Д.Оюунтуяа: Засаг дарга Д.Пүрэвдаваа намайг түлхэж гар самардсан

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад удаа дараа зодуулсан гэх тус дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга Н.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг Нийтийн эрхийг хамгаалах хорооноос өчигдөр  хийлээ. Хэвлэлийн хуралд хохирогч гэх Н.Эрдэнэ оролцсонгүй. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр “Н.Эрдэнэ Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Ингэснээр цагдаагийн албан хаагчид хэл амаар доромжлуулсны улмаас сэтгэл санааны хүчтэй цочролд орж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн амаржих тасагт  хэвтэн эмчлүүлж байна. Засаг дарга Д.Пүрэвдаваагийн буруутай үйлдлээс болж Н.Эрдэнэ нь гурав дахь удаагаа үр зулбах байдалд хүрч байна” гэв. 
 

“2015 оны арваннэгдүгээр сард Баянзүрх дүүргийн  Засаг дарга Д.Пүрэвдаваа Н.Эрдэнийг өрөөндөө дуудаж маргаан үүсгэн улмаар биед нь халдсан. Энэ үед туслах Оюумаа, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Цэвэлбаатар, Бат-Эрдэнэ, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Болормаа, тавдугаар хорооны Засаг дарга Ширэндэв, дүүргийн Хэвлэл мэдээллийн албан дарга Ган-Ялалт нарын гэрч байсан. Тухайн үед болсон явдлыг Н.Эрдэнэ гар утсаараа бичиж авсан ч утсаа ажлын байрнаасаа хулгайд алдсан. Гар утсаа алдсан тухайгаа БЗД-ийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн боловч хэргийг шийдэж өгөөгүй. Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 16:40 минутын үед тус дүүргийн “Соёмбо” танхимд болсон хурлын дараа Д.Пүрэвдаваа нь Н.Эрдэнэтэй маргалдаж улмаар дахин зодсон байна” хэмээн Нийтийн эрхийг хамгаалах хорооноос мэдээлсэн юм.  

 

Хэрэг явдлын гэрч, хохирогч болох Баянзүрх дүүр­гийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа “Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн 16:40 минутын үед болсон хэргийн гэрч нь би. Энэ үйл явдал Баянзүрх дүүргийн “Соёмбо” танхимд  болсон. Засаг даргатай уулзах гэж Н.Эрдэнэ түрүүлж “Соёмбо” танхимд орсон. Түүний араас миний бие орсон. Дүүргийн Засаг дарга маань гэм буруугүй мэтээр зодооны төгсгөл хэсгийг олон түмэнд үзүүлж өөрийгөө зөвтгөсөн хэвлэлийн хурал хийсэнд туйлын их  харамсч байна. “Соёмбо” танхимд болсон зодооны гол үйл явдлыг гэрчлэх Засаг даргын өрөө болон нарийн бичгийн дарга Оюумаагийн өрөөний камерын бичлэгийг хэргийн нотлох яаралтай баримтаар  аваач гэж дүүргийн   Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга Батмөнхөд хүсэлт гаргасан. Өнөөдөр эрх мэдэл энэ хүний гарт байгаа. Тийм ч учраас өөрийгөө гэм буруугүй мэтээр олон түмэнд  ойлгуулахыг оролдож байна. Тэр өдөр Засаг дарга өрөөндөө ороход миний бие араас нь дагаж орсон. Эргэн харж намайг түлхэн гар самардсан. Энэ талаар  тухайн өдрийн орой дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлт гаргуулсан. Цагдаагийн байгууллага иргэддээ үйлчилж байна уу, эрх мэдэлтнүүдэд зусардаад байна уу гэдгийг ойлгохгүй байна. Өнгөрсөн сарын 28-ны өдөр өгсөн өргөдлийн хариу өнөөдрийг хүртэл надад ирээгүй. Миний бие энэ хүний удаа дараагийн дарамтад орж ажлаа хийх боломжгүй болсон. Хүний эрхийн үндэсний комиссоос нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандаж албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагад Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь дөрвөн хууль зөрчснийг дурдсан. Миний амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн аюул занал учирч болзошгүй тул хамгаалалтад аваач гэсэн хүсэлтээ Тахарын албанд тавьсан. Энэ хүний хувийнх нь “Хар” тэмдэглэлийн дэвтэр олдсон. Энэ дэвтэр Засаг дарга Д.Пүрэвдаваагийнх мөн гэдгийг би нотолно” гэсэн юм. 
 

Маш олон хуудас бүхий баримтууд байгаа гэж  Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа онцолсон. Ингээд тус дэвтрийн нэг хуудсыг сэтгүүлчдэд үзүүллээ. Энэ хуудсанд  55+13 гэсэн тэмдэглэл байна.  Засаг дарга Д,Пүрэвдаваа хэвлэлийн хурал хийх үедээ “55 хэсгийн ахлагчийг ажлаас халсан” гэж хэлсэн байдаг. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 12 хэсгийн ахлагчийг шалгалтад зориуд унагаасан. Энэ шалгалт өнгөрсөн сарын 25-ны өдөр болсон. +1 гэдэг нь нэг хэсгийн ахлагчийн орон тоо нэмэгдсэн гэсэн үг. Ингээд 13 хэсгийн ахлагч болж байна. Нийтдээ 68 хэсгийн ахлагчийн эрх ашгийг хөндөж нэг сарын урамшуулал болох 16 сая 340 мянган төгрөгийг Засаг дарга олгоогүй. Энэ мөнгө хаашаа орсныг энэ хүнээс асуумаар байна гэж тус дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа хэллээ. 
 

Уг “Хар” дэвтэр хаана байгааг асуухад хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр “Н.Эрдэнэд байгаа. Надруу бичиг цаас шидэх явцад дэвтэр унасныг би авсан гэсэн тайлбар Н.Эрдэнэ хийсэн. Тус дэвтрийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж Засаг дарга Д.Пүрэвдаваагийн бичгийн хэв мөн эсэхийг шалгуулна. Дэвтэрт бичигдсэн гэмт хэргийн чанартай үйлдлүүдийг гэрчийн мэдүүлгийг хамт холбогдох байгууллагад шалгуулах болно” гэж хариулсан. Ийнхүү Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулсан дарамтлуулсан гэх хүний тоо нэгээр нэмэгдэж хоёр болжээ. 
 

Засаг дарга Д.Пүрэвдаваагийн хүн зодсон гэх хэрэг нь нотлогдвол Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр  зүйл  буюу албан тушаалаа урвуулан ашиглах, 181 дүгээр  зүйл буюу бусдын эрүүл мэндэд  хохирол учруулах гэдгээр зүйчлэн шалгагдах байх гэж хуульч өмгөөлөгч Г.Батбаяр мэдээллийн төгсгөлд хэлсэн юм. 

 

Эх сурвалж: www.assa.mn


2016.03.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Ж.Саранцэцэг: Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулах гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.29

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “ЖДҮ-чдийн "загалмайлсан эцэг" юм байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Гоо заслын эмч А.Нямдарь: Шууд үр дүнгээ өгдөг гоо заслын шилдэг үйлчилгээг санал болгож байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Сувдан загас, матар, могойн арьсан эдлэлийг Монголд хамгийн хямдаар

...

Дэлгэрэнгүй » 2016.11.07

Харүмафүжи аварга зурсан зургуудаа зарж, орлогоо хүнд өвчтэй хүүхдүүдэд хандивлана

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

Чартыг тэргүүлэгч Хүрэлээгийн "Миний дурласан бүсгүй" Видео

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Энэ зуны ТОП-8 фестиваль арга хэмжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.30

Элэгний С вирус эмчлэх “Ledvir” эм оруулж иржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29