“Ураг ядрахаараа төрлөө” гэдэг болов уу



      Ганц хоёрхон хүний эрх ашгийнтөлөөх явуургүй тэмцлээс болж, улстөрийн хүчнүүдийн эв түнжин хагарч, улмаарнийгэмд үзүүлсэн сөрөг нөлөө багдаагүй. Өнөөдөр баруун зүүн, жижиг томгүй эвнэгдлийг эрхэмлэхгүй бол үндэстний хэмжээний хямралд ирэхдээ тулчихажээ.Өдгөөгийн Төр, нийгэм, эдийн засгийн хямралын үе шатууд бол зөвхөн улстөрийнхүчнүүдийн эв нэгдэлгүй байдлаас үүдсэн гэхэд болно. Харин ийм цаг үед нэгэнүйл явдал болсон нь улстөрийн хүчнүүдэд томоохон сануулга болсон гэдэгт найдажбайна. Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн “Эх орончдын өдөр”-ийг хамтрантэмдэглэх саналыг МАХН-аас МАН-д хүргүүлсэн нь эв нэгдэл гэгч зүйл хэрэгтэйболсныг бусад улстөрийн хүчнүүдэд анхааруулсан хэрэг боллоо. Улстөрийн ууганхүчний хувьд нэгэнтээ хаалгыг нь савж одсон ганц хоёр хүний алдааг эс тооцонэнэ саналыг хүлээж авсан нь үндэсний эв эеийг эрхэмлэх ёстойг ухамсарлажээ гэжойлгохоор.

    Нэгэндээвэр дор, туурга дунд хамт амьдарч байгаа цагт хамгийн чухал зүйл бол эвэеийг хичээх. Үе үеийн эх орончдынхалуун цус, хөлс хүчээ өгсөн цаг хугацааны урсгал дээр энэхүү түүхэн өдрийгтэмдэглэн өнгөрүүлсэн нь нэгийг бодоход хүргэсэн байж таарна. Монголд улстөрийнууган хүчин үүссэн 95 жилийн ойн өдрийн энэ арга хэмжээг угшил нэгт намуудхамтран тэмдэглэсэн нь “сайн цагийн дохио хэмээн иргэд ам сайтай байна. Гэтэл аливаа зүйлд гэрэл сүүдрийн тусгал гэж бий. Энэ чутгаараа нэгэн цагт МАН-аас хувийн эрх ашгаа хөөж одсон цөөн хүмүүс ийнхүү МАН-д саналхүргүүлсэн нь тэднээс нөмөр нөөлөг хүссэн тухай ч заримэх сурвалж хэлж буй. Улстөрийн нөхцөлбайдал нь тэднийг ирээдүйдээ санаа зовоход хүргэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.

    Учир нь МАХН-ынхан саналхүргүүлэхдээ “зөвхөн эх орончдын өдрийг хамтран тэмдэглээд зогсохгүй, цаашид чхамтран ажиллах” тухай санал хүргүүлжээ. Тиймээс нэгэн цагт МАХН-ынхан МАН-аасөрх тусгаарлан явж, үзэл бодлынхоо эсрэг үйл ажиллагаа дөрвөн жилийн турш явуулсныэцэст ийн санал хүргүүлж байгаа нь тус намын зарим гишүүд дэмжигчдэдтаалагдаагүй бололтой. Тэр ч бүү хэл “зүдрэхийн цагтаа МАН-аас нөмөр нөөлөгэрж, маргаашийн сонгуулиа бодож байна” гэх бухимдал ч бий. Энэ нь нэг талаарааүнэн байхыг үгүйсгэхгүй. МАХН үнэхээр өөрсдийнхөө байгаа байдлыг ухамсарлааднийт олны эрх ашиг, эх орныхоо төлөө эв нэгдлийг хүссэн бол болж байна. Олны ярьжбайгаа шиг “зүдрэхдээ тулж, маргаашийн сонгуулиа бодсон” бол хэрэггүй. Энэ хоёрхүчин цаашид улс эх орныхоо төлөө нэгдээд явахад болохгүй зүйл үгүй. Үзэлбаримтлалын хувьд угшил нэгтэй, цаашид нэгдээд явахад ямар нэгэн үзэл бодлынзөрүү гарахгүй. Зөвхөн нэг хоёр хүний үзэл бодлоос болж эгэл жирийн дэмжигчидхоёр хагарсан гэдгийг та бүхэн мэднэ. Тэгэхээр ганц хоёр хүний эрх ашиг буснийтийн эрх ашгийг бодолцох цаг нь иржээ гэж ойлгох хэрэгтэй.

     Магадгүй эв нэгдэл нэрийн дор сонгуульдхамтарчихаад дараа нь “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр” болж,баруун зүүнээ умартан улстөрийн үйл ажиллагаа явуулахын бол гишүүд дэмжигчдийнхнь итгэл улам л хөсөрдөж таарна. Шуудхан хэлэхэд нийгэм, эдийн засгийнөнөөдрийн байдал улам хүндэрхэд хүрнэ.

      Гэхдээ “МАХН нөмөр нөөлөгбараадаж” гэснээс үүдэн улстөрийн шалтаг шалтгаанууд ч бодогдож байна. Үнэнийгхэлэхэд өнөөдрийн улстөрийн нөхцөл байдал МАХН-д туйлын хүнд байгаа. Зарим эхсурвалжийн хэлж байгаагаар ирээдүй бүрхэг төдийгүй ирээдүйд гуравдагч гэжбайхгүй хэмээн дурдсан байна лээ. Тэгэхээр шалтаг шалтгааныг тодотгох гээдүзье. Нэгдүгээрт, “Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа улстөрийн хоёр хүчинмаань үзэл баримтлал өөр, угшил тэс ондоо намууд. Зөвхөн эрх ашгийн төлөөхнэгдэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс алс хэтийн замд үзэл бодлын зөрүүзаавал гардгийг өнгөрөгч хугацааны улстөрийнх нь үйл ажиллагаа харуулсан. Өдгөөгийнпарламентад байх арав орчим суудалтай “шударга ёсчууд” бараг арван өөр бодолтээж явна. Энэ үзэл бодлыг нэгтгэхэд гагцхүү эв нэгдэл хэрэгтэйг ухаарсан байх.Магадгүй, МАХН үүнийгээ ухамсарлаж, ирээдүйн улстөрөө бодолцсон байж болно. Мөнсанал хүлээж авсан МАН ч нийгмийн байдлыг ухамсарласан байх. Хоёрдугаарт, энээрх ашгийн төлөөх нэгдлээс нүүр буруулсан нь цөөнгүй. Ойрын эх сурвалжийн хэлжбайгаагаар Г.Уянга, Л.Цог нарын гишүүд эвслийг задлах бодлоо илэрхийлээдэхэлсэн гэдэг. Ямартай ч энэ хоёр эрхэм “Шударга ёс” эвслээс гаргасан бодлогынэсрэг зогсож байгааг сүүлийн үеийнх нь улстөрийн үйл ажиллагаанаас харахадхангалттай. Энэ нь эвслийн ирээдүй байхгүй гэдгийг бодит үйлдлээрээ нотолсонхэрэг. Үүнээс өмнө тус эвслийн гишүүн Д.Батцогт угшлаа дагаж, АН-ын бүлэгтэлсэн орсон. Энэ бүгдийн цаад учир нь өнөөх л үзэл баримтлалын асуудалхөндөгдөж таарна. Д.Батцогтын хувьд “Шударга ёс” эвслийн ирээдүйд итгэхгүйбайна. Нөгөө талаар үзэл бодлоо дагасан улстөр хийхийг эрхэмлэсэн байж болно.

      Гуравдугаарт, үзэл баримтлалтэс өөр АН-тай хамтран засагласан он жилүүд нь тэдний үйл ажиллагаагсаармагжуулж, гишүүд дэмжигчдийнх нь итгэл алдарсан. Өөрөөр хэлбэл, МАХН 2012оны сонгуулиар гишүүд дэмжигчид, нийт сонгогч олонд амлаж байсан үзэлбаримтлалаасаа ухарсан. Хэт их хувийн эрх ашгийг хөөсөн учраас хэнтэй чхамаагүй өвөр түрийндээ орсон. Зөвхөн засгийн хатавчинд амь зуух бодлого барьжөнөөдөртэй золголоо. Уг нь бол тэдэнд зарим нэг бодлогоо хэрэгжүүлэх боломжбайсан. Учир нь тэд засагт хамтран ажилласан ч энэ талд нэг ч алхам хийсэнгүй. Тиймдээ ч 2015 оны сүүлээр МАХН-ын голтөлөв ахмад гишүүд хоёр намыг нэгдэн улстөрийнхөө үйл ажиллагааг явуулахсанаачилга гарган МАН-ын удирдлагуудад хүргүүлсэн. Бүр тодотговол МАХН-д итгэлүнэмшлээ өгсөн жирийн гишүүд дэмжигчдийн шахалт нь ийн өнөөдрийн замыг сонгоходхүргэсэн болов уу. Нөгөө талаар МАН-д ийм үзэл бодолтой гишүүд олон биш ч байжтаарна. Тэгэхээр энэ нь ерөөсөө цаг үе өөрөө шаарджээ гэж болохоор. Дөрөвдүгээрт,МАХН-ын үзэл баримтлалын зөрүүтэй засагт хамтарч ажилласан дөрвөн жилд гялайхзүйл байсангүй. Үнэндээ эерэг талд нь дурсах зүйл тун цөөн гэдгийг “найманнастай балчираас наян настай буурал” ч хэлээд өгнө дөө. 2012 онтой золгоход 17хувийн өсөлттэй байсан эдийн засаг уруудсаар өнөөдөр хоёр хувьд буюу барагарван дахин унасан үзүүлэлт бий. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтөрөл тус бүртээ 50 хувьд хүртэл өсч, инфляц хоёр оронтой тоонд тулсан.Ам.долларын ханш 2000 төгрөгийн босгоор давж цаашаа ч асар хурдтай явж байна. Гаднынхөрөнгө оруулалт 60 хүртэл хувиар буурч, валютын урсгал татарсан. Гадаад өрийнхэмжээ байх ёстой хэм хэмжээг даваад алга болсон гээд өөдтэй зүйл дурдахаргагүй. Энд би зөвхөн тоймтойг нь дурдлаа. Түүнээс биш өнгөрөгч дөрвөн жилийналдаа оноог дүгнэх гэвэл алдаа нь дийлэнх маш урт жагсаалт хөврөх болно. Яаж чбодсон энэ өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноог МАХН үүрэлцэх учиртай. Чухамалдаа онооны тэн тэнцүүлсэн ачааг даах эсэхийг тэдний ирээдүйн улстөрийн үйлажиллагаа харуулах байлгүй.

      Хамгийн наад захын улстөрийннөхцөл байдлыг ав үзье. МАХН-ын дарга Н.Энхбаярын улстөрийн албан тушаал хашихэрх нь хуулиараа хаалттай хэвээр байгааг АТГ-аас мэдэгдсэн. Энэ байдал нь чулстөрийн нөлөө бүхий хүчинд нэгдэхийг сануулсан хэрэг байж таарна. Нөгөөталаар “Шударга ёс” эвслийн дотоодын зөрчил төдийгүй МАХН-ын гишүүдийн зөрчил чэнэ л үзэл баримтлал улстөрийн алдаатай алхамаас эхтэй. Тиймээс өнөөдөр энээвсэл задрахдаа тулж байна. Одоо энэ эвслийг бүрдүүлдэг МАХН, МҮАН угшил угшлаадагахаас өөр аргагүй. Өнөөдрийн нөхцөл байдал ийм байхад МАХН зөв сонголт хийж,МАН энэ саналыг нь хүлээж авах ёстой гэж олон иргэд үзэж буй. Тэдний маргаашийнсонгууль бол тийм чухал биш болсон. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал нийтулстөрийн хүчнүүдээс эв нэгдлийг шаардаж байгаа. Хэн нь засгаа барьж, хэн ньсөрөг хүчин байх, хэн нь гуравдагч байх нь огт сонин биш. Гагцхүү цаг үеийншаардлага тэднийг өөрийн эрхгүй эв нэгдэлд уриалж буй. Нөгөө талаар Төрийн эрхбарьж буй АН-ын хувьд өнгөрөгч хугацаанд нийгмээ ямар болгосонд ард түмэндүгнэлт хийж, энэ хүчнээс бас л өөрчлөлт шаардана. Ерөөсөө тэр энэ гэхюмгүйгээр айсуй 2016 оны сонгуулиар иргэд олон нийт улстөрийн хүчнүүдэд дүнтавих болно. Улстөрийн хүчнүүдийн олон удаагийн худал амлалт нь өөрөөсонгогчдын боловсролыг дээшлүүлсэн учраас иргэд арай л өөр дүн тавина.Тодотговол, чанга хандана гэдэгт итгэж байна.

      Харин гол шаардлага нь эвнэгдэл байх болно. Гэхдээ дээрх улстөрийн хүчнүүдийн хувьд хууль ёсоор нэгдэхболомж үгүй юм билээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд “Санал авах өдрөөс180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ынсонгуульд оролцох эрхтэй” гэсэн заалт бий. Үүнээс харвал намууд татан буугдахболомжгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эвсэн ирээдүйн үйл ажиллагаагааявуулахад болохгүй зүйл үгүй. Нэгдээд нэгнээ магтаад байхдаа бус эв саналаанэгтгээд ганцхан улс эх орон гэсэн зүгт бүгдээрээ явахыг л хэлээд байгаа хэрэг.  

      Тэр тусмаа үзэл бодлын хувьд төлөвшчихсөннамтай нэн нялх МАХН хамтран улстөрийнхөө үйл ажиллагааг явуулах нь өөрсдийнхнь ирээдүйн төлөвшилд ч хэрэг болно. Улстөрийн нам гэдэг тийм ч амархантөлөвшдөггүй. Багагүй цаг хугацаа зарцуулж байж сая төлөвшилтэй болдгийг бидонол практик аль аль талаар нь мэдэх болсон. Чухам зарим хүмүүсийн хэлж байгаашиг “ураг ядрахаараа төрлөө” гэдэг болж байгаа биш бол эв нэгдэл чухал. Нөгөөталаар “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр” болж, ахиад л бантанхутгачихгүй бол дээр хэлсэнчлэн “Сайн цагийн дохио” ирж байна гэж хэлжболохоор. 



С.Ууганбаяр

2016.03.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилох тохироо хийгдэж эхлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ-той танилц

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

ГССҮТ сайдын хүчингүй тушаалыг үндэслэж тушаал гаргаж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04

МАН-ыхан “Херо”-г шүүхэд өгнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Б.Борхүү: П.Анужин гэдэг хүнийг нэвтрүүлэг хөтлөхөөс өмнө монголчууд таньдаг байсан уу

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Өршөөгдсөн иргэд айдастай байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

”Явуулын хүн” МУСК Москвагийн 39 дахь кино наадамд шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13