“Mongolia open-2016” тэмцээний хоёр дахь өдрийн дүн

Чөлөөт бөхийн “Mongolia open-2016” “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Тав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ зэрэг долоон орны 200-гаад тамирчин уран мэхийг уралдуулан өрсөлдөв. 2016 он олимпын жил учраас манай тамирчдын хувьд хамгийн хариуцлагатай тэмцээнүүдийн нэг нь энэ байв.

75 кг-ын жинд эхний тойрогт Гавьяат тамирчин О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг нарын барилдаан сонирхолтой болж Г.Наранчимэг 3:2 онооны харьцаагаар ялж түрүүлэх замаа тэгшилсэн. 70 кг-ын жингийн шувтаргын барилдаанд олон улсын хэмжээний мастер Д.Алтангэрэл 6:8 онооны харьцаагаар хожигдож яваад барилдааны хугацаа бараг дуусаж байхад шийдсэн мэх хийн мушгиж 4 оноо авч ялалт авч өрсөлдөгч олон улсын хэмжээний мастер Г.Идэрхүүд барилдаан дуустал хориглож болдоггүйг ойлгуулсан.

86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Төртогтох жингийнхээ гол өрсөлдөгчид болох олон улсын хэмжээний мастер Б.Нямбаяр, П.Өсөхбаатар нарыг хожиж түрүүлсэн. 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат оросын бөх Балдан Цыбижовт 3:7, хүрэл медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер Пүрэвдагвад 6:10 онооны харьцаагаар хожигдсон.

“Mongolia Open-2016” тэмцээнд Гавьяат тамирчин С.Батцэцэг 4 дэх удаа, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг 2 удаа, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Л.Төртогтох, Г.Наранчимэг нар анх удаа түрүүллээ.

Энэ оны дөрөвдүгээр сард Казахстан улсын Астана хотод болох олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотод болох олимпийн сонгон шалгаруулах тэмцээн, Бразил улсын Рио-Де”Жанейро хотод болох Зуны олимпийн наадам гээд олон чухал тэмцээн манай бөхчүүдийг хүлээж байна.

Тэмцээний хоёр дахь өдрийн дүн

Эрэгтэй

61 кг   1. Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гачуурт-Олимп” клуб,

               оюутны дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний

               хүрэл медальт/

2. Владимир Флегонтов /ОХУ, Дэлхийн цомын төлөө тэмцээний аварга/

3. Даша Шарацепанов /ОХУ/

3. Нурлан Турган /Казахстан/

70 кг   1. Доржцэгмэдийн Алтангэрэл /”Хилчин” спорт хороо/

2. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн аварга

   шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

3. Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/

3. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин,

                оюутны дэлхийн аварга/ 

86 кг   1. Лувсандоржийн Төртогтох /”Хүч” спорт клуб/

2. Пүрвээгийн Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо, Азийн спортын

                            наадмын хүрэл медальт/

3. Баатарын Нямбаяр/”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ний

                          хүрэл медальт/

3. Доржваанчигийн Гомбодорж /Арслан” клуб, Ази тивийн

                аврага шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

125 кг 1. Балдан Цыжипов /ОХУ/

2. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч" спорт хороо,

                           Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой

                           хүрэл медальт/

3. Ядамсүрэнгийн Алтантулга /”Цастын барс” клуб/

3. Ринчинбямбын Пүрэвдагва /”Алдар” спорт хороо/

Эмэгтэй

53 кг   1. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний

               мөнгөн медальт, азийн аварга/

2. Стальвира Оршуш /ОХУ/

3. Алёна Казымова /ОХУ/

3.Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/

58 кг   1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний алт, мөнгөн

                медальт, залуучуудын дэлхийн аварга/

2. Энхбатын Гантуяа/”Хилчин” спорт хороо, МҮИС, Ази тивийн

                            аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт /

3. Баатаржавын Шоовдор /”Цастын барс” клуб, Азийн аварга

                 шалгаруулах тэмцээний мөнэгөн медальт/

63 кг   1. Соронзонболдын Батцэцэг/”Хилчин” спорт хороо, олимпийн

                                        хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт,

    оюутны универсиад наадмын аварга/

             2. Амгаланбаатарын Чанцалнямаа /”Хасу-Мегастарс” клуб/

 3. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо, Ази тивийн аварга

      шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

75 кг   1. Гэлэгжамцын Наранчимэг /”Хилчин” спорт хороо,

                           азийн наадмын аварга/

2. Очирбатын Бурмаа /”Хилчин” клуб, ДАШТ-ний мөнгө,

   хошой хүрэл медальт, азийн аварга/

3. Ху Ен Гаова /БНХАУ/

 


2016.03.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Мобиком корпораци” ХХК-нийг 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Газрын наймаачдад төр төмөр нүүрээ харуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.25

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

Баянхонгор аймгийн Галуут сум “Улсын тэргүүний сум” болж 100 саяар шагнуулав

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Хилээр орж ирсэн түймрийг унтраасан байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

Өнөөдөр Үндэсний Эрх чөлөө, Тусгаар тогтнолын өдөр

...

Дэлгэрэнгүй » 2015.12.29

Chairman summit-2017 гүйцэтгэх удирдлагын дээд чуулга уулзалт

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31

Хөгжлийн банк зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан нэг жил байлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.09