Поп нам

 

            Сүүлийн үед улс төрд тренд болж байгаа үг бол популист товчилбол поп гэх хэллэг. Уг нь энэ үгийг утгачилбал Популизм (populus – ард түмэн гэсэн утгатай латин үгнээс гаралтай) хэмээх нэр томъёог анх АНУ-д XIX зууны эцсээр хэрэглэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуунаас улс төрийн хэллэгт нэлээд том байр суурь эзлэх болсон аж. Үүнээс хойш улс төрийн тэмцлийн арга гэдэг утгаар байнга хэрэглэх болсон байна. Харин манайд олон нийтийн анхаарлыг өөрийн зүг татахыг популист гэж ойлгоно гэвэл дөхөх болов уу.

 

Монголын улс төрд популист гэдэг үг овог нь юм шиг нэрийг нь дагаж явдаг улс төрч цөөнгүй бий. Тэднээс “попын хаан” нь бараг л ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болов уу. Үгийн урлагийг төгс эзэмшсэн тэрбээр уран гоё илтгэл тавихдаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ч дутахгүй. Ямар сайндаа С.Ганбаатар 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ сурталчилгаанд ерөөсөө мөнгө зарцуулаагүй Дарханд бензиний мөнгөтэйгээ очоод л гарчихсан гэх хошигнол мэр сэр сонсогдохов. Ямартай ч “попын хаан”-ыг даргаараа сонгосон ХҮН поп нам болчихлоо. Учир нь Шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн үндэсний намыг С.Ганбаатар толгойлсноос хойш уг нам хэвлэлийн баатар, гол дүр болоод байна. Эрхэм намын дарга энэ шоугаа хонь жилийн хамгийн отгон өдөр буюу битүүнд 001 дугаартай эхний тушаалаараа гадаадад томилолттой явж байсан ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг ажлаас нь чөлөөлснөөс эхэлсэн. Мич жил гараад тус нам  тамгаа алдсан бололтой мэдээлэл хэвлэлийн хуудсаар хөвөрсөн. Учир нь “Хөдөлмөрийн үндэсний намын 8489100 регистрийн дугаартай, ГСТ-2248 тоот тамга гээсэн” гэсэн зар сонинд гарсан. Ийн тамгатай ч юм шиг тамгагүй ч юм уг намын ээлжит шоуны эхний хэсэг өчигдөр өрнөсөн бол үргэлжлэл нь өнөөдөр болно. Учир нь өчигдөр ХҮН-ын Төв хорооноос мэдээлэл хийж, С.Ганбаатарыг намынхаа даргаас буулгасан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Түүний оронд Б.Найдалааг ХҮН-ын даргаар ажиллах болсныг мэдэгдэж байсан юм.

 

Тэгвэл ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэл сэтгүүлчдэд С.Ганбаатарыг намынхаа даргаас буулгаагүй гэсэн аж. Тэрбээр “Манай намын дүрэм “Намын даргыг төлөөллийн төв байгууллага буюу Намын төв хороогоор  хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байгаа.  Төв хороо гэдэг нь АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралтай ижилхэн.   Өмнөх Их хурлаараа манай нам Төв хорооны гишүүдээ 56 хүний бүрэлдэхүүнтэй байгаар шийдвэрлэсэн.  Өнөөдөр НТХ-ын гишүүд гэх арваад хүн хуралдаад Б.Найдалааг намын даргаар сонгосон гэж мэдээллээ тараагаад байна. С.Ганбаатар огцроогүй.  НТХ-ын гишүүд өнөөдөр сургалт, семинартай байгаа. Маргааш хурлаа албан ёсоор хийнэ” гэлээ. Мөн хууль бусаар хуралдаж намынхаа даргыг хөөсөн нөхдүүдэд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн гэв. Үүнээс гадна тус намын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээллийг хууль бус, үндэслэлгүй хэмээн цахим хэвлэлд ярилцлага өгсөн байсан. 

 

 Харин өнөөдөр ХҮН-ын Их хурлаараа батлагдсан албан ёсны Төв хорооны хурал эхэлсэн гэнэ. Хурал зарлах болсон шалтгаан нь ХҮН-ын дотор үүссэн, олон нийтийн дунд эргэлзээтэй байгаа асуудлуудыг шийдэх зорилготой гэнэ.

 

Гэвч өчигдөр хуралдсан гэх Төв хорооны хурал нь албан ёсных үү эсвэл өнөөдрийнх нь жинхэнэ хурал уу. Олгой хагаравч тогоондоо гэдэг дээ. Харин ХҮН-ын хагарал ийн ард түмэнд нээлттэй байгаа нь сонгууль хүртэл тус нам улс төрийн асуудалд хошуу дүрэлгүйгээр нам тойрсон хэрүүлээрээ популизм хийж ард түмний анхаарлыг татах гэсэн бололтой.

 

Ч.Төмөрсүх

Эх сурвалж Үнэн.мн 

2016.03.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Өнөөдөр "Club24"-д "MOTIVE" хамтлаг тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.23

Архинд хордож нас барсан иргэдийн 1 нь орцны жижүүр, 4 нь шил, лааз түүдэг хүмүүс байжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.17

Тогтвортой хөгжлийн боловсролыг 1921 оноос олгож байжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Архинд “найр тавьж”, шар айрагийг “шахах” хуулийн төсөл боловсрогджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.15

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

Гадаадын 300 гаруй ажиглагч ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж“Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ёслолд оролцов

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

Прокурорууд хар тамхины хэргээр саатуулагдан шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.22