Монголоороо байгаасай


Амьдрал бүгдэд үнэхээр тэгш, шударга хандах ажээ. Алтан наран алагчлалгүй илч гэрлээ хайрлана. Сүүн саран туяагаа ер хэний л үүдэнд эс тусгадаг билээ дээ. Хүн ямар ч амьдралд ирж болно, харин бүгд л нэг янзаар буцна. Бултаж зайлна, ар хаалгаар гарна гэсэн юм огтоос үгүй. Үүнд өмчтэй, өмчгүй, мөнгөтэй мөнгөгүйн ялгаа байхгүй.

Тэгш байдал, шударга ёс гэдэг чухамдаа энэ л буюу.

Хүн зөвхөн жаргахыг л хүснэ. Хүний эрхээр ч байсан хамаагүй (бусдын тус дэмээр) буюу “Хааныхаа сайнд харц ардууд жарга юу” гэсэн эртний мэргэн үгтэй. Харин Төр нь хүнээ зовоох гэдэг байж таарахгүй. Хүмүүс өөрсдөдөө зориулж элдэв хууль, нийгмийн тогтолцоо зохиодог. Хууль, нийгэм нь уг нь хүний сайн сайхны төлөө байх ёстой л доо. Хүн өөрийнх нь байгуулсан Төр, шүүх, хууль, нийгэм үнэхээр тэгш шударга амьдардаг болов уу? Өнгө, мөнгөөр ялгаварладаг хорвоогийн жам гэдэг бичигдээгүй хууль хаанаас гараад ирсэн юм бэ?

К.Марксын Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн эрхэм уриа-зарчим хүний өөрийнх нь туулийн хүсэл юм байна л даа. К.Марксын мөрөөдсөн социалист нийгэм өдгөө скандинавын хойгийн орнуудад олон талаар хэрэгжиж байна уу гэлтэй. Тэдгээрт ард олны тайван амьдрал, гэр бүл хүүхэд, эмэгтэйчүүд нэн тэргүүнд тавигдаж,“аргагүй хүнд зайлшгүй халамж” хүлээн зөвшөөрөгддөг ажээ. Капиталист улсууд гагцхүү тухайн үеийн Зөвлөлт социализмыг хуулбарлаж нийгмийн халамжуудыг бий болгосон нь үнэн билээ.

Дэлхийн 7 тэрбум хүний дөнгөж 1% нь бүх баялгийн 50%-ийг эзэмшин өмчилж байна. 99 % нь үлдэх 50% дээр нь хүссэн хүсээгүй үлдэж,үүнээс өөр аргагүйд хүрчээ. 20 жилийн дараа 1% нь 55%-ийг өмчилж, 100 жилийн дараа юу болох нь ойлгомжтой.

К.Марксын дүгнэснээр капитализм том нь жижгээ залгиж, буржуазууд улам баяждаг нь энэ ажгуу. Энэ хөрөнгийн шунал дээр тогтсон нийгэмд баян хоосны ялгаа улам гаарч том ангал үүсдэг. Энэ тогтолцоо одоогоор капитализм өндөр хөгжсөн орнуудад тохирч байгаа бөгөөд, харин капитализмыг сохроор дагасан жижиг улс орон “галууг дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө” гэгч болдгийн жишээ нь Монгол улс маань байна.

Тиймээс ч зарим улс орон өөрийн гэсэн онцлогтой нийгмийн тогтолцоо байгуулаад байгаа нь учиртай.

Монголчууд бид явж буй замаа эргэж нэг харах хэрэгтэй болж байна. Өдгөө бидний амьдарч буй нийгэм болох капитализм Монголд лав сайн сайхныг авч ирсэнгүй, Ардчилал нэрийн дор монголчуудыг жинхэнээсээ сульдаан ядрааж байна.

Бидний бий болгосон хөрөнгөтний нийгэм бол үнэндээ Ардчилал биш юм. Өнгөрсөн 26 жилд монгол хүнээ гэж жинхэнэ зүрх сэтгэлээрээ хандсан бодлого хэрэгжүүлээгүй нь Ард түмэн одоо ийнхүү ядарч зүдэрч буйгаас тодорхой байна.

Хөрөнгөтний нийгэм эдүгээ мухардалд ороод байна. Харин түүнийг ямар нийгмийн байгууллаар солих вэ гэдэг л асуултын тэмдэг болоод байна.

Нэг мэргэн ухаантай хүн энэ дэлхийн баялаг энэ дэлхийн бүх хүнд хүрэлцэнэ. Харин хүмүүсийн шуналыг гүйцээнэ гэвэл 1000 дэлхий байгаад ч хүрэлцэхгүй гэжээ. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн нийгэм л Монгол орныг, цаашилбал энэ дэлхий ертөнцийг аварна гэж би бодож байна.

Марксын социализм яаж ч бодсон зэрлэг капитализмаас олон талаараа давуутай гэдэгтэй маргах хүн үгүй ч цагаасаа түрүүлэн хэрэгжүүлэх гэсэндээ хөрсөндөө бүрэн буугаагүй нь хүн төрөлхтөний буруу гэж үү?!

Магадгүй хүн төрөлхтөн Марксын социализм өөд эргэх ч юм бил үү, хэн мэдлээ.

Марксын хүссэн хүн болгон эрх чөлөөтэй, шударга ёс, тэгш эрх ноёлсон газрын диваажинд амьдрахыг хүсэхгүй монгол хүн бий гэж үү?!

Л.ГҮНДАЛАЙ (Би коммунист биш, социалист, прагматик)

2016.03.03

Эх сурвалж: Шуурхай.мн

2016.03.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

П.Мягмарсүрэн: Дурангийн мэс заслыг олон улсын хуралд оролцогчдод шууд дамжуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Ч.Энхбат: Хөгжлийн банк хяналттай, нээлттэй, хариуцлагын систем рүү шилжсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.08.22

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн нэгдсэн хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2015.09.19

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Парламентийн спикерүүд тунхаглал батална

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум амжилттай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Лоран Фабус аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаа мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16