Онцгой байдлын албан хаагчид цасан шуурганаар 638 иргэнийг аварчээ

 

        Энэ сарын 3-5-нд Монгол орны нийт нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас байгалийн онц аюултай үзэгдэл болох тухай Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжбайсан. Нийт орон нутгаар цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотой мэдээллийг Үнэн.мн сайт цаг алдалгүй мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72  техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан болон эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагын дагуу ажиллаж нийт 638 иргэнийг осгож хөлдөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргалаа.

 

        Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, Зам тээврийн яамны сайдын шийдвэрээр бүх чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажилласан нь иргэдийн амь насыг авран хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ болсон байна. Их цас, цасан шуурганы үеэр төв болон орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах, цасанд суусан, цасанд боогдсон, цасанд саатсан автомашин, техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласнаар олон хүний амь насыг авран хамгаалж чаджээ. Гэвч сая болсон байгалийн гамшгийн улмаас Баян-Өлгий аймгийн Буянт суманд иргэн Д (46 настай эмэгтэй), Говь-Алтай аймгийн Цогт суманд иргэн Ж (41 настай эмэгтэй) нар осгож нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


2016.03.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Н.Цэрэнбат: 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

УИХ-ын гурван гишүүний эзэмшдэг компани "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан"-гаас зээл авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Элдэв зараар мэргэжлийн бус хүнээр гоо сайхны эмчилгээ хийлгэхгүй байхыг анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Жүжигчин Т.Бархүүгийн анхны дуу олны хүртээл боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

"Улсын Их Дэлгүүр" ХК болон "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

МАН-ын бүлгээс утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хасжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Г.Занданшатар: Нүүрсний хулгайчдад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдын хэрэг юу болов

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

НӨАТ-ын сугалааны найм дахь тохиролоор 15,668 АЗТАН тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ж.Цолмон: Х.Оюундэлгэр эмч бичиг баримтаа зөв бүрдүүлээд ирвэл одоо ч тусгай зөвшөөрөл авах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Салбартаа анх удаа “ТАЛХ ЧИХЭР” ХК ISO9001 Олон улсын стандарт нэвтрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Төрийн түрээс хэд вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Камертон, Никитоны тоглолтыг 217 сая төгрөгөөр зохион байгуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.10

Монголд анх удаа чөмөг шилжүүлэн суулгасан эмч нар дараагийн шатны ажлаа ярилцана

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болно

...

Дэлгэрэнгүй » 2017.08.07

Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана

...

Дэлгэрэнгүй » 2015.12.15