З.Энхболд тэргүүтэй АН-ынхан М.Энхсайханаасаа гуйх цаг ирдэг байжээ

Сонгууль өдрөөс өдөрт ойртож нэр дэвшигчид болон намууд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр сонгуульд орох гэж байна.

Нэр дэвшигчид дөрвөн жилийн дараа улиг болсон ажил болох сонгогдсон тойргоо мэр сэр эргэж тойрч явна. Шинэээр нэр дэвшихээр бэлтгэж байгаа нөхдүүд ч гэсэн орон нутгийнхандаа "хайр" зарласан байдалтайгаар хаврын урт шар өдрүүдийг угтаж байна. Энэ жилийн сонгууль урд өмнөх жилүүдээсээ илүү сонирхолтой бөгөөд хатуухан тэмцэл дунд өрнөнө гэж судлаачид таамаглаж байгаа.

Өнгөрсөн сонгуулиар намуудын эрх мэдэлтнүүд нь намын жагсаалт гэх сулхан "боорцог" хүртэлж УИХ-д гарч ирсэн. Тэгвэл энэ удаад намууд илүү өргөн фронтоор сонгууль оролцож, асуудлыг илүү том зургаар харж байж олонх болох боломжтой гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрч эхэллээ. Тиймээс намууд сонгуульд тун сонирхолтой тактик баримтлах гэж байна. Улс төр гэж мөн ч хачирхалтай, сонирхолтой бас адармаатай зүйл юм даа.  Учир юу гэвэл эртний өстөн "дайснууд" өнөөдөр гар гараасаа хөтлөлцөөд ард түмнийхээ өмнө гарч ирэх нь бололтой. Ойрын өдрүүдэд МАН, МАХН-ын нэгдэх асуудал хүчтэй яригдаж, намын баяраа хүртэл хамтарч тэмдэглэв.

Тэгвэл нөгөө талд АН-ынхан улс төрд байгаа жижиг гэх тодотголтой намуудыг өөрсдийн эгнээндээ нэгтгэхээр зүтгэж явна. Тэдний эхний алхам нь С.Оюун тэргүүтэй ИЗНН байлаа. ИЗНН ч нэг их сүржигнэхгүйгээр намын нэрийн жагсаалтаас дээгүүр бичигдэх ганц, хоёр эрхээр л АН-тай нэгдчихлээ. АН-ынхан тэднийг өөртөө бүр мөсөн уусгах тактик барьж буй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин энэ хоёрын намын "хайр дурлал" хэдий хэр хугацаатай үргэлжлэхийг сонгуулийн үр дүн л мэдэх байх. Ингээд АН-ынхан дараагийн нүүдлээ М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ын зүг байва. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар М.Энхсайханы намыг "тойрогтоо" нэгтгэхийн тулд тэд багаггүй хүчин чармайлт гаргаж буй сурагтай. МАН, МАХН хоёр нэгдчихвэл АН ирэх сонгуульд эвгүйтэх магадлалтай гэдгийг улстөрчид болон PR-чид өгүүлж байгаа. Тиймээс л тэд энэ улс төрийн ороо бусгаар цагаар МАХН-аас дутахааргүй лидертэй улс төрийн хүчин болох МҮАН-ын араас үхэн хатан гуйж, гувшиж яваа хэрэг. Инээдтэй ч юм аа даа.

Нэгэн цагт засгаа унагаалгаж, бас нэгэн цагт засгийн газарыг унагахад гар бие оролцож намын дүрмийг зөрчсөн гэх шалтгаанаар намаасаа хөөгдөж байсан М.Энхсайхан буцаад "бууриа эргэнэ" гэдэг. Тэрхүү хөөх ажлыг одоогийн Шонхор тэргүүтэй зарим фракциудын явуулга гэж хардах тохиолдол ч байдаг. Гэтэл өнөөдөр З.Энхболд намын дарга байх хугацаандаа хөөж байсан М.Энхсайханаа буцаад орооч гэж гуйж суугаа нь ёстой л хувь заяаны тохуурхал гэлтэй. З.Энхболд ирэх сонгуульд ямар тактик баримталж, хэрхэн оролцохоос шалтгаалж түүний болон Шонхорын ирээдүй шийдэгдэнэ. УИХ-ын дарга нам дотроо зөөлөн юм шиг хэрнээ хатуу гараар фракциудаа базах гэж хичээж байгаа. Харин түүний өөдөөс хамгийн их өрвөлзөж байгаа нь Алтангадас. Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадас фракцийнхан өнгөрсөн найман жилийн хөдөлмөрөө тийм ч амархан тавьж өгөхгүй нь тодорхой. ҮЗХ болон ээлжит бус чуулганаа хуралдуулж чадаагүй нь З.Энхболдыг үнэхээр муухай харагдуулсан. Энэ үйл явдлын цаана мэдээж Алтангадасынхан байсан гэдэг.

Тийм ч болохоор Н.Алтанхуягт гомдогсдыг "цуглуулж" МоАН гэж шинэ фракцийг З.Энхболдын захиалгаар бий болгосон гэх сурагтай. Энэ бол ҮЗХ болон нам дотроо тодорхой хэмжээний байр суурийг хэдийнээ эзэлсэн Алтангадасын хүчийг тарамдуулах гэсэн нэгэн арга. Тиймээс З.Энхболд хэсэгтээ ч гэсэн гал унтраах, МАН, МАХН гэх хоёр толгойтой дайснаас илүү гарахын тулд МҮАН-ыг сонгосон. Харин М.Энхсайхан ямар хариу өгөх вэ гэдэг л хамгийн сонин байна. Энэ хариу "МАН, МАХН хоёр нэгдлээ" гэх мэдээллээс ч илүү үнэтэй болоод байна. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан бараг арван жилийн дараа дахин "төв цэг" мэт таахалзаж сууна. Тэрбээр "Салъя гэж салсангүй салаа замын уулзвар дээр АН намайг болон олон хүнийг намаасаа хөөсөн юм. Тэд гадны гар хөл болох замаар шуударч бид үндэсний үзэл гэж өөрсдийн эрх ашгаа хамгаалах болсон юм. Хэцүү ч бид зөв зам дээр байгаадаа ерөөс эргэлзэхгүй байгаа. Хөөгөөд байхад нь өргөдөл бариад буцаад оръё гэж гуйж гүйдэг нь би биш шүү дээ. Тэгээд ч намаа хайрлана энээ тэрээ гэдэг чинь хоцрогдсон ойлголт. Монголоо хайрла гэж хэлмээр байна" гэж хэвлэлд ярилцлага өгч байв.

Түүний ярьсан зүйлийг задалж одоогийн үйл явцтай холбон тайлбарлавал М.Энхсайхан хэрвээ гэртээ харих замыг сонговол "Гадны гар хөлүүдтэйгээ нийлэхээр болж, үндэсний үзэл сурталаас ухарч, Монголоо хайрлахаа больжээ" хэмээн ойлгохдохоор байгаа биз. Гэвч улстөрчид гэдэг хүмүүс өнөөдөр ярьсан зүйлээсээ маргааш шал өөрийг ярьдаг гэм биш зан гэлтэй. Тиймээс М.Энхсайхан АН-даа "Ок" гээд хэлчихэд хэдэн сэтгүүлчдээс өөр хэн л түүний "баалав" гэж. Одоо М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ын хариуг хамтдаа харцгаах л үлдлээ.

М.Буян 

2016.03.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147