймгийн ИТХ анхны хамтарсан хурлаа зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.02

Орон сууцны үнийн хөөсрөлт, хөөрөгдөлтийг зогсооё

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

76 тойрогт хүч үзэх нэр дэвшигчид тодорч эхлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.12

Хямрал 2023 он хүртэл үргэлжилнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

Бөөсөнд хутга буюу ШЕЗ VS өмгөөлөгч

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19